Don’t Starve: Wilson танилцуулга

“Чи шинжлэх ухаанд дуртай юу?” – Wilson

Хоч: Шинжлэх ухаанч Жентэлман

Уриа: “Би өөрийн ухааныг ашиглан, бүхнийг даван гарах болно!

Чадвар: Гайхалтай сахал ургуулах

Амь(Health): 120

Өлсөх(Hunger): 120

Ухаан(Sanity): 200


“Чи шинжлэх ухаанд дуртай юу?” – Wilson

Wilson Percival Higgsburry нь Don’t Starve-ийн анхны дүр бөгөөд, Don’t Starve Together тоглоомын 11-н дүрийн нэг юм. 2012 оны сүүлээр гарсан Don’t Starve Vanilla Beta хувилбартай зэрэг гарсан дүр бөгөөд, тоглоомын анхны арын түүх агуулсан дүр байсан учир, тоглоомын гол дүр гэж хэлж болно. Wilson нь шинжлэх ухаанч болохыг хүссэн сэргэлэн эр бөгөөд, бага зэрэг хошин шогийн мэдрэмжтэй нэгэн. Түүнд өөрийг нь төлөөлөх өвөрмөц үсний засалт байдаг ба, “W” үсгийг илэрхийлсэн хэлбэртэй.

Wilson-ийн ганц давуу тал нь сахлаа ургуулах ба, тэр нь хүйтэн цаг агаарт тустай. Энгийн дүрийн хувьд түүний Health, Hunger, болон Sanity нь энгийн хэмжээтэй бөгөөд сул тал үгүй.


 Түүх:

Wilson уулан дээр модон байшинд амьдрах явцдаа, өдөр болгон туршилт хийдэг байв. Хэдэн зүйлс хольсны дараа дэлбэрэлт үүсэхэд, уур уцаарт автан, туршилт нь бүтэлгүйтэж байгаад уур нь хүрч байлаа. Түүний радио-ноос хачирхалтай дуу хоолой гарч, Wilson-д нууц, хориглогдсон мэдлэгийг өгөхийг санал болгов, Wilson илүү их зүйлсийг мэдэхийг хүсэж байсан учир, юу ч бодолгүй зөвшөөрөв. Зөвшөөрсний дараа түүний толгойд, тоолж барамгүй их мэдээлэл оров. Даанч Wilson түүний олсон шинэ мэдлэг, шинжлэх ухаантай ямар ч холбоогүй гэдгийг мэдсэнгүй.

Шинэ олсон мэдлэгээ ашиглан, хачирхалтай төхөөрөмжийг бүтээж эхлэв. Төхөөрөмжийг хийж дуусчихаад, Wilson төхөөрөмж рүү гайхширсан харцаар харч эхлэв. Хачирхалтай хоолой түүнд төхөөрөмжийг асаа гэж шаардав, гэвч Wilson эргэлзэж байлаа. Хачирхалтай биетийн ”Асаа, яг одоо!”  гэх бага зэрэг шахалтаар, Wilson төхөөрөмжийг асааж орхив. Wilson эцэст нь тэрхүү төхөөрөмж өөр ертөнц рүү очих, түүний амьдралыг там болгох, портал байсан гэдгийг ойлгов. Хачирхалтай хоолой галзуу мэт инээх үед, сүүдэр мэт гарууд Wilson-г газраас шүүрч аван, төхөөрөмж рүү хийн, Wilson-г Don’t Starve-ийн ертөнцөд авчрав.


Онцгой чадвар:

Wilson-ийн онцгой чадвар нь сахал ургуулах ба. Энэ нь хоёр давуу талтай:

Сахлын уртаас хамаарч, өвөл даарахгүй байх эсэх нь хамаарна.

Сахлыг хусч Beard Hair-ийг авч болох ба, үүнийг ашиглан Meat Effigy хийж болох ба 10-н Sanity нэмэх болно.

Доор харуулснаар Wilson-ы сахлын хэмжээ болон хэр хурдан ургах тухай бичсэн байна.


Ургах хугацаа Сахал урт Хэмжээ Дулаацах
4 хоног Богино сахал 1 (0.25 өдөрт) 15 секүнд
7 хоног Урт сахал 3 (0.43 өдөрт) 45 секүнд
15 хоног Гайхалтай сахал 9 (0.6 өдөрт) 135 секүнд

 


Wilson-ийн түүхийн тухай бичлэг:


 

2 сэтгэгдэл

  1. Enkh:

    Don’t starve iin tuhai iluu ih oruulj ogoorei. Amjilt 😀

  2. Nacho:

    Урамшуулал:
    https://i.imgur.com/DHcM1Qg.png
    https://i.imgur.com/gvsM4ZX.png

Сэтгэгдэл бичих