1Mbps хурдтай интернет холболт яагаад 128KB/s-ээр татдаг талаар
Ихэнх хүмүүс 1Mbps хурдтай интернетийг файл татахад 1MB/s хурдаар татах ёстой гэж андуурж боддог. 1Mbps хурдтай гэсэн нет яагаад 128KB/s-ээр татаад байдаг юм бол гэж бодож байсан уу. Ер нь ихэнх хүмүүс яагаад ийм байдаг талаар мэдэхгүй байх. Үүний талаар тайлбарлаж өгье.
♦ Byte ба Bit
Гол будлиан нь Byte болон bit-ээр илэрхийлэгдсэн явдал юм. Өгөгдлийг энэ хоёр нэгжээр аль алингаар нь хэмжиж илэрхийлж болдог. 1byte нь 8bit-тэй тэнцдэг. Ялгахын тулд byte-ийг "B" харин bit-ийг "b"-ээр тэмдэглэдэг.
• 1 byte бол 1B
• 1 bit бол 1b
Олон оронтой byte-ийг Kilobytes (KB), Megabytes (MB), Gegabytes гэх мэтээр хураангуйлж илэрхийлдэг.
• 1 kilobyte = 1024 bytes = 1KB
• 1 megabyte = 1024x1024 bytes = 1'048'576 bytes = 1MB
Мөн bit-ийг ч бас ижилхэн хураангуйлж илэрхийлнэ.
• 1 kilobit = 1024 bits = 1Kb
• 1 megabit = 1'048'576 bits = 1Mb
♦ Интернетийн хурдыг илэрхийлэхдээ аль нэгжээр нь илэрхийлж хэмждэг вэ?
Хурд бол нэг секундэд дамжуулж чадах хамгийн их өгөгдлийн хэмжээ гэж ойлгож болно. Нэгж нь bytes per second (B/s) эсвэл bits per second (bps)-ээр аль алингаар нь хэмждэг. Интернет түгээдэг компаниуд хурдыг нь харуулахдаа тоог нь их харагдуулах зорилгоор bps-ийг хэрэглэдэг.
♦ 1Mbps = 1024Kbps = 128KB/s (bps утгыг 8-д хуваахад B/s утга гарна)
• 128KB/s = 128x1024 bytes = 131'072 bytes of data per second.
• 1Mbps = 1'048'576 bits of data every second.
• 131'072 bytes x 8 = 1'048'576 bits
Интернет холболт 2 өөр хурдтай (download & upload). Интернет түгээгч компаниуд өөрт чинь хамгийн их татах хурдны хязгаарыг зааж өгдөг. Энэ нь интернетээс өгөгдөл хэр хурдан татаж, илгээхийг заадаг. Upload хурд нь өөрийнхөө компьютерээс хэр хурдтайгаар өгөгдөл илгээхийг заана.
Mer'V гишүүний бэлтгэсэн мэдээллийг хүргэлээ. Дараагийн удаа PING, Latency талаар, онлайн тоглоход DELAY, LAGG юунаас үүсдэгийг тайлбарлаж өгнө.
