АСУУЛТ: XBSLINK, XLINK KAI ПРОГРАМААР ХОЛБОЖ ТОГЛОХ НЬ ХУУЛЬ БУС УУ?
ХАРИУЛТ: ҮГҮЙ, ХУУЛЬ ЁСНЫ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР:
Эхлээд Xbox-ыг LAN-аар тоглох нь хууль бус уу гэдгийг тодруулъя. Мэдээж энэ бол хууль ёсны үйлдэл. Microsoft Xbox-ын вебсайтанд ч LAN-аар тоглох заавар нь байж байгаа. Хаяг нь:
http://support.xbox.com/en-US/xbox-360/ ... -link-play байна.
Xbox гэлтгүй ер нь бүх л тоглоомонд LAN-аар тоглох функц байдаг. LAN-аар тоглох нь угаасаа хууль ёсны зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Тэгвэл интернетийн сүлжээг ашиглаад LAN tunnel буюу хуурмаг LAN (virtual LAN) үүсгээд тоглох нь мөн л хууль ёсны зүйл юм. Үүнтэй хэн ч маргахгүй.
Иймд LAN tunnel үйлчилгээ үзүүлдэг програмууд, системууд бүгд хууль ёсны юм.
Үүнд:
- Xlink Kai
- XBSLink
- Warp Pipe
- Tunngle
- Hamachi
- GameRanger
- Garena
- Эцэст нь oPlay гэх мэт
АСУУЛТ: ИЙМ ПРОГРАМ, СИСТЕМҮҮДИЙН ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?
ХАРИУЛТ: Чухал хоёр давуу талтай.
1) Тоглоомны албан ёсны сервер-үүд тодорхой хугацаанд ажиллаад (тоглоомноосоо хамааран 1-10 жил) дахин хэзээ ч асахгүйгээр хаагдаж байдаг. Тэр үед тухайн тоглоомыг онлайн тоглох ямар ч боломжгүй болдог. Харин LAN-аар тоглох боломжтой тоглоомуудыг албан ёсны сервер унтарсан ч хэзээ л бол хэзээ, хэнээс ч хамаарахгүйгээр Virtual LAN сүлжээ үүсгээд онлайн тоглох боломжтой.
2) Host хийсэн тоглогч руу бусад тоглогч нар гадны ямар нэгэн сервер дамжихгүйгээр шууд холбогдох юм. Ийм холболтыг Peer-to-Peer гэдэг ба Монголчууд хоорондоо тоглох үед гацалт, хоцрогдол (lagg, delay) гэсэн ойлголт бараг байхгүй, учир нь газарзүйн байрлалын хувьд ойролцоо орших тоглогч нарын хооронд PING маш бага байдаг. Шилэн кабелийн интернеттэй хүмүүсийн хооронд PING 5-20ms байдаг.
Ихэнх хүмүүс XLink kai, XBSLink-ээр Xbox, PlayStation холбож тоглохыг хууль бус, пиратуудын үйлдэл гэж үздэг. Яагаад ингэж харах болсон бэ гэхээр пиратуудад онлайн тоглох ганц боломж нь энэ учраас ихэнх нь пиратууд ашиглаж байдаг. Үүнээс болоод XLink kai, XBSLink хууль бус програм гэсэн өрөөсгөл ойлголт нийтэд түгсэн байдаг. Пират биш, оригинал тоглоом тоглогч нар ч XLink kai, XBSLink програмаар тоглож болно. Тэглээ гээд таныг хууль бус үйлдэл хийсэн гэж хэн ч буруутгахгүй. Бандуулах ч үгүй.
Эдгээр системүүд ямар нэгэн асуудалд оролгүй олон жил үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа нь баталгаа болох бизээ.
АСУУЛТ: БАНДУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ ЮУ?
ХАРИУЛТ: ҮГҮЙ. ЯМАР Ч ЭРСДЭЛ БАЙХГҮЙ.
ЭНЭ АСУУДЛЫН ТАЛААРХ ГАДНЫ ЭХ СУРВАЛЖУУД:
http://www.teamxlink.co.uk/forum/viewto ... 7833d03115
http://www.teamxlink.co.uk/forum/viewto ... 7833d03115
http://www.teamxlink.co.uk/forum/viewto ... 0a6b47e660
Google Play-д хүртэл албан ёсоор орсон:
https://play.google.com/store/apps/deta ... nk.Android
http://www.tgdaily.com/games-and-entert ... r-xbox-360