Page 1 of 1

oPlay брэндийн тоглоом

Posted: 24 Jan 2015, 22:15
by Nacho
oPlay програмд Flappy bird тоглоомын clone хөгжүүлж эхэллээ. (Game development, 2015-1-24, 720p60)

Тоглоом хөгжүүлэх жижигхэн төсөл танилцуулж байна.

oPlay системээр онлайн болон LAN сүлжээнд тоглох боломжтой жижиг тоглоомууд хийж эхэлж байгаа бөгөөд хамгийн эхний төсөл нь Flappy bird-ын клон юм.

Тоглоомын гол gameplay бол найз нөхөдтэйгээ хамт аль болох хол нисч oPlay системд highscore тогтоох юм.

Хобби болон цаг заваараа хийж байгаа учраас удаан хугацаанд гүйцэтгэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

Ашиглаж буй технологи:
- OpenGL 2D график програмчлал (OpenTK сан)
- Dot.Net C# програмчлалын хэл


Flappy bird тоглоомын clone хөгжүүлэлтийн явц |Game development|2016-02-11|720p|60fps|

Posted: 11 Feb 2016, 18:03
by Nacho
Flappy bird тоглоомын clone хөгжүүлэлтийн явц |Game development|2016-02-11|720p|60fps|

Жилийн өмнө эхэлсэн төслийн явцаа танилцуулж байна.

Өөрт тохиромжтой технологи сонгоход ихэнхи хугацаагаа зарцууллаа. Туршин үзсэн технологиудаас товч дурдвал: C# болон OpenGL (OpenTK, TAO), Win32 C++ болон OpenGL.

Хобби болон цаг заваараа хийж байгаа учраас их удааширч байна.

Ашиглаж буй технологи:
- SDL2 сан
- C++ програмчлалын хэл


Flappy bird тоглоомын clone хөгжүүлэлтийн явц |Game development|2016-09-17|1080p|60fps|

Posted: 17 Sep 2016, 01:37
by Nacho
Flappy bird тоглоомын clone хөгжүүлэлтийн явц |Game development|2016-09-17|1080p|60fps|

LAN сүлжээгээр холбох хэсгийн realtime синхрончлолын туршилтыг амжилттай хийлээ. Гэхдээ latency өсөхөөр гацалт үүсэх, UDP пакет алдагдахад нам гацах зэрэг проблемуудыг одоогоор төгс шийдэж чадаагүй л байна. Дахиад жоохон толгойгоо гашилгахаас...

Тоглоомыг хөгжүүлэхэд ашиглаж буй технологи:
- SDL2 сан
- C++ програмчлалын хэл