Програм болон Техник тоног төхөөрөмж

Gamer хүний техник хэрэгсэл, програм хангамжийн талаар сонин хачин
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Програм болон Техник тоног төхөөрөмж

Post by Nacho »

Энэ PlayStation 3D Display үнэ нь навс буурчээ. Одоо л хусдаг цаг юм биш үү :hihi:
Image

http://www.newegg.com/Product/Product.a ... 6879261314
http://www.amazon.com/PlayStation-3D-di ... B0050SZ49Y

Image
Image
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Тоног төхөөрөмж

Post by Nacho »

Sega Genesis Wireless Controller зарагдаж байна. Авчихдаг юм билүү :P
Image
http://www.ebay.com/itm/Sega-Genesis-Re ... 519ff9276d
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Тоног төхөөрөмж

Post by Nacho »

Энэ нээрээ арай хэтэрнээ. Нэг case-нд яаж ингэж эвийг нь олж багтаадаг байнаа.
Манайхан дунд ингэж хийх хүн байх болов уу.

PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Тоног төхөөрөмж

Post by Nacho »

Бидэнд ийм асуудал тулгарч болзошгүй учраас орууллаа.
Windows XP SP2 суусан laptop Wireless Network WPA security дэмждэггүй юм байна. Тэгээд Wireless SSD нэр нь гарч ирээд байгаа мөртлөө холбогдох гэхээр ийм алдаа гараад байдаг юм байна:
Image
Тэгэхээр SP3 суулгаж байж холбогдох боломжтой болдог юм байна шүү.
Windows XP SP3 татаж авах холбоос
WPA security дэмждэг болсны дараа ингэж харагддаг юм байна:
Image
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Qwerty
Posts: 31
Joined: 08 Aug 2011, 11:46

Re: Тоног төхөөрөмж

Post by Qwerty »

эсвэл WEP болгох бас нэг зам байна
Last edited by Qwerty on 30 Dec 2012, 01:22, edited 1 time in total.
Аз байхад авьяасаар яахав
Бяр байхад ухаанаар яахав
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Тоног төхөөрөмж

Post by Nacho »

Нээрээ хүсээд байсан дэлгэцээ авчихсан шүү дээ. 3D тоглоом тоглоход бол сайхан байна өө. PC дэрээ ч 3D кино татаад үзэхэд сайхан байна.
Image
Image
Image
Image


Нэг гэм нь бага зэрэг Ghost байна.
Бараан хэсэгт цайвар тод дүрс гарахаар л үл ялиг ghost гараад байх шиг байна. Иймэрхүү гэх юумуудаа:
Image
Image
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Тоног төхөөрөмж

Post by Nacho »

Хүн бүрийн хэрэглэдэг WIFI технологи анх гарч ирж байх үед Steve Jobs нийтэд танилцуулж байна. Тухайн үедээ муугүй илбэ үзүүлсан юм бишүү :hihi:
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

ATI2DVAG BSOD алдааг засах

Post by Nacho »

ATI2DVAG BSOD алдааг засах
Өөрт тохиолдсон туршалагаасаа хуваалцъя гэж бодлоо. Магадгүй надад ч дахиад тохиолдох магадлалтай тул тэмдэглэл хийчихвэл зүгээр санагдлаа.

Үүссэн асуудал:
Windows XP BSOD алдаа заагаад ердөө зүгээр болдоггүй ээ. Форматлаад шинээр OS суулгасан ч нэмэр алга. Тэгээд BSOD алдааг нь тогтоод нэг уншсан чинь ATI2DVAG гэсэн алдаа байв.

Шийдсэн байдал:
Энэ алдаа өөр хүмүүст тохиолдсон байна уу гээд GOOGLE-дсэн чинь зөндөө байдаг юм байна. Олон янзын асуудлаас болж ийм алдаа гарч болох юм байна. Аз болоход надад тохиолдсон алдаа нь програм хангамжийн аргаар шийдэж болохоор байв. Ингээд дараах үйлдлүүдийг хийгээд зүв зүгээр болчихлоо.
1. My Computer дээр хулганы баруун товч дарна
2. Properties гэснийг сонгоно
3. Hardware таб хуудсыг сонгоно
4. Device Manager товчийг дарна
5. System devices хажууд байгаа [+] гэснийг дарж задална
6. CPU to AGP Controller гэсэн обьект дээр хулганы баруун товчийг дарна (CPU болон AGP гэсэн нь таны компьютерээс хамаараад арай жоохон нарийвчилсан нэртэй байж болзошгүй)
7. Update Driver товчийг дарна
8. Select Install from a list or specific location (Advanced) гэснийг сонгоно
9. Next товчийг дарна
10. Don't search. I will choose the driver to install гэснийг сонгоно
11. Next товчийг дарна
12. PCI standard PCI-to-PCI bridge гэснийг сонгоно
13. Next товчийг дарна
14. Finish товчийг дарна
15. Компьютераа унтраагаад асаана
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Тоног төхөөрөмж

Post by Nacho »

Bandicam Screen Recorder
PC тоглоомчдод тоглолтын бичлэгээ хийх хэрэгцээ ихээхэн гардаг билээ. Тиймээс энэ програм чанартай гэдэг үүднээс та бүхэндээ хуваалцаж байна.
Image

Татаж авах:
http://www.onlineplay.mn/download/bandi ... _d1170.rar
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Програм болон Техник тоног төхөөрөмж

Post by Nacho »

1Mbps хурдтай интернет холболт яагаад 128KB/s-ээр татдаг талаар

Ихэнх хүмүүс 1Mbps хурдтай интернетийг файл татахад 1MB/s хурдаар татах ёстой гэж андуурж боддог. 1Mbps хурдтай гэсэн нет яагаад 128KB/s-ээр татаад байдаг юм бол гэж бодож байсан уу. Ер нь ихэнх хүмүүс яагаад ийм байдаг талаар мэдэхгүй байх. Үүний талаар тайлбарлаж өгье.

♦ Byte ба Bit
Гол будлиан нь Byte болон bit-ээр илэрхийлэгдсэн явдал юм. Өгөгдлийг энэ хоёр нэгжээр аль алингаар нь хэмжиж илэрхийлж болдог. 1byte нь 8bit-тэй тэнцдэг. Ялгахын тулд byte-ийг "B" харин bit-ийг "b"-ээр тэмдэглэдэг.

• 1 byte бол 1B
• 1 bit бол 1b

Олон оронтой byte-ийг Kilobytes (KB), Megabytes (MB), Gegabytes гэх мэтээр хураангуйлж илэрхийлдэг.

• 1 kilobyte = 1024 bytes = 1KB
• 1 megabyte = 1024x1024 bytes = 1'048'576 bytes = 1MB

Мөн bit-ийг ч бас ижилхэн хураангуйлж илэрхийлнэ.

• 1 kilobit = 1024 bits = 1Kb
• 1 megabit = 1'048'576 bits = 1Mb

♦ Интернетийн хурдыг илэрхийлэхдээ аль нэгжээр нь илэрхийлж хэмждэг вэ?
Хурд бол нэг секундэд дамжуулж чадах хамгийн их өгөгдлийн хэмжээ гэж ойлгож болно. Нэгж нь bytes per second (B/s) эсвэл bits per second (bps)-ээр аль алингаар нь хэмждэг. Интернет түгээдэг компаниуд хурдыг нь харуулахдаа тоог нь их харагдуулах зорилгоор bps-ийг хэрэглэдэг.

♦ 1Mbps = 1024Kbps = 128KB/s (bps утгыг 8-д хуваахад B/s утга гарна)

• 128KB/s = 128x1024 bytes = 131'072 bytes of data per second.
• 1Mbps = 1'048'576 bits of data every second.
• 131'072 bytes x 8 = 1'048'576 bits

Интернет холболт 2 өөр хурдтай (download & upload). Интернет түгээгч компаниуд өөрт чинь хамгийн их татах хурдны хязгаарыг зааж өгдөг. Энэ нь интернетээс өгөгдөл хэр хурдан татаж, илгээхийг заадаг. Upload хурд нь өөрийнхөө компьютерээс хэр хурдтайгаар өгөгдөл илгээхийг заана.

Mer'V гишүүний бэлтгэсэн мэдээллийг хүргэлээ. Дараагийн удаа PING, Latency талаар, онлайн тоглоход DELAY, LAGG юунаас үүсдэгийг тайлбарлаж өгнө.

Image
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Програм болон Техник тоног төхөөрөмж

Post by Nacho »

Та алийг нь илүүд үздэг вэ? Яагаад?
Image
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
HawK
Posts: 86
Joined: 09 Nov 2012, 21:52

Re: Програм болон Техник тоног төхөөрөмж

Post by HawK »

ali ni hyamd chadaltai zuil gargasan bn teriig ni songon doo.
tuvshin_ua
Posts: 3
Joined: 07 May 2013, 14:30

Re: Програм болон Техник тоног төхөөрөмж

Post by tuvshin_ua »

PS3 orginal joystick zarna. 99870501r holbogdnuu
Sunbeauty.
Posts: 3
Joined: 08 May 2013, 17:34

Re: Програм болон Техник тоног төхөөрөмж

Post by Sunbeauty. »

Зарна шүү

Австралиас авчираад 7, 8 сар л болсон байх нээх их тоглож байгаагүй ямарч асуудалгүй, зурган дээрх юмнуудтайн өгнө.

Үнэ 350.0-д шууд
Утас 99047714

Image
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Програм болон Техник тоног төхөөрөмж

Post by Nacho »

Хаая хүмүүст хэрэг болох үе байдаг учраас видео картны үзүүлэлтийг GPU-Z програмын screenshot-оор оруулж байдаг юм билүү.

Asus GeForce 7300 GS
Image

MSI GeForce 7300 GS
Image

Emtek GeForce 7300 GT
Image

Gigabyte GeForce 7300 GT
Image

Dell ATI Radeon HD 2400 PRO
Image

Dell ATI Mobility Radeon HD 4570
Image

Dell ATI Radeon HD 6450
Image

AMD (ATI) FirePro M5950 (FireGL) Mobility
Image
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Програм болон Техник тоног төхөөрөмж

Post by Nacho »

LinusTech-ийн нэвтрүүлэг.

NVIDIA GeForce GTX 780 Unboxing & Technology Overview
Шүлс гойжих нь ээ :P
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Програм болон Техник тоног төхөөрөмж

Post by Nacho »

Нэг горимын санал байна :P Манай gamer-үүд маань

"Эдээр биеээ чимэхээр
Эрдмээр биеээ чим"

гэдэг шиг

"Янчаанаараа гайхуулахаар
Чадвараараа гайхуулъя"

гэдэг уриатай байвал ясан юм.

Gamer хүн тоглоомыг хэр сайн тоглож чадаж байна вэ гэдэг чадвараараа л гайхуулна уу гэхээс хир олон тоглоомтой вэ гэдгээрээ гайхуулах бол тэнэг зүйл биш үү?


Image
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Програм болон Техник тоног төхөөрөмж

Post by Nacho »

Asus GeForce GTX 660
Image

Sapphire ATI HD 6950
Image

Sapphire ATI HD 6970 (unlocked 6950)
Image
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Програм болон Техник тоног төхөөрөмж

Post by Nacho »

Пөөх энэ Citinet чинь шөнө хурдны хязгааргүй болчихсон чинь 5GB тоглоомыг 1 цагийн дотор татаад дуусчихлаа ш дээ. Татах хурд 1.3 MB/s болж байна :wd:

Image
Image
Image
Image
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Програм болон Техник тоног төхөөрөмж

Post by Nacho »

Консол тоглоомуудын тухайн үеийн ханшийг өнөөгийн ханштай харьцуулж харвал ийм байна.
(Инфляц дээр суурилж тооцсон)
Image
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
Post Reply