League of Legends: Амьд үлдэх дүрэм

 

Quinn Noxian-уудыг ойг шалгаж дуусаад гал тойроод ганц хоёр дарс ууж суухыг нь ажиглаад байж байлаа. Согтуу цэргүүдийг аргалах нь шүдээ чигчлэхтэй л адил зүйл. Тэднийг мал болтлоо уухыг нь хүсээгүй ч болчимгүй үйлдэл гаргаж болохгүй. Нэг л алдаа гаргахад энд байгаа залуус чамайг энэ зэрлэг байгаль шиг зэрэмдэглэчихээд л явчихна. Noxian-ууд гал тойрч суугаад бие биенээ магтан инээлдэж байлаа.

1-р дүрэм Үргэлж хэн нэгний оронд өөрийгөө тавьж бай

Тэр бага багаар тохойгоороо тусламж аван зүтгэсээр л байлаа. Бороо намаг дээрээс цутгаж, Quinn  өөрийнхөө хувцасанд наалдсан хорхой шавжийг түүв.

2-р дүрэм – Нэр төрөө уландаа гишгэсэн ч хамаагүй амьд үлд

Өөрийн хараагаа алдахгүйн тулд түүдэг рүү үе үе л харж байв. Тэр 5 хүн харсан үгүй ээ нэгийг нь алдчихлаа. 6-дах хүн хаана байна? Харанхуйд нэг юм хөдлөх шиг болов. Дайчин. Арьсан хуягтай залуу. Дайчин зогсож харанхуйг ажиглаж байхдаа гар нь хуйтай илднээсээ огт салсангүй. “Тэр намайг харсан болов уу?” тэгэж бодохгүй байна.

“Хөөе, Vurdin” хэмээн галын дэргэд сууж байсан нэгэн залуу дуудав.

“Хурдан ирэхгүй бол Olmedo бүгдийг нь уух нь байна” гэж орилов.

Дүрэм 3 – Нуугд

Зөрүүд дайчинг Quinn шоолж инээв.

“Чимээгүй тэд биднийг энд байгааг мэдэж байгаа байх” гэж хэлэхэд

“Аах тэнд хэн ч алга, Vurdin. Demacian одоо бидэнтэй тулалдах гээд зэр зэвсгээ бэлдээд завгүй байгаа. Зүгээр л ууцгаая.” Залуу санаа алдаж мөрөө хавчин галын хажууд суув. Quinn амьсгаагаа удаанаар гаргав. Тэр чадварлаг юм гэсэн ч тэр энэ зэрлэг энэ нутагт хэтэрхий үнэмшчихэж.

Дүрэм 4 – Тэнэгүүд чамайг доош нь татахыг бүү зөвшөөр

Quinn инээмсэглэж дээш хяламхийн харанхуй тэнгэрт өөрийн хамтрагч бүргэдээ харлаа. Valor дэвсээр Quinn толгой дохисоор тэдний энэ дохион харилцаа нь олон жил тэднийг хамт байсныг нь илтгэх ажээ. Quinn бугуйгаа эргүүлж 3 хуруугаа гозойлгох үед Valor ч төвөггүй харж ойлгож байлаа.

Дүрэм 5 – Жүжигчин бай

Энэ үалууё чимээгүйхэн унтана гэдгийг мэдсэн ч Demacian энэ гүнд Noxian-ууд явж байгаа гэхээр түүний зэвүүг хүргэж байлаа. Тэр эдгээр Noxian-ы залуус Demacian ямар үнэт зүйлийг хулгайлсныг мэдрүүлэхийг хүсэв. Тэр том том алхалж очоод юүдэнгээ зууран

“Хулгалсан зүйлээ буцааж өгвөл энэ шөнө энд хэн ч үхэхгүй” гэж Quinn хэлээд арьсан цүнхэн дотор байх Demacian бэлэг тэмдэгтэй илд рүү заав. Noxian-чууд түүнийг ажиглаж байснаа илдээ тэмтэрч эхлэв. Энэ байдлыг нь хараад Quinn золтой л инээчихсэнгүй. Бусдаасаа нэг нь л бодит байдлыг ухаарч ойлгосон бололтой Quinn рүү дөхөж ирээд илдээ өргөн

“Охин минь чи гэрээсээ их хол явж байна” гэхэд

“Чи л хол байна Vurdin” гэж хэлэв.

Тэрний нэрийг мэдэж байгааг гайхан хөмсгөө зангидаж ухрав. Quinn өөрийнхөө төлөвлөгөөг хэр бүтэж байгааг ажиглаж байлаа. Залуус тэрнийг бүслэв.

“Гадад үүргэвчээ өг” гэж Quinn уйтгартай өнгөөр хэлэв.

“Түүнийг барь” гэж Vurdin орилов. Энэ түүний сүүлийн үг байлаа. Quinn зүүн гараараа юүдэнгээ тайлж хар иштэй урт харьвагчаар Vurdin-ий нүдрүү онилоход Vurdin-ий амьгүй бие газарт унав. Дараагийн сум түүний зүүн талд байсан залуугийн цээжийг нэвтлэв. Үлдсэн дөрөв нь түүн рүү довтолж байлаа. Цэлмэг тэнгэрээс Valor-Ын исгэрээн яг л аянга шиг сонсогдоно. Түүний далавч яг л хадуур шиг хурц. Сарьвуугаараа нэг Noxian-ы нүүрийг урж, дараагийн цэргийн толгой хошуугаараа цоолов. 3 дах Noxian зэвсгээ далайсан ч Valor түүний мөрнөөс нь зууран унагав. Бүргэдийн хошуу залуугийн голыг тасалжээ. Сүүлийн Noxian ой руу зугтаж байв.

Дүрэм 6 – Тулалдаж байвал хурдан дуусга

Quinn өвдөглөж суугаад харвагчаараа харвав. Сум Noxian-ы нуруугаар нь орж цээжээр нь нэвт гарав. Quinn зогсож ойн чимээг сонсонгоо энд өөр ямар ч дайсан байхгүйг мэдэрлээ. Зөвхөн шөнийн нам гүн л бүгдийг ноёрхоно. Valor-ын саварт Noxian-ы хулгайлсан эртний эд байв. Шувуу түүний гарт цүнхийг өгч, мөрөн дээр нь суув. Тулаан дууссан ч Valor-ын бие чичирч байлаа. Түүний хошуу, сарвуу нь цусаар будагджээ. Quinn өөрийн шувууг хүчирхэг болгон өсгөсөндөө бахархан инээв.

“Би ч гэсэн гайхаж байна. Noxian-ууд Demacian ийм гүнд яаж орж ирээд байна?”

Бүргэд исгэрч, Quinn толгой дохилоо.

“Тиймээ, би ч бас тэгэж бодож байлаа. Өмнөдөд…”

Дүрэм 7 – Хамтрагчдаа итгэ

Sergelen

Sergelen

Мэдээлэл бэлтгэсэн нийтлэгчийг урамшуулах:

Хаан банк: 5057532625 Байгалмаа

FB хаяг: Сэргэлэн

Бүх нийтлэлийг үзэх

3 сэтгэгдэл

  1. Badral:

    Goy niitlel bn. Ene site chin yg tip gdg ymaa ogdimu?

    • Nacho:

      нэгтгэж байгаад нэг мөсөн өгч байгаа.

  2. Nacho:

    Урамшуулал:
    https://i.imgur.com/sdzkP1O.png
    https://i.imgur.com/yM6SDbO.png

Сэтгэгдэл бичих