Humble Bundle ээлжит багц тоглоомны хямдралаа зарлажээ
Тун удахгүй OnlinePlay.mn тоглоомын системээр Arcade Ultimate Mortal Kombat 3 дээр Монголчуудын дунд онлайн тэмцээн зохиох гэж байгаа тул энэ багцийг хямдхан худалдан аваад тэмцээнд оролцох боломжтой юм.
Хямдрал зөвхөн 5 хоног дотор л үргэлжлэх юм байна.
Та ердөө 1 америк доллар төлөөд дараах дөрвөн тоглоомыг худалдан авах боломжтой:
- Batman: Arkham Asylum GOTY
- F.E.A.R. 2: Project Origin
- F.E.A.R. 3
- Lord of the Rings: War in the North
Эсвэл та 4.67 америк доллар төлөөд дээрх дөрвөн тоглоом дээр нэмээд дараах тоглоом болон тоглоомын нэмэлтүүдийг (DLC) худалдан авах боломжтой:
- Scibblenauts Unlimited
- Batman: Arkham City GOTY
- F.E.A.R.
- Mortal Kombat Arcade Kollection
- Guardians of Middle Earth + DLC
- Lord of the Rings Online: Steely Dawn Starter Pack
- Gotham City Impostors: Professional Kit
- The Millennium Skins Pack for Batman: Arkham Origins
Энэ бүх тоглоомны жинхэнэ үнэ нийлээд 225 америк доллар болох юм байна.
