SEGA Dreamcast-ын тухай фактууд

  1. SEGA Dreamcast бол зах зээл дээр гарч ирсэн хамгийн анхны 128 бит консол юм.
  2. Анх SEGA Dreamcast-ыг Katana гэж нэрлэх гэж байсан ч сүүлд нэрээ өөрчилж одоогийн нэрээ олж авсан. Ингэж нэрлэсэн бол SEGA Katana болох байжээ дээ.
  3. 1988 оны 11 сарын 25-нд Японд нээлтээ хийсэн.
  4. Гарснаасаа хойш яг 1 жилийн Nintendo-г борлуулалтаараа давсан.
  5. Мөн тэр ондоо 200’000 хувь захиалга авч SONY Playstation-ны рекордыг эвдсэн.
  6. Дотроо 56k модемтой бөгөөд үүгээрээ интернэтэд холбогдож, онлайн тоглодог.
  7. Мөн Dreamcast нь real-time онлайнаар тоглодог анхны консол юм.
  8. Тухайн үедээ е-майл илгээх, интернетээр хэсүүчилэх боломжтой цорын ганц консол байв.
  9. SEGA Dreamcast VGA кабелиар ажиллах боломжтой байсан ба Dreamcast-д зориулагдсан тусгай VGA кабель/адаптер үйлдвэрлэгдэж эхэлсэн.
  10. Хамгийн анхны motion controller-тэй консол байв.
  11. Shenmue болон Shenmue 2 тоглоомууд Dreamcast дээр хийгдэж байсан тоглоомуудын хамгийн өндөр өртөгтэй нь байв. Эхнийхийг нь хийхэд 47 сая $ зарцуулж байсан бол дараагийх нь бүр 70 сая $ зарцуулагджээ.
  12. Dreamcast-ын дискийг энгийн CD уншигчаар асуудалгүй уншдаг.
  13. Худалдаанд гарсан цаг үедээ тоглоомын бүх төрөл жанрт тэргүүлдэг тоглоомуудтай цорын ганц консол байв.
  14. Анхны Xbox-ыг SEGA Dreamcast-аас санаа авч зохиосон гэж яригддаг.
  15. Энэ консолын анхны хувилбар 199.99$-оор зарагдаж байжээ.
  16. Dreamcast-ын лого нь хуй салхи шиг оршин тогтнодог галактик ертөнцийг бэлэгдэж “энергийн ундарга” гэсэн утгатай юм.
  17. Dreamcast-ын зохион бүтээгчид 3D тоглоомуудыг энэ консол дээрээ нээлтийг нь хийлгүүлэхээр төлөвлөж байсан.
  18. Бусад консолуудтай явагдаж байсан томоохон өрсөлдөөний улмаас 2001 онд SEGA Dreamcast-ыг үргэжлүүлж үйлдвэрлэхгүй гэдгээ зарласан.
  19. Хэдий үйлдвэрлэл зогссон ч 2007 он хүртэл Японд зарагдсаар байв.
  20. 2002 оны байдлаар 10.6  сая хувь дэлхий даяар борлуулагдаад байв.
  21. Дэлхийн орон бүрт логоны мушгиа нь өөр өөр өнгөтэй байв. Японд улбар шар, Хойд Америкт улаан, Европт хөх өнгөтэй байв.
  22. Хэдийгээр Dreamcast урт наслаагүй ч, зохиогчид нь тодорхой хэмжээний ялгаатай хувилбар гаргасан. Эдгээрээс хамгийн түгээмэл нь таглаа дээр нь “SEGA Sports” гэсэн бичигтэй хар өнгийн хувилбар юм.
  23. 2007 оны 11 сарын байдлаар нийтдээ 688 нэр төрлийн албан ёсны тоглоомтой байсан ба үүнээс гадна үнэнч фэнүүдэд нь зориулагдсан олон тооны албан бус тоглоомууд ч хийгдсээр байжээ.
  24. Dreamcast консолын цаг үе дууссан ч алдартай тоглоомнууд нь одоог хүртэл онлайнаар тоглогдсоор байна.

  25. Тухайн үедээ ажиллагаа/функцүүдээрээ тэргүүлэгч байсан Dreamcast одоо ч хүмүүсээс өндөр хүндэтгэл хүртдэг ба онлайн тоглодог орчин үеийн консолуудын ч талархлыг хүртсэн консол юм.
  26. Dreamcast дээр хамгийн сүүлд 2015 оны 9 сарын 21-нд Ghost Blade гэдэг тоглоом гарч байжээ.

Эх сурвалж: https://www.thefactsite.com/2012/04/facts-about-sega-dreamcast.html

Sergelen

Sergelen

Мэдээлэл бэлтгэсэн нийтлэгчийг урамшуулах:

Хаан банк: 5057532625 Байгалмаа

FB хаяг: Сэргэлэн

Бүх нийтлэлийг үзэх

Нэг сэтгэгдэл

  1. Nacho:

    Урамшууллаа жоохон удаасанд уучлаарай. Ойрдоо үнэхээр зав муу байна.
    Урамшуулал:
    https://i.imgur.com/hXptaz9.png
    https://i.imgur.com/O9gZfJ2.png

Сэтгэгдэл бичих