Топ 10-н аймшгийн тоглоом

Айдас нь бидний амьдралыг сонирхолтой болгодог гол хүчин зүйлсийн нэг нь билээ, тиймээс ч видео тоглоомын салбарт аймшгийн тоглоомууд том байрыг эзэлдэг. Тиймээс та бүхэндээ хамгийн гайхалтай ТОП 10-н аймшгийн тоглоомуудыг танилцуулж байна.


10. Dead Space

  • Платформ: PC, PS3, Xbox 360
  • Гарсан он: 2008.10.13

Dead Space нь EA Redwood Shores ийн бүтээсэн тоглоом бөгөөд, Playstation 3, Xbox 360 болон Microsoft Windows дээр тоглох боломжтой. Энэхүү цувралын анхны хувилбар нь 2008 оны 10 сарын 14-нд Playstation 3, болон Xbox 360 дээр гарсан бөгөөд, харин Windows дээр 10-н сарын 20-нд гарсан. Та Isaac Clarke хэмээх инженерийн дүрээр тоглох бөгөөд, USG Ishimura хэмээх сансрын хөлөг дотор, “Necromorph” хэмээх амьд үхдэлийн эсрэг тулалдах ёстой юм. Necromorph-ийн харагдах байдал нь тоглогчдын жихүүцлийг хүргэх бөгөөд, жихүүцэл хүргэм харагдах байдлынх нь гол шалтгаан сансрын вирус юм. Вирусээс болж Necromorph-ууд догшин аашлах бөгөөд, нүдэнд тааралдсан ямар ч вируст өртөөгүй амьд биетүүд рүү дайрах болно.

Трэйлэр: 

Тоглолтын бичлэг:


9. Enemy Zero

  • Платформ: Sega Saturn, PC
  • Гарсан он: 1998.11.28

Enemy Zero нь 1996-онд гарсан survival horror бөгөөд, та орхигдсон сансрын хөлөг дотор сонар төхөөрөмжийн тусламжтай хайгуул хийх болно. Сансрын хөлөг дотор үл үзэгдэгч дайснууд араас чинь мөшгөх бөгөөд, тэдний байршлыг зөвхөн сонар төхөөрөмжийн тусламжтайгаар олох боломжтой. Alien Isolation нь нь Enemy Zero-гийн механикаас санаа авсан бөгөөд, Enemy Zero шиг жихүүцэл хүргэм, аймшигтай болж чадаагүй юм.

Трэйлэр: 

Тоглолтын бичлэг:


 8. Outlast

  • Платформ: PC, PS4, Xbox One, OS X, Linux
  • Гарсан он: 2013.09.04

Outlast-ийн үйл явдал орхигдсон галзуугийн эмнэлэгт өрнөх ба, тэрхүү эмнэлэгт маш олон тайлагдашгүй нууц болон тоолж барамгүй их цогцос нуугдаж байгаа. Та амьд үлдэхийн тулд дайснуудаасаа нэг бол зугтах эсвэл нуугдах хэрэг гарна. Та дайснуудтайгаа тулалдах байтугай, нүүр тулгарвал та үхэх болно. Тоглогчид орны доор болон түгжээтэй шүүгээнд нуугдаж болно. Тэгэхдээ дайснууд таныг нуугдсан газраас чинь олох боломжтой тул анхааралтай байх хэрэгтэй. Зугтаж байхдаа дайсан руугаа эргэж харах боломжтой бөгөөд, хаалга хаах болон дайсныхаа багтахгүй жижиг зайгаар орвол тэднээс мултрах боломжтой. Тоглогчийн ашиглаж болох ганц зүйл нь камер. Камер нь зайгаар ажиллах бөгөөд, nightvision-тай учир харанхуй орчинд харахад тань туслах болно. Түүнчлэн чухал үйл явцыг бичиж авах боломжтой. Тэгэхдээ nightvisionийг байнга ашиглахын тулд камерын баттерей/зай хэрэгтэй, тиймээс та тоглоомын үйл явцад баттерей/зай цуглуулах хэрэг гарах юм. Тоглогчдыг айлгах гол хүчин зүйлс нь тоглогчийг хөөж буй дайснууд болон таамаглашгүй jumpscare-ууд юм.

Трэйлэр: 

Тоглолтын бичлэг:


7. DayZ

  • Платформ: PC
  • Гарсан он: 2013.12.16

DayZ тоглоомын openworld дахь айдас, сэтгэлийн түгшүүрийг ямар ч тоглоомын jumpscare гүйцэхгүй. Тоглоомын гол зорилго нь амьд үлдэх бөгөөд, та орчин тойрноо судлан хэрэгцээтэй зүйлсийг олох хэрэгтэй. Жишээ нь: хоол, ус, буу зэвсэг, хувцас гэх мэт. Та уг тоглоомд cholera, dysentery болон hepatitis өвчнийг тусахгүйн тулд муудсан хоол, болон бохир уснаас хэрэглэхгүй байх хэрэгтэй.  Мөн та зомби нартай тулалдах хэрэг гарах ч, таны хамгийн том дайсан гарцаагүй бусад тоглогч нар байх болно. Эд зүйлс ховор учраас таныг алж эд зүйлсийг чинь хулгайлах боломжтой. Тиймээс энэ тоглоомд хэнд ч бүү итгэ гэж зөвлөх байна.

Трэйлэр: 

Тоглолтын бичлэг:


6. Fatal Frame II: Crimson Butterfly

  • Платформ: PS2, Xbox
  • Гарсан он: 2003.11.27

Орчин үеийн аймшгийн тоглоомуудын зугтах, нуугдах элементүүдийг бодвол, Fatal Frame нь таныг айдастайгаа нүүр тулахыг шаардах болно. Та амьд гарахын тулд, айдас хүргэм сүнснүүдийн зургийг дарах ёстой бөгөөд, энэ нь бидний айдсаасаа зугтах төрөлх занг үгүй хийж, үр дүнд нь хамгийн гайхалтай jumpscare-үүдийг бий болгосон юм.

Трэйлэр: 

Тоглолтын бичлэг:


5. Eternal Darkness: Sanity’s Requiem

  • Платформ: GameCube
  • Гарсан он: 2002.06.23

Eternal Darkness нь тоглоомын механикийг айдас болгож хувиргадгаараа давуу талтай. Lovecraftian-ийн айдас хүргэм мангасууд таныг айдсаар дүүргэж, эрүүл ухааныг тань бага багаар үгүй хийх болно. Энэхүү тоглоом нь бас маш олон сонирхолтой эффектүүдтэй. Тоглоомын системийн  хуурамч гажиг, болон дэлгэц унтрах, тоглоомын хадгалсан дата устаж байна хэмээх бичиг гарч ирэх гээд л, тоглогч таны айдсаар наадах болно.

Трэйлэр: 

Тоглолтын бичлэг:


4. Resident Evil HD

  • Платформ: PC, PS3, PS4, Xbox 360, Xbox One
  • Гарсан он: 2015.06.19

1996 онд гарсан Resident Evil-ийг 2015 онд шинэчилсэн ба, бидний мэдэх Resident Evil 1-ийг улам жихүүцэл хүргэм болгожээ. Тоглоомын зураглалыг сайжруулснаас гадна, шинэ үеүдийг нэмсэн байна. Шинэ нэмэгдсэн Crimson Head зомби болон, Лиза Треворийн аймшигтай түүх нь энэ тоглоомыг илүү аймшигтай болгож, тоглоомын уур амьсгалыг илүү нэмж өгсөн байна.

Трэйлэр: 

Тоглолтын бичлэг:


3. P.T

  • Платформ: PS4
  • Гарсан он: 2014.08.12

P.T-ийн харагдах байдал болон үл тайлагдах нууц, нэг газраа биднийг олон аргаар айлгах нь тун сонирхолтой. Тоглоомын үйл явдал зөвхөн үүдний өрөөнд давтагдах бөгөөд, 6 болон 7 дахь удаа ч гэсэн орчин тойрныг  бага багаар өөрчилж илүү аймшигтай, илүү жихүүцэл хүргэм болгож биднийг айлгах шинэ аргийг олсон. Галзуурлын ирмэг дээр аваачих тоглоом гэж үүнийг л хэлэх байх.

Трэйлэр: 

Тоглолтын бичлэг:


2. Amnesia: The Dark Descent

  • Платформ: PC, PS4, OS X, Linux
  • Гарсан он: 2010.09.08

Amnesia: The Dark Descent нь түгшүүр, сандрал, болон айдсын эх үүсвэр юм. Энэхүү тоглоом нь jumpscare-ийг байнга ашиглахын оронд, ая болон орчин тойрныг ашиглаж бага багаар түгшүүрийг нэмж, айдсыг тань эзэгнэх болно. Таныг мөшгөж байгаа мангасуудтай та тулалдаж чадахгүй ба, sanity system(эрүүл ухааны хэмжээ) нь таныг зэрэмдэг мангасуудтай нүүр тулсан тохиолдолд ихсэж, нөхцөл байдлыг аймшигтай бөгөөд таамаглашгүй болгож байгаа юм. Тоглоомын үйл явцад аюулгүй байсан оньснууд бага багаар илүү аюултай болж жихүүцлээс, сэтгэлийн түгшүүр болж хувирна.

Трэйлэр: 

Тоглолтын бичлэг:


1. Silent Hill 2

  • Платформ: PC, PS2, Xbox
  • Гарсан он: 2001.09.24

Silent Hill цувралаас илүү айдсыг бий болгодог тоглоом үгүй билээ. Тоглогч гол дүрийн далд ухамсар дахь таамаглашгүй, аймшигтай аялалд гарна. Та замдаа тарчилж зовсон, хөөрхийлөлтэй сүнснүүдтэй учирна. Өөрийн гэм буруугаас зугтааснаас болж эцэст нь тоглоомын гол дайсантай учрахад хүргэнэ. Сэтгэл санааны гутрал, гэм нүгэл, уур хилэн, бэлгийн хүчирхийлэл гэх зүйлсийг Silent Hill 2 тоглоом хөндөж чадсан нь цаг үеийн хамгийн аймшигтай, гайхалтай тоглоомын нэг болгосон мэт.

Трэйлэр: 

Тоглолтын бичлэг:


3 сэтгэгдэл

  1. Nacho:

    4000₮ урамшуулал:
    https://i.imgur.com/hLzohAF.png

  2. Aiden:

    ynziin blaa 1 2 togloom bs vldejee hehehe

    • Nacho:

      Үлдээсэн 2 тоглоом нь юу билээ?

Сэтгэгдэл бичих