League of Legends: For Demecia

 

Lux-г хойд Fassbarrow-оос ирсэнээс хойш хэр удсаныг мэдэх үү?

1. Valor танхим

Барагцаагаар 7 жил л байх. Garen Daintless Vanguard-тай бэлтгэлээ эхэлж байсан үе шүү дээ. Мөн бунхан хойд Fassion-д байх үе. Lux хувингаар цутгасан мэт бороо асгарч байсан ч гуу жалга ихтэй хадан цохиотой замыг туулсаар өвөг эцгийнхээ булшин дээр очсоноо саналаа. Түүнийг яг л Valor-ын танхим шиг бунхан хүлээж байсан бөгөөд толгой дээр нь бяцхаан өвс ургасан цохиотой ажээ. Lux-ын өвөг эцгийн булшин дээр нэгэн домог байх бөгөөд тэр домогт:

  • Fossian болон чөтгөр хамтдаа өндөр хавцлаас унаж Fossian хүнд бэртэж чөтгөрийн хар зүрхийг нь Demacian илд нэвт сүлбэсэн гэсэн байжээ.

 

Бороо орж байсан одоо ч асгарсаар л. Нохойн шүд хэмээх энэ уул Demacia-г Freljord-оос тусгаарлаж өгдөг ажээ. Хүйтэн улсын хүйтэн салхи холоос ч гэсэн Demacian ногоорч буй талыг хөнгөн айдаст автуулах ажээ. Өрнө дорно зүгийн уулан дахь манан татарсан ч тэнгэрийн харанхуй бүгдийг айдаст автуулах ажээ. Хойд хэсэгт бэл хэсгээрээ хад асга, ангал ихтэй өтгөн ой. Энэ хэсгийг “Аюултай нутаг” гэдэг.

-Орон гэргүй дээрэмчид, зэрлэг араатангуудаас бүрдэнэ. Lux хойл нутагт очоод хоёр долоо хоног өнгөрчээ. Demacia-ийн Edessa, Pinara тэгээд Lissus. Lissus-аас Velorus эцэст нь High Silvermere Рапторуудын хот. Орой нь гэр бүлтэйгээ салах ёс гүйцэтгээд Demacia-н баруун хойд зүг хөдөллөө. Замд явахдаа жижиг тосгоны тосгодын тарьж арчилсан ногоо, цэцэгсийг харж сэтгэлээ баясгаж явлаа. Мөнгөн жигүүртнүүдийн тулаан харагдахгүй байгаа ч үүлэн дундаас тэдний хяхтнах сонсогдоно. Салхи ширүүсч, Freljord-ийн хүйтэн агаарт өртөж буй тосгодтой таарах ажээ. Fassbarrow-руу явах хүнд замын дунд Lux түүн рүү инээмсэглээд:

-“Бид удахгүй бунханд хүрэх болно Starfire. Чи надад үнэхээр их түшиг тулгуур болдог шүү.” гэж хэлээд мориныхоо зогдорыг илж байлаа. Морь толгойгоо сэгсрэн тургина. Чичирч буй хөл нь тэрнийг цааш явж чадахгүйг илтгэх ажээ. Lux зөрөг замаар Starfire-г хөтлөн Fassbarrow-ын хаалгийг чиглэн очлоо.

2. Lightbringer бунхан

Энэ хот уулсаар дүүрэн сарнай цэцэгс мөн өрнөдийн эргийн дагуу могой элбэгтэй ажээ. Хотын хана боржин чулуугаар хийгдэж гял цал болтол н өнгөлжээ. Барилга нь ч адилхан боржин чулуугаар хийгдсэн ч өнгөн хэсгийг мод цэцэгсээр далдалжээ. “Харанхуйд тавтай морил гэрэлхэн минь”. Lux өөрийн юүдэнгээ тайлахад тэрний үс, урт шанаа нь түүнийг идэр залуу гэдгийг илтгэж далай шиг гүн цэнхэр нүд нь гялалзах бөгөөд үнэхээр л гал цогтой шийдэмгийг нь харуулна. Суран бүсээ тайлж эмээлэндээ өлгөөд алтан иштэй хар таягаа авлаа. Урт нум сум барьсан хоёр харуул цамхагийн хаалган дээрээс:

“Зогс аялагч минь. Хаалга  өглөө хүртэл онгойхгүй” гэхэд

“Намайг Luxanna Crownguard гэдэг. Таны хэлснээр би оройтсоноо мэдэж байна гэхдээ би энд алс холоос өөрийн өвөг эцэгтээ хүндэтгэл үзүүлэхээр ирлээ.” гэхэд харуул хялайж хараад зогтусчээ. Харанхуйд том дүрлэгэр нүд гялалзаж байлаа. Тэрнийг Fassbarrow-д жилийн дараа ирсэн ч Garen Lux-г мартаагүй бүр нэг ч хором мартаж байгаагүй.

“Уучлаарай хадагтай Crownguard” гэж хэлээд нулимстай нүдээ нуун “Хаалгаа нээ” гэж тушаав.

Sergelen

Sergelen

Мэдээлэл бэлтгэсэн нийтлэгчийг урамшуулах:

Хаан банк: 5057532625 Байгалмаа

FB хаяг: Сэргэлэн

Бүх нийтлэлийг үзэх

Нэг сэтгэгдэл

  1. Nacho:

    Урамшуулал:
    https://i.imgur.com/DO66HIa.png
    https://i.imgur.com/wOQecc7.png

Сэтгэгдэл бичих