UMK3 зуны LAN party 2017

Ultimate Mortal Kombat 3 тоглоомыг сонирхогч, тоглогч нарын дунд 2010 оноос жил бүр зохиогдож ирсэн LAN party-ны 2017 оны ээлжит үйл ажиллагаа 8 сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ үйл ажиллагааны үеэр зохиогдсон тэмцээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

 

 

 

 


Сонирхогч нарын дундах тэмцээн

Сонирхогч нарын тэмцээнд oPlay profile-даа нэг ч байр эзэлж байгаагүй 5 тоглогч оролцсон. Хоорондоо тойргоор тоглож нийлбэр хожлын оноогоор ялагч нарыг тодруулсан.

Сонирхогч нарын тэмцээний онооны самбар

  • 1-р байр: Munjuu
  • 2-р байр: FB|Батка Б.
  • 3-р байр: Amarmurun

тус тус эзэлж oPlay profile-даа цолтой болж амжилтын түүхээ бичүүллээ.

Зүүн гар талаас 1, 2, 3-р байранд орсон тоглогч нар жагсчээ

 


Мэргэжлийн тоглогч нарын дундах тэмцээн

Мэргэжлийн түвшинд хүнээ санамсаргүйгээр авах (random тэмцээн) болон ялгаатай хоёр хүн сонгож тоглох хоёр тэмцээн зохиосон. Энэ хоёр тэмцээн мөн л тойргоор зохиогдож нийлбэр хожлын оноогоор ялагч нарыг тодруулсан.

Мэргэжлийн түвшний random тэмцээний онооны самбар

  • 1-р байр Qwerty
  • 2-р байр AHAP
  • 3-р байр Zzz

 

Ялгаатай хоёр хүн сонгох тэмцээнд ялагчийг шууд тодруулах боломжгүй болж нэмэлт Round-аар дахин тоглуулж ялагч нарыг тодруулсан.

Сонгох тэмцээний 1-р үе

Сонгох тэмцээний 2-р үе

Ийнхүү:

  • 1-р байр, 300’000₮ шагналыг Qwerty
  • 2-р байр, 200’000₮ шагналыг AHAP
  • 3-р байр, 100’000₮ шагналыг Zzz

тус бүр эзэллээ.

 


 

LAN party-ны бичлэгүүд

1-р хэсэг:

 

2-р хэсэг:

 

Тоглолтын бичлэгүүд:

Нэг сэтгэгдэл

  1. tamir_nacho:

    Өвөл зохиогдох онлайн тэмцээнээр эргэн уулзацгаая!

Leave a Reply to tamir_nacho Cancel reply