2017 оны шинэ гарсан шилдэг тоглоомууд

2017 он дуусах дөхсөнөөр тоглогчид маань, 2018-н оны шинэ тоглоомуудыг шимтэн хүлээх болсон биз. Тэгэхдээ энэ онд тун удахгүй гарах шинэ тоглоомууд гарсаар байгаа юм. Одоо танд 2017 оны сүүлээр гарч байгаа болон, аль хэдийн гарсан, шинэ, онц сонирхолтой тоглоомуудын жагсаалтыг хүргэхэд бэлэн болоод байна. Одоо танд тун удахгүй гарах гэж буй болон, аль хэдийн гарсан тоглоомуудыг зураг болон бичлэгтэй нь хүргэж байна.


Super Mario Odyssey

  • Платформ(нууд): Switch
  • Гарах хугацаа: 2017.10.27

Super Mario Odyssey нь Нинтендо гийн нүүр царай болох Марио нь Switch консол-д томоохон гараагаа эхлүүлэх гэж байна. Марио маань бүжиглэдэг роботууд болон, цоо шинэ дайснуудтай, цоо шинэ ертөнцөөр аялах бөгөөд, олон шинэ адал явдалтай учрах болно. Мөн болоогүй бидний хайртай слесарь залуу маань, шинэ чадвартай болсон гэнэ шүү. Тэр нь өөрийн бэлэг тэмдэг болсон, улаан малгайгаа өөрийн байгаа ертөнцийн ямар ч npc-гийн толгой-луу шидэн өмсүүлээд, биед орж тэр npc-г удирдах чадвар юм. Энэхүү чадвар нь Марио-гийн ертөнцөд цоо шинэ мэдрэмжийг өгч байгаа юм.

Бичлэг:

Зургууд:


Wolfenstein 2: The New Colossus

  • Платформ(нууд): PS4, Xbox One, PC
  • Гарах хугацаа: 2017.10.27

Б.Ж Блазкович болон Индиана Жонес хоёр Нацистуудын тухай адилхан бодолтой хүмүүс; тэд Нацистуудыг үнэхээр их үзэн яддаг. Тэгэхдээ Б.Ж-гийн хувьд тэр Нацистуудыг голоосоо үзэн яддаг эр юм. Тэр ком-д ороод босож чадахгүй байсан ч, Нацистуудын гавлыг тэргэнцэр дээрээ суунгаа, тэргэнцрийнхээ дугуйгаар баяртайгаар хагална. Wolfenstein 2: The New Colossus-д та Америк улсыг Нацистуудын дарангуйллаас буцааж авах бөгөөд, Wolfenstein- New Order тоглоомын түүхийн ондоо хувилбар юм, тэгэхээр та нүдэнд тааралдсан бүх Нацистуудыг буудаж гарах хэрэгтэй болох нь дээ.

Бичлэг:

Зургууд:


Assassin’s Creed Origins

  • Платформ(нууд): PS4, Xbox One, PC
  • Гарах хугацаа: 2017.10.27

Хэрвээ та Assassin’s Creed тоглоомыг муудсан гэж бодож байгаа бол, та ганцаараа биш юм шүү- тэгэхдээ The Brotherhood цувралын дараа, 1 жилийн завсарлага авсан ч, Assassin’s Creed Origins цуврал нь олон жил гарсан гайхалтай цуврал тоглоомд, шинэ өнгө нэмэх нь гарцаагүй бололтой шүү. Та хуучны ассассин болох Баек(Bayek) ийн дүрээр тоглох бөгөөд, эртний нар шарсан Египетэд авсан нууц даалгавраа гүйцэтгэх ёстой юм. Энэ тоглоомыг Black Flag-ийг бүтээсэн багийнхан бүтээлцсэн бөгөөд, Origins нь AC-гийн хуучирсан элементүүдийг үгүй хийж, таныг Египетийн сонирхолтой, сэтгэл татам газруудаар аялуулж, action RPG элемэнтрүү шилжсэн байна. Та морь(эсвэл тэмээ) дайнд оролцож байхдаа унах боломжтой бөгөөд, нуугдах(stealth)-ийн оронд, баатарлагаар тулааны талбар-луу дайран орох боломжтой болжээ.

Бичлэг:

Зургууд:


Call Of Duty: WW2

  • Платформ(нууд): PS4, Xbox One, PC
  • Гарах хугацаа: 2017.11.03

Ахиад энэ жил, шинэ Call Of Duty гарч байна- тэгэхдээ ирээдүйн гайхалтай тулааны талбар хуучирсан бололтой шүү, тиймээс Activision маань COD-ийг өнгөрсөнлүү, ялангуяа дэлхийн 2-р дайн-луу авчирсан байна. Call Of Duty: WW2 таныг хоёр цэргийн оронд тавих бөгөөд, нэг нь 1-р явган цэргийн салааны, “The Bloody Fist” хэмээн танигдсан, Нормандын халдлагыг нэр төртэйгөөр удирдсан   цэрэг юм. Та энэ тоглоомоос жинхэнэ дайны дүр зургийг харна гэхэд хилсдэхгүй, агаарын дайралт, том танкууд, Нацист гавлуудын дарайлтуудийг 1-р хүний талаас харах боломжтой юм.

Бичлэг:

Зургууд:


Star Wars: BattleFront 2

  • Платформ(нууд): PS4, Xbox One, PC
  • Гарах хугацаа: 2017.11.17

Шинэчилсэн Star Wars Battlefront-ийн FPS тоглогчийг туслах дүрийн troops(эсвэл гол дүрийн баатар, дайсан) болж кинонд орсон мэт, мэдрэмжийг өгч чадсан- тэгэхдээ Star Wars Battlefront 2 нь тоглогчийг өөртөө илүү татах бололтой шүү. Multiplayer-ээс гадна, бүх цувралын баатрууд нэмэгдсэн бөгөөд, энэ цувралд та single-player campaign-ийг, Эзэнт гүрний(Empire) шилдэг цэрэг болох Идэн Вэрсио(Iden Versio)-ийн өнцгөөс тоглох боломжтой юм. Түүнчлэн сансрын тулаан буцаж ирэх бөгөөд, та X-Wing эсвэл Tie Fighter унаад богие(bogey)-нүүдыг буудах боломжтой юм.

Бичлэг:

Зургууд:


“Одоо тоглогчид маань удахгүй гарах, тоглоомуудыг хүлээх л үлдлээ.”

 

Нэг сэтгэгдэл

  1. Nacho:

    OnlinePlay.mn зүгээс 4000₮ урамшуулал олголоо:
    https://i.imgur.com/BTa2YKy.png

Сэтгэгдэл бичих