Page 4 of 5

Re: Системийн хөгжил

Posted: 2013 Oct Fri
by Nacho
OnlinePlay.mn тоглоомын системийн чатанд хэрэглэгчдийн хэрэгцээнд зориулан
-roll
комманд нэмэгдлээ. Одоо хүмүүс хоорондоо шодоод тоглох боломжтой боллоо. Жишээлбэл: UMK3 дээр хэн нь хост хийхээ шодох боломжтой юм.

Энэ коммандыг бичсэнээр 0-100 хооронд санамсаргүй тоо гарч ирэх юм. Dota тоглодог хүмүүс энэ коммандыг сайн мэднэ байх аа.

Image

Re: Системийн хөгжил

Posted: 2013 Nov Fri
by Nacho
Windows 8 дээр oPlay програмын VLAN ажиллахгүй байгааг илрүүллээ. Тиймээс хүндэт хэрэглэгч та бүхэн Windows 8 хэрэглэдэг бол oPlay-ийн VLAN-г холбохгүй байхыг зөвлөж байна. Энэ асуудлыг аль болох ойрын хугацаанд засварлаж асуудалгүй ажилладаг болгох болно.
Асуудлыг илрүүлэхэд тусалсан хэрэглэгчиддээ гүн талархаж байна.
Image

Re: Системийн хөгжил

Posted: 2013 Nov Sat
by Nacho
oPlay VLAN холболт Windows 8 дээр хэвийн ажилладаг боллоо

Image

Re: Системийн хөгжил

Posted: 2014 Jan Fri
by Nacho
OnlinePlay.mn UMK3 чатанд
Champion цолтой гишүүн Shao Khan хүртэлх icon,
Silver цолтой гишүүн Motaro хүртэлх icon,
Bronze цолтой гишүүн Shang Tsung хүртэлх icon-уудыг тус бүр сонгодог боллоо.

Image

Re: Системийн хөгжил

Posted: 2014 Jan Mon
by Nacho
RA2, Starcraft 1, Blur зэрэг тоглоомуудыг oPlay програмын VLAN-аар тоглоход өмнөх VPN холболттой харьцуулбал ямар ч асуудалгүй боллоо.

Re: Системийн хөгжил

Posted: 2014 Jan Mon
by Nacho
OnlinePlay.mn системд нэмж хөгжүүлэх санаануудаа тэмдэглэж байхаар шийдлээ. Тэгэхгүй бол нас яваад нэгийг санахаараа нөгөөг мартдаг болж байна :P
TODO:
Тэмцээн уралдаан дээр хамгийн сүүлд бүртгэгдсэн 3 тоглолтын оноог бүх чатны буланд шуурхай мэдээ хэлбэрээр оруулах. Ингэснээр системд байгаа бүх хүнд (өөр тоглоомын буланд ч байгаа хүмүүст) мэдээлэл өгөх ба сурталчилгаа болох ч талтай юм.

Re: Системийн хөгжил

Posted: 2014 Jun Sat
by Nacho
2014-05-25 нд веб чатандаа Websocket технологи нэвтрүүлж чат илүү хурдтай delay багаслаа. Хэрэв хэрэглэгчийн browser нь websocket дэмждэггүй байвал Ajax технологио ашиглаад ажиллах юм.

Re: Системийн хөгжил

Posted: 2014 Jun Sat
by Nacho
oPlay програм чаттай болж веб чаттайгаа холбогдлоо.

Одоо oPlay програмыг хэрэглэхэд илүү хялбар боллоо

Image

Re: Системийн хөгжил

Posted: 2014 Jun Sat
by Nacho
oPlay чатанд хүмүүсийн Ping гардаг боллоо.

Image

Re: Системийн хөгжил

Posted: 2014 Jun Sun
by Nacho
oPlay v.1.3.6 праграмын өөрчлөлт
- Host хийсэн хүний IP хаяг улаанаар харагдана
- 30ms доош ping ногооноор харагдана
- Гишүүний цол харагдана
- Status зурвас харагдана
- Чатанд URL хаяг бичвэл хаяг link дээр дараад вебсайт руу орох боломжтой болсон

Image

Re: Системийн хөгжил

Posted: 2014 Jun Mon
by Nacho
oPlay програм өөрөө update-ээ хийдэг боллоо.

Image
Image

Re: Системийн хөгжил

Posted: 2014 Jun Thu
by Nacho
Image
Серверийн ачааллаа баланслах зорилгоор файл татах хурдыг зөвхөн 1 холболтоор 20kb/s болголоо. Угаасаа файл татах зориулалтгүй сервер гэж үзсэн тул ингэж багасгалаа. Яваандаа техник хангамжийн нөөц, урсгалын хэмжээгээ ихэсгэвэл 20kb/s хурдаа нэмэгдүүлнэ.
Ирээдүйд хөгжөөд алт мөнгөн гишүүнчлэлтэй болбол тэр гишүүдэд хязгааргүй татах хурдыг олгодог болгоно.

Re: Системийн хөгжил

Posted: 2014 Jul Tue
by Nacho
oPlay програмд Нэвтрэх нэр, нууц үгээ байнга бичихгүйгээр "САНУУЛАХ" боломжтой боллоо.
(Анх хийнэ гээд хойш нь тавиад тэр чигээрээ таг мартчихсан байна :P)

Image

Re: Системийн хөгжил

Posted: 2014 Jul Fri
by Nacho
OnlinePlay.mn системийн UPDATE (2014-07-25)

Changelog:
- Тоглогч нар хоорондоо (1 vs 1) VOICE ЧАТ хийх боломжтой боллоо.

Заавар, зөвлөмж:
- Таны компьютер микрофонтой байх шаардлагатай.
- Chrome болон Firefox-ын хамгийн сүүлийн хувилбарыг суулгасан байх.
- Voice чат хийх үед таны микрофон өөр ямар ч програмд ашиглагдаагүй сул байх шаардлагатай.
- Нэгэн агшинд зөвхөн нэг хүнтэй л ярих боломжтой.


ОДОО ХООРОНДОО ЧАЛЧИЖ БАЙГААД ОНЛАЙН ТОГЛОЦГООЁ!!!

Image

Re: Системийн хөгжил

Posted: 2014 Aug Thu
by Nacho
Windows XP үйлдлийн систем дээр oPlay програм дараах алдаа гарвал Service Pack 1, 2, 3 аль нэгийг нь суулгаарай

Image

Re: Системийн хөгжил

Posted: 2014 Sep Sun
by Nacho
oPlay програмд хэрэглэгчийн Profile мэдээлэл харагддаг боллоо.

oPlay програмыг татах хаяг:
http://www.onlineplay.mn/oplay/update/oPlay.application

Image

Re: Системийн хөгжил

Posted: 2014 Oct Fri
by Nacho
OnlinePlay.mn тоглоомын систем рүү STEAM-ээр нэвтрэх боломжтой боллоо.

Image

Re: Системийн хөгжил

Posted: 2014 Dec Thu
by Nacho
oPlay client програм руу facebook-ээр нэвтэрч орох боломжтой боллоо.

Image

Re: Системийн хөгжил

Posted: 2015 Feb Sun
by Nacho
OnlinePlay.mn forum руу та өөрийнхөө Facebook-ээрээ юмуу эсвэл Steam-ээрээ нэвтрэн орох боломжтой боллоо.

Одоо манай forum-ыг хэрэглэхэд илүү амар боллоо.

Image

Re: Системийн хөгжил

Posted: 2015 Feb Sat
by Lifty
Ашиглахад их амар болжээ. Амжилт