Тоглоомын Танилцуулга: Rogue Trooper

“Бид бол G.I-ууд – бид үхлийн дараа ч дайнаас зугтахгүй.”

Бүтээсэн: Rebellion Developments, TickTock Games(Redux)

Платформ: Microsoft Windows, Wii, Playstation 2, Xbox

Гарсан Он: 2006.4.21

Төрөл: Third-person shooter

Горим: Single-player, multiplayer

Rogue trooper нь Rebellion Developments болон Eidos Interactive ийн зохиосон, third person shooter тоглоом юм. 2006 оны 4-н сарын 21-нд Microsoft Windows, Playstation 2 болон Xbox дээр гарч байсан байна. Wii-гийн хувилбар болох, Rogue Trooper: The Quartz Zone Massacre нь 2009 оны сүүлээр худалдаанд гарчээ. Тоглоом нь Rogue Trooper-ийн түүх болон үйл явдлын элементийг ашигласан ба Rebellion Developments ийн 2000 AD-гаас санаа авч хийсэн хоёр дахь тоглоом ба, анхны тоглоом нь 2003 онд гарсан Judge Dredd: Dredd Vs. Death юм. Rogue Trooper-ийн шинэчилсэн хувилбар нь 2017 оны 10-н сарын 17-нд Microsoft Windows, Playstation 4, Xbox One болон Nintendo Swtich Дээр Rogue Trooper Redux хэмээх нэртэй гарсан байна.


Тоглоомын үйл явдал:

Энэхүү тоглоомын үйл явдал, Ну-Дэлхий(Nu-Earth) дээр Нортс болон Соутэрс ийн мөнхийн дайнаас болж сая, сая хүмүүс золиос болсон юм. Дайны үеэр гаригийг хордуулах, төрөл бүрийн химийн болон биологийн зэвсгийг ашиглах ба, хоёр талын цэргүүд, гаднах ертөнцөөс тусгаарлагдсан хотод амьдрах ёстой болсон ба гаднах ертөнцийн химийн хороос болж, гадаа гарахын тулд хамгаалалтын хувцас болох “bio-suit”-ийг өмсөх шаардлагатай байв. Соутэрс, генетикийн инженерчлэлийн тусламжтайгаар, гаднах ертөнцөд тулалдаж чадахуйц, хүчтэй цэргүүдийг бүтээсэн ба тэднийг Genetic Infantry буюу G.I гэж нэрлэсэн байна. Бүх G.I-ууд нь гаднах ертөнцийн хор, өвчин, болон хүчлийг(нэгээс бусад) эсэргүүцэх дархлаатай. Соутэрс ийн удирдлагууд нууц зэвсэг болох G.I-ийг ашиглан агаараас дайралт хийсэн ч, Соутэрс ийн дотор байсан урвагчаас болж G.I ийн нууц Нортсуудад задарсан ба, агаарын дайралтын үеэр ихэнх G.I- уудыг Нортс ууд устгав. Энэ үйл явдлыг сүүлд нь Quartz Zone Massacre гэж нэрлэсэн байна. Rogue буюу сүүлийн амьд үлдсэн G.I (Venus Bluegenes-тэй уулзталаа), ганцаар урвагч генералыг олж өшөө авч, устгахын тулд ганцаар Нортсуудтай тэмцэнэ. Rogue даалгаврын үеэр Нортсуудын нууц төлөвлөгөөг бусниулах ба, Нортсуудын Адмирал Hoffa болон Түрүүч Kaptain Natashov хэмээх томоохон албан тушаалтнуудыг устгав. Бүх G.I-ууд гавал дотор нь суулгасан өөрсдийнх нь зан чанар, оюун ухаан, дурсамжийг агуулсан био-чиптэй. G.I нас барсны дараа өөр нэгэн G.I ийн тоноглол эсвэл зэвсэг-нд нь био-чипийг суулгаж болох ба, нас барсан G.I-ийн оюун ухаан нь тоноглол эсвэл зэвсгийг удирдаж чадах юм. Био-чипийг ашиглан нас барсан G.I-ийг шинэ биед суулгахад, G.I нь ахин төрөх юм. Үүнтэй холбоотой нэгэн ишлэлд “Бид бол G.I-ууд – бид үхлийн дараа ч дайнаас зугтахгүй.


Тоглолт:

Энэ тоглоом нь third person shooter юм. Rogue-ийн гол зэвсэг түүний гар буу болон Assault rifle-ийг тоглоомын үйл явцад шинэчилж болно. Rifle-д дуу намсгагч суурилуулж болох ба, эсвэл газарт суурилуулснаар sentry turret болох юм. Тоглоомын үе ахих явцад, тоглогч маань rifle-ийн sniper, shotgun, танк эсэргүүцэгч, агаарын эсэргүүцэгч болон цахилгаан туяаны нэмэлтийг нээж болох юм. Rogue нь тулааны талбарыг ашиглан, дайснуудаа устгах ба, отож, гүйж байхдаа, сууж байхдаа, сэлж байхдаа, ямар нэгэн зүйлийн ард нуугдаж буудах чадвартай юм. Rogue нь Bagman-ий тусламжтай зэвсгээ шинэчлэх ба, Helm-ийн тусламжтай дайсны төхөөрөмжийн кодыг тайлж Gunner-ийн буу ашиглах чадварын тусламжтайгаар Нортсийн баазыг устгах болно. Дайснуудыг толгойд нь нэг сумаар буудан алах боломжтой бөгөөд, та дайсны нуруун дээрээ өмсөж байгаа агаарын шатахууныг буудан дэлбэлж болох ба, ойр байгаа хүмүүс ч гэсэн хамт дэлбэрэх юм. Та олон дайсныг устгахын тулд том шатахууны савыг буудан дэлбэлж болох ба, амь үрэгдсэн дайсныхаа эд зүйлсийг Salvage хийн, Bagman-аар сум, тэсрэх бөмбөг болон эмчилгээний хэрэгсэл хийлгэх боломжтой.


Rogue Trooper Скрээншотууд:


Rogue Trooper Redux Скрээншотууд:


Трэйлэр болон тоглолтын бичлэг:

Rogue Trooper (2007):

Тоглолт:


Rogue Trooper Redux:

Тоглолт:


Rogue Trooper болон Redux харьцуулалт:


 

Нэг сэтгэгдэл

  1. Nacho:

    Урамшуулал:
    https://i.imgur.com/DHcM1Qg.png
    https://i.imgur.com/gvsM4ZX.png

Leave a Reply to Nacho Cancel reply