UMK3 Bataka-3 vs Nacho-20 онлайн random тоглолт |2015-7-6|720p|60fps|
Bataka гишүүнтэй тоглож чадахгүй явж байгаад анх удаа тоглож үзлээ. Энэ удаад би хожлоо. Гэхдээ юм нэгээр дуусахгүй, Bataka хариугаа нэхнэ гэдэг нь ойлгомжтой... Bataka болон түүний дүү Duluu хоёр ч UMK3-д нугасгүй, шимтэн тоглодог гэдэг нь тоглолтын хэв маяг, техник, хөдөлгөөн бүрээс харагдаж байна лээ...
Хэрэв та 1996-2000 оны үеэр Монголд эд дэлгэрч, HIT болж байсан Sega-ны UMK3 тоглодог байсан бол таньд сайхан мэдээ дуулгаж байгаадаа баяртай байна. Юу вэ гэвэл орчин цагт компьютер дээрээсээ энэ тоглоомыг онлайнаар холбон тоглох боломжтой болж өөр олон UMK3 тоглодог Монгол хүмүүстэй хүчээ сорих боломжтой болсон юм. Ингэж таньж мэдэхгүй олон хүнтэй хүчээ сорьж тоглох таньд лав таалагдана гэдэгт итгэлтэй байна.
UMK3 онлайн тоглох хаяг:
http://onlineplay.mn/mortalkombat
Жич: UMK3 гэлтгүй тухайн үед тоглодог байсан Sega-ны 2 гарын ямар ч тоглоомыг холбож тоглох боломжтой.