Sega Genesis тоглоомуудыг онлайнаар холбож тоглох
Posted: 2015 Jul Sun
1990 оны сүүлээр Монголд ид дэлгэрэн гарч, маш олон хүний сэтгэлд дурсамж үлдээсэн компьютер тоглоом бол Sega Genesis/Mega Drive консол юм. Энэ консолын талаар ярьвал барагдахгүй их зүйл байгаа нь ойлгомжтой юм. Тэгвэл орчин үед тэр үеийн хуучны тоглоомуудад сүнс нь хорогдсон олон хүмүүс одоог хүртэл тоглосоор байна. Тоглох тоглохдоо бүүр хоорондоо интернетээр холбогдож тоглодог болжээ. Иймээс форумдаа "Sega Genesis тоглоомуудыг онлайнаар холбож тоглох" гэсэн шинэ буланг нээж байна.

