Overwatch: Reaper-ийн түүх

Жинхэнэ нэр: Gabriel Reyes, Нас: Үл мэдэгдэх

Мэргэжил: Хөлсний Алуурчин

Үйл ажилгааний суурь: Үл мэдэгдэх

Хамтран ажиллагч: Үл мэдэгдэх

Үхэл та нарын дэргэд алхаж байна. 


Reaper-ийн түүх:

Хар нөмрөг нөмөрсөн террористыг хүмүүс “Reaper” гэж дуудах бөгөөд, түүний зорилгыг хэн ч гадарлаж чадахгүй. Явсан газарт нь үхэл дагадаг гэж хүмүүс ярьцгаана. Reaper нь дэлхийд цуутай террористоос гадна дэлхийд болж буй террорист халдлагын санаачлагч, хүйтэн цуст хөлсний алуурчин юм. Ямар нэгэн байгууллага эсвэл нийгэмлэгт харъялагдадгүй ба, 10-н жилийн туршид болж буй маш олон зэвсэгт мөргөлдөөнд оролцсон юм.

Зэвсэгт мөргөлдөөнд амьд үлдсэн хүмүүсийн ярьснаар, ”там мэт тулааны талбар дундаас, сүнс мэт хар сүүдэр юу ч болоогүй мэт нисэн гарч ирсэн”. Түүний алсан хүмүүсийн биеийн эс нь хүчтэй муудсан байсан ба, тэднээс яг л амьдралыг нь сорсон мэт хувхай цайсан байв. Түүнчлэн “Reaper” нь амжилтгүй болсон туршилтын өвчтөн байж болзошгүй бөгөөд, тэдгээр туршилт нь эсийг нэгэн зэрэг задалж, биеийг хурдан хугацаанд эмчлэх, генетикийн өөрчлөлттэй холбоотой туршилт юм.

Түүний хөдөлгөөнийг ажигласны үр дүнд, түүний ажиллагаанууд хоорондоо уялдаа холбоотой ба, Overwatch-ийн хуучин гишүүдийг тодорхой дараалалтайгаар агнаж байж болзошгүйг тогтоосон юм.

“Reaper болон Winston тулаан”

“Reaper-ийн маскгүй зураг”

(Reaper-ийн модел: 01)

(Reaper-ийн модел: 02)

(Reaper-ийн зэвсэг)

 

Нэг сэтгэгдэл

  1. Nacho:

    2000₮ урамшуулал:
    https://i.imgur.com/pkg4shn.png

Сэтгэгдэл бичих