League of Legends: Мангаснууд

 

Vayne бугуйн харвагчдаа ганцхан сумтай үлджээ. 3 шархнаас цус алдаж байлаа. Нэг мангасыг шөнөжингөө мөшгиж унагасны эцэст тэр ийм шарх авчээ. Бодсоноос сайн байлаа.

Хувирагчийн ходоодноос салст дусалж байсан бөгөөд энэ нь мангасын сул тал гэдгийг тэр гадарлаж байлаа. Харанхуйд шөнийн дурангаа ашиглаж холдож амжаагүйг нь мэдлээ. Мангасын ходоодны салстыг дагасаар Demacian нигүрс модны ойд ирсэн бөгөөд энд нуугдах газаргүй тал ажээ.

Амархан аллагад хөгжилтэй зүйл нэгээхэн ч үгүй.

Мангас Vayne-г шүүрч дээд эрүүгээ нээн хашгирлаа. Шүднүүд нь түүнийг алахгүй ч энэ өмхий амьсгал нь тэсэхийн аргагүй байлаа. Vayne нөхцөл байдлыг шинжилж байв. Мангасыш хазалтаас бултаж болох ч түүнээс зай авах шаардлагагүй. Мангасын эрүүг өшиглөж унагаад дух руу нь сүүлийн сумаа зоож болох ч нэг л итгэлгүй байв. Тэгээд тэр хурдан, ширүүн эсвэл тэнэг зүйл хийхээр бодож байлаа. Vayne үргэлж эцсийн сонголтыг нь сонгодог.

Ангалзаж буй ам руу нь гараа тултал чихлээ. Мангасын ам түүний гарыг урж, арьсыг нь зулгалж байсан ч Vayne инээмсэглэв. Түүний хүссэн адал явдал хайж байсан мангас нь яг  энд байжээ. Гаранд нь шүд зоогдохыг, гарыг нь тастахад бэлэн гэдгийг ч мэдэрчээ. Гэсэн ч түүнд боломж өгөхгүй. Vayne гараа эргүүлж бугуйн дахь харвагчаа мангасын тархи руу нь чиглүүлж эхэллээ. Ганцхан атгалтаар мангасын толгойг нэвтэлж, тархийг нь задлав. Хашгираан ч огцом намжиж мангасын бие салганан унаж, салст нь хөрсийг бохирдууллаа. Vayne мангасын доороос мөлхөж гарч ирээд гараа таслахгүй салгах гэж оролдсон ч мангасын толгой дотор нь гацчихсан байв.

Тэр зүсээ хувиргагчаас гараа салгах гэж зүтгэсээр л. Хуруугаа ч алдаж болно эсвэл тархинаас нь гараа ухаж гаргана. Vayne үргэлж сүүлийн сонголтыг нь сонгодог. Хамгийн хэцүү хэсэг бол энэ новшийг цааш нь харуулах биш байлаа. Хамгийн хэцүү хэсэг нь түүнийг сүйт бүсгүй рүү авч явах байв.

Тиймээ бэлэвсэн сүйт бүсгүй рүү.

Бэлэвсэн Селина төсөөлснөөс ч үзэсгэлэнтэй бөгөөд хав хар үс нь шөнийн харанхуйд гал шиг дүрэлзэж үзэгддэг. Нүүрэн дэх гүн сорив, хацар дагасан нулимс нь түүний үзэсгэлэн гоог гутааж үл чадна. Vayne мангасыг болгоомжтой хэвтүүллээ. Аймшгийн мангас шиг болж хувирсан ч мангас гэхээсээ илүү бөөн мах шиг л харагдах ажээ. Бэлэвсэн уйлах зуураа ” Хурдан дуусгажээ” гэж хэлэв. Хурдан байгаагүй. Vayne урвагчдын үүр уурхайг Demacian зүүн өмнөд рүү мөшгиж явжээ. Тэр хүмүүсийг хувирч байхыг харсан. Нүд нь олширч, эрүү нь задарч, гар нь хурц илд шиг хэлбэржиж их л ууртай болж байхыг өөрийн нүдээр үзсэн. Vayne бугуйгаа мангасын толгойноос сугалж, түүний цохисон цоорхой нь мангасын гавалд үлджээ.

Vayne ёолох үед

“Өө хонгор минь ингэх хэрэгтэй байсан гэж үү? гэж бэлэвсэн хэлээд мангасын хажууд өвдөглөн сууж гарыг нь боож эхлэв.  Vayne бэлэвсэн эмэгтэйг цус болсон хувцасандаа наан тэвэрлээ.

“Зарим хүмүүс өөрсдийгөө мангас болгодог. Харин зарим нь өөрсдийн сэтгэлийн тэнхээтэйгээ тэмцдэг” гэж Vayne хэлэв. Мэдээгүй болсон гараа цогцосноос салгалаа. “Тэр хоёр талд ажилладаг байж”

Бэлэвсэнгийн нүд уур хилэнгээр дүүрэв.

“Хэн түүнийг мангас болгов? бишээ яагаад?”

Бэлэвсэнгий бие нь чичирч нулимс нь асгарч юу ч гэж хэлэхээ мэдсэнгүй.”Зарим чөтгөр хувирагчид найзтай байхыг хүсдэг. Зарим нь зүгээр л зүгээр л хэн нэгнийг хэрцгийлж хэн нэгнийг идэх дуртай байдаг. Тэд үүнийгээ хөгжилтэй гэж боддог” гэж Vayne гэж хэлээд эмэгтэйн толгойн дээр гараа тавив. “Гэхдээ зарим… зарим нь зүгээр л иддэг.”

Бэлэвсэн нулимсаа арчив. Vayne бэлэвсэн рүү гунигтай инээмсэглэв.

“Тэд зүгээр л хэн нэгнийг идэхийг хүсдэг, заримдаа үүнээсээ уйддаг. Бас зүгээр л идэхээ болчихно. Тэгээд л дуусна.”

Бэлэвсэн Vayne рүү муухай харав. Бугуйн харвагчтай гараа түүний толгойноос буулгалаа.

“Миний хамгийн сүүлд алсан чөтгөр хайртай хүнээ идвэл илүү амттай байдаг гэж хэлж байсан. Айсан үедээ тэд илүү шүүслэг, амттай байдаг. Бал сараараа ямар амтагдахыг төсөөлж ч чадахгүй нь хмм?”

Vayne бодолхийлэв.

“Тэр чамд хайртай байсан, чи мэднэ” гэж Vayne хэлэв. Бэлэвсэн босох гэсэн ч Vayne үснээс нь зулгаав.

“Чи тэрнийг хазсаны дараа тэр их гайхсан байх. Хүмүүс айсан үедээ тааварлахын аргагүй зүйл хийдэг. Бас чиний хайртай хүн чинь чамаас урвах шиг аймшигтай зүйл үгүй”

Vayne бугуйгаа хөдөлгөж харвагчаа бэлдэж эхлэв.

“Тэгэхээр хэн чамайг ийм болгосон юм?”

Бэлэвсэнгийн хар нүд үзэн ядалтаар дүүрч улаан өнгө рүү хувирч байв.

“Хэн ч биш. Би өөрөө мангас” гэж хэлэх нь яг л чулууг хутгатай хавирах шиг л сонсогдлоо.

Vayne инээмсэглэв.

“Яаж мэдсэн юм” гэж бэлэвсэн асуух зуураа ард нь гарав.

“Хүзүүн дээр нь хазсан ором байсан, бас нуруун дахь шархнаасаа өмнө хүзүүний шархыг авсан бөгөөд ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Энэ надад өөрийн итгэдэг нэгэндээ хууртсан гэдгийг баталж өгсөн. Алив оролдоод үз.”

Бэлэвсэн тээнэглэзэв.”Оролдоод үз?”

“Намайг цавч. Миний сум чиний духанд зоогдохоос өмнө миний гарыг тастаж чадахыг чинь харцгаая” гэх Vayne хэлэв.

Бэлэвсэн млд шиг гараа хурааж уруу царайлав. ТОГЛООМ ДУУССАН.

“Яагаад” гэж бэлэвсэн асуув. “Юу яагаад” гэж Vayne хөндий хариулав.

“Яагаад зүгээр л алчихаж болоогүй юм. Яагаад энэ бүхнийг…?”

Vayne хүйтнээр инээмсэглэв.

“Учир нь чамд хохирогчийн чинь айдас, сандрал, эргэлзлийг мэдрүүлэхийг хүссэн юм. Хамгийн чухал нь….

Vayne бугуйгаа хөдөлгөж эхлэв. 6 инч урттай тархи задалсан мөнгөн сумаа харвагчдаа хийв. Бэлэвсэн Vayne-Г арай л гэж харлаа. Тэр яг л тогтож ядах чулуун овоо шиг л чичирч байлаа.

….. хөгжилтэй учраас”

Sergelen

Sergelen

Мэдээлэл бэлтгэсэн нийтлэгчийг урамшуулах:

Хаан банк: 5057532625 Байгалмаа

FB хаяг: Сэргэлэн

Бүх нийтлэлийг үзэх

Нэг сэтгэгдэл

  1. Nacho:

    Урамшуулал:
    https://i.imgur.com/sdzkP1O.png
    https://i.imgur.com/yM6SDbO.png

Сэтгэгдэл бичих