Problem solution
Onlineplay.mn серверийн email сервер gmail хаяг руу имэйл явуулахаар Mail delivery system-ээс ERROR Description ирээд байв.
Error Type: SMTP
Remote server (74.125.23.26) issued an error.
hMailServer sent: .
Remote server replied: 550 5.7.1 Senders Guidelines. in8si17011277igb.32 - gsmtp
hMailServer
Харин yahoo mail рүү зүгээр явчихаад байв.
Хийсэн алхмууд:
1. Domain name-ийн тохиргоо руу ороод TXT RECORD нэмж өгөв.
Утга: v=spf1 a mx ip4:124.158.126.62 -all
Өмнө нь MX RECORD нэмсэн байсан.
Утга: mail.onlineplay.mn
За ингээд ч асуудал хэвэндээ gmail рүү илгээж болохгүй байв.
2. SMTP relayer-ийг нь ISP-ныхаа серверийг зааж өгтөл зүгээр явж байна. Гэхдээ имэйлийн Header-ыг үзэхэд SPF fail болж байв. Relayer-ыг нь буцаагаад хоосон орхихоор дахиад л явахаа болив.
3. Арга мухардаад mail server програмаа жаал судлав аа... Тэгсэн SMTP protocol дотор advanced дотор
Delivery of email талбарт нь
bind to local IP address гэж байхаар нь
localhost гээд өгчихөв. Үр дүнд нь сервер маань relayer-гүй биеэ даагаад ажилладаг боллоо. Бас SPF pass боллоо.
