Nvidia хамгийн хүчирхэг хийгээд үнэтэй видео карт болох TITAN V-г танилцууллаа

Nvidia компани нь Volta архитектурын шинэ видео картыг 2017.12.07-нд танилцуулсан бөгөөд энэ нь компаний түүхэнд хамгийн хүчирхэг бөгөөд өндөр үнэтэй нь болсон байна. TITAN V видео карт хамгийн багадаа 7 сая 200 мянган төгрөгийн (2,999 USD) үнэтэй болно.

Шинэ видео чип Nvidia-ийн одоогоор байгаа бүх түвшинд хамгийн тэргүүлэх байр суурьтай бөгөөд хиймэл оюун ухааны ажиллагаатай холбоотой даалгавруудыг гүйцэтгэх, түүнчлэн шинжлэх ухааны бүхий л туршилтуудыг нарийвчлан загварчлах зэрэг өндөр үзүүлэлттэй тооцооллыг гүйцэтгэх зорилготой бүтээгдсэн байна. TITAN V-ийн нийт бүтээмж 110 терафлопс (1 терафлопс = секундэд 1 их наяд үйлдэл гүйцэтгэх чадамжийг илэрхийлнэ)-тай тэнцэнэ.

Уг карт нь өндөр хурд нэвтрүүлэх чадвартай HBM2 бүхий 12 GB санах ой болон 3072 битийн зам, 5120 цөмтэй CUDA болон 640 тооцоолох блокуудтай Tensor Cores-оор тоноглогдсон бөгөөд 21 тэрбум транзистортой график процессорт суурилсан. График процессын стандарт хурдны давтамж нь 1200 MHz, сайжруулсан (хүч нэмэгдүүлсэн) Boost горимын үед 1455 MHz байна. Энэхүү шинэ видео картыг гагцхүү төрөлжсөн дэлгүүрүүдээр худалдаалах төдийгүй нэг худалдан авагчид хоёроос илүүгүй зарахаар Nvidia компани мэдэгдсэн нь сонирхол татаж байгаа юм.

Гэвч Volta архитектурыг тоглоомын видео картанд ашиглах нь хэтэрхий өндөр өртөгтэйн улмаас Nvidia одоогоор гаргах төлөвлөгөөгүй байхгүй аж. Иймд ойрын ирээдүйд дөнгөж жил гармын өмнө танилцуулсан Pascal архитектураа ашиглан бүтээгдэхүүнээ үйлвэрлэх юм байна.

 

Эх сурвалж: http://gamebomb.ru/gbnews/22770

 

 

TITAN V видео карт тоглоом тоглоход GTX 1080Ti-аас 27% илүү хүчин чадалтай болсон

MrOmgWtfHaxor хэмээх нэртэй Reddit-ын хэрэглэгч шинэ график процессорын анхны тоглолтынхоо туршлагаасаа хуваалцжээ. Тэрээр Rise of the Tomb Raider, Ashes of the Singularity болон Gears of War 4 тоглоомууд дээр видео картыг туршиж үзжээ. Эхний тохиолдолд Ultra тохиргооны үед TITAN V дунджаар секундэд 66 кадр-тай ажиллав. Гэхдээ, Gears of War 4-ийг адилхан тохиргоотой, ижил нягтралтай (1440p) графикт процессор ердөө 16-хан кадрыг боловсрчуулж байв. Ashes of the Singularity 88 кадрыг гаргаснаараа хамгийн том үр дүнг үзүүлжээ.

TITAN V видео карт бол одоогоор зах зээл дээр гараад байгаа хамгийн хурдтай график видео карт гэж эргэлзэлгүй хэлж болно. Энэ карт болон GTX 1018Ti хоёрын хоорондох үр дүнгийн ялгааг харьцуулан харуулсан график дүрслэлийг YouTube дээр аль хэдийн олон нийтийн хүртээл болгожээ. Энэ үр дүнгээр TITAN V нь багадаа л гэхэд 27%-иар хурдан аж. Нөгөөтэйгүүр, түүнийг гагцхүү тоглоомд зориулагдаагүй гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Тэрээр хиймэл оюун ухаан, шинжлэх ухааны янз бүрийн туршилтуудын нарийвчилсан загварчлалын ажил зэрэг өндөр гүйцэтгэлтэй тооцоололд зориулагдсан билээ.

Эх сурвалж: http://gamebomb.ru/gbnews/22776

 

Дэлхийн хамгийн хүчирхэг видео карт болох Nvidia TITAN V-г алдартай тоглоомууд дээр ажиллуулан харьцуулж үзэв

 

Дэлхийн хамгийн хүчирхэг видео карт Nvidia TITAN V дээр 4K дүрслэл бүхий алдартай 15 тоглоом дээр үйлдвэрлэлийн хэд хэдэн туршилт явуулжээ.

Хамгийн хүчирхэг видеокарт TITAN V-д зориулсан хэд хэдэн туршилт хийгдэж, сүлжээнд нийтлэгдсэн байна. Gamebomb.ru-ийн мэдээлснээр, үүнийг GamersNexus болон HardwareLUXX гэх хоёр томоохон сайт явуулсан бөгөөд AAA-зэрэглэлийн тоглоомуудыг туршжээ. GamersNexus нь DOOM, Destiny 2, Ghost Recon: Wildlands, Sniper Elite 4, For Honor болон Hellblade: Senua’s Sacrifice зэрэг тоглоомыг туршжээ. Үр дүнгээс үзэхэд, TITAN V дийлэнх тохиолдолд GTX1080Ti болон Titan XP-гээс илүү хурдтай ажиллаж байв. Үүнээс гадна, шинэ үеийн видео адаптер маань DX12-ийн тоглоомд мэдэгдэхүйц илүү хурдтай байсан бол, DX11-ийн илүү уламжлалт хэв шинжтэй тухайлбал, GhostRecon:Wildlands эсвэл For Honor зэрэг тоглоомуудад Titan XP-тэй бараг ойролцоо байв.

HardwareLUXX нь The Witcher 3: Wild Hunt, Far Cry: Primal, Tom Clancy’s The Division, Star Wars: Battlefront 2, Hitman, Call of Duty: WWII, Project CARS 2, Playerunknown’s Battlegrounds болон Wolfenstein 2: The New Colossus зэрэг тоглоомууд дээр туршилтыг явуулжээ. 4K нягтрал дээр “The Witcher 3” жишээлбэл, TITAN V дээр GeForce GTX1080Ti-аас бараг 10fps-ээр илүү хурдтай ажиллаж байжээ. Hitman ч мөн адил. 4K хувилбарын тоглоом GeForce GTX1080Ti-ийг бодвол секундэд 12 кадраар илүү хурдассан. TITAN V видео карт дээр Tom Clancy’s The Division 11 кадраар илүүрхсэн бол, Star Wars: Battlefront 2 нь 24 хүртэл кадраар илүүрхэж гайхалтай үр дүн үзүүлэв.

4K-ийн Call of Duty: WWII секундэд 11 кадраар, Project CARS 2 болохоор 10 кадраар илүү үр дүнг, харин Playerunknown’s Battlegrounds болон Wolfenstein 2: The New Colossus тоглоомуудын кадрын тоо 10 ба 27-оор нэмэгдүүлсэн. Энэ бүхэн нь Nvidia TITAN V болон GeForce GTX1080Ti хоёрын хоорондох явлгаа асар их болохыг илэрхийлж байна.

NVIDIA компани өөрийн энэхүү картыг тоглоомд бус харин, өндөр гүйцэтгэлтэй тооцоолол хийх болон хиймэл оюун ухаантай холбоотой даалгаврыг шийдвэрлэхэд зориулагдсан гэдэг байр суурин дээр байгааг дахин сануулж байна.

Эх сурвалж: http://gamebomb.ru/gbnews/22814

superoch

Мэдээлэл бэлтгэсэн нийтлэгчийг урамшуулах:

Улаанбаатар хотын банк: 2603034547 Тэгш

Сэтгэгдэл бичих