Twisted Metal: Needles Kane (Sweet Tooth)-ийн түүх


Би өөрийгөө зэмлэдэггүй, учир нь тэд миний алсан хамгийн анхны хүмүүс байсан.

-Needles Kane


Эхлэл:

Түүнийг Marcus Kane гэдэг, дунд насны жирийн л амьдралтай аз жаргалтай эр, гайхалтай эхнэр болон 3-н хүүхэдтэй, зайрмагийн худалдагч ажилтай. Түүний дотор энгийн амьдралаа үзэн ядах өчүүхэн сэтгэл нуугддаг байлаа, энэхүү үзэн ядалтаас болж түүний дотор нэгэн шинэ зан чанар үүсэх болно. Энэхүү хар талыг “Needles” гэж нэрлэх ба, Marcus-ийг бага багаар галзууруулж, өөрийг нь сул тавихыг ятгана. Үл мэдэгдэх хугацааны дараа, Marcus нь “Needles”-ийн ятгалгад орж эхлэн, өөрийгөө илэрхийлэх алиалагчийн багийг урлав. Тэрхүү үйл явц, Marcus-ийн хүн чанар, эрүүл ухааныг устган, түүний дотор нуугдаж буй галзуурал, алуурчныг ил болгоно. Needles өөрийнхөө олсон эрх чөлөөг тэмдэглэхээр, өөрийгөө “Sweet Tooth” гэж нэрлэн, урласан алиалагчийн багаа зүүж гэр бүлээ алахаар шийднэ.

Sweet Tooth эхнэр болон бага хүүгээ түрүүлж алсны дараа, охиноо тарчлаан алахаар шийдэв. Marcus хэсэгхэн хугацаанд эрүүл ухаан орсон хойгуур, охин гарт тааралдсан том хайчийг шүүрч аваад, алиалагчийн баруун нүдрүү нь хатгаж орхижээ. Өвдөөд орилж байх хооронд нь, Sophie охин аль болох хурдан гэрээсээ гаран зугтав. Энэ нь охиныг галзуу алиалагчийн савраас мултарч чадсан анхны хүн болгов.

Уур хилэндээ баригдсан “Sweet Tooth” охиныг хайж олоод цусыг нь урсгах болно гэж өөртөө амлажээ. Зайрмагийн машинаа тулааны зэвсэг болгон хувиргаад, зугтсан охиныг дэлхийг хэрэн хайж эхлэв. Нэгэн удаа Sophie охины байршиж байсан эмнэлгийг олсон ч түүний ул мөрийг олоогүй. Охиныг олж чадаагүй учир эмнэлэгт байсан бүх хүмүүсийг алах нь түүнд зугаатай санагдаж байлаа.

Sophie охиныг хайх явцдаа Sweet Tooth охиныг олохын тулд Calypso-гийн Twisted Metal тэмцээнд оролцохоор шийдэв. Тэмцээний үеэр түүний гол өрсөлдөгчид нь The Skulls болон Mr. Grimm байлаа. Тулааны төгсгөлд тэрээр The Brothers Grimm-тэй нүүр тулсан ч, эцэст нь ялалтыг өөрийн гарт авч чадсан юм.


Төгсгөл:

Тэмцээнд ялалт олсны дараа Sweet Tooth, Calypso-гоос Sophie-гийн нуугдаж буй газарт өөрийг нь аваачихыг хүсэв. Calypso хүчээ ашиглан хүслийг нь биелүүлсний дараа, Sweet Tooth авсан дотор араг ясны хажууд сэрэв. Sweet Tooth-д Calypso охиныг амиа хорлоод 10-н жил болж байгааг хэлэв. Охин гэр бүлийнхээ үхлээс болж шаналан, амиа хорлосон байв. Calypso-гийн арга залинд орсон Sweet Tooth түүнийг ална гэж орилсоор, авснаас гарах гэж зүтгэсэн ч, харамсалтай нь булш хэтэрхий гүнд байв. Calypso хамгийн сүүлийн удаа Sweet Tooth-ээр даажигнан, охины булшин дээр “Sweet Tooth” гэж бичээд, алуурчин алиалагчийг үхэлтэй нь хамт орхив.


“Түүний түүхийн бичлэг”


“Түүний төгсгөл”


(Needles Kane- Зураг)


(Marcus Kane, болон түүний гэр бүл)


(Түүний машин)


(Calypso-гийн зураг)


 

Нэг сэтгэгдэл

  1. Nacho:

    5000₮ урамшуулал:
    https://i.imgur.com/pkg4shn.png

Сэтгэгдэл бичих