Зомбитой тоглоомууд

 


Dead Island


Тоглоомын орчин:

Dead Island нь 2006 оны 7-н сард Австралийн Баноё хэмээх арал дээр өрнөх болно. Сүүлийн жилүүдэд Баноё арал аялал жуулчлалын ачаар, орчин үеийн хэв маягтай болж чадсан ч, арлын ихэнх хувь нь зэлүүд, дагшин байгалиараа юм. Австралийн иргэд 1895 оны үеэр арлыг олж байсан ч, арлын ой модыг хараахан судалж амжаагүй аж. Баноё нь Royal Palms Resort хэмээх 5-н одтой зочид буудлын алдартай жуулчны баазын нэг бөгөөд, алдартай одууд тэнд  шоу болон үдэшлэг зохиох их дуртай. Баноё ийн хажууд арай жижиг арал дээр Өндөр зэрэглэлийн хамгаалалттай шоронтой. Энэ хувийн шорон нь олон улсын гэмт хэрэгтэн болон террористуудыг хорьдог байна. Энэ арал нь орчин үеийн цагдаагийн албатай бөгөөд, үүнийг Баноё Арлын Хамгаалалтын Алба гэж нэрлэдэг ба Баноё-ийн харуул хамгаалалтыг хариуцдаг.


Тоглолт:

Dead Island нь first-person, open-world ба маш олон хэсэг газартай. Тоглолтын хувьд ихэнх хэсэгтээ combat бөгөөд тоглогч даалгавар биелүүлэх боломжтой. Мөн уг тоглоом нь experience-based action role-playing төрлийн тоглоом юм. Тоглогч дайснуудыг алах болон даалгавар биелүүлэх үед xp авах боломжтой. Level ахих тусам тоглогчийн health болон stamina нь ихсэх болон шинэ чадваруудыг нээх боломжтой. Тоглогч хутга болон ойрын зайн зэвсэг болон галт зэвсэг ашиглах боломжтой. Тоглолтын эхэн үед тоглогч зөвхөн ойрын зайн зэвсэг буюу хутга гэх мэтийг хэрэглэх ба галт зэвсэг энэ үед ашиглаж боломжгүй. Тоглолтын ямар ч үед ойрын зайн зэвсгийг шидэх боломжтой, тоглогчийн байршлах газар болон зэвсэг нь цаанаас нь random-оор өгөгдөх ба дайснууд таны level-ээс хамааран онцгой ангилалтай гарч ирэх болно.  Зэвсгээ мөн 3-н удаа сайжруулж, илүү хүчтэй болгох боломжтой, мөн ихэнх зэвсэгт “modding” хийж хортой болгох эсвэл хадаас нэмж болно, тэгэхдээ үүнээс илүү олон mod ч гэсэн мэдээж байгаа. Эдгээр зэвсгээ хайр гамтай хэрэглэх хэрэгтэй, зэвсгээ хэт их ашиглавал янзлах хэрэг гарах юм байна шүү. Stamina bar-тай энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, та гүйх, үсрэх эсвэл авирах мэт биеийн хөдөлгөөн хийж stamina-гаа дуусгавал, амарч байж stamina тань нөхөгдөх болно. Хэтэрхий өндөр level-тэй зомбитой тулалдвал таны stamina хурдан дуусаж, та үхэх аюулд орох болно. Тоглоомд онцгой зомби гэх зүйлс бий, тэдгээр нь энгийн зомбигоос хэд дахин хүчтэй. Зомбинууд нь өөрсдийн гэсэн ондоо чадваруудтай бөгөөд,  Walkers нь Romero-гийн хэв маягтай удаан алхдаг байх бол the Infected нь 28 Days Later дээр гардаг гүйх чадвартай зомбинууд. Left 4 Dead-ийн хэв маягтай онцгой содон чадвартай зомбинууд хүртэл байгаа.


Скрээншот:

 

 


Dead Rising 4

 


Үйл явдал:

2022 онд (Los Perdidos, California-д зомби дайралт болсноос жилийн дараа) хуучин сэтгүүлч мэргэжилтэй, коллежийн профессор хийж байгаа Фрэнк Уэстийн сурагчийн нэг болох, Вики “Вик” Чу нь түүнтэй хамт Colorado-гийн WIllamette буюу анхны зомбигийн дайралт болсон газарт байрлах цэргийн баззлуу явж эрэн сурвалжлахыг ятгана. Тэнд очоод цэргийн бааз зомбигийн туршилтгүйн лаборатори болсныг мэдэх үед, дайснууд тэднийг илрүүлэх үед тэд зугтах хэрэг гарна, зугтаж байх үед Франкийг засгийн газраас оргодол хэмээн зарласнаас бүх зүйл өрнөж эхэлнэ.


Тоглолт:

72 цагийн хуваарьтай бөгөөд энэ нь тоглоомын цагаар гэсэн үг юм, цаг тутамд ондоо зүйлс өрнөх болно. Тоглоомд та ихэнх зүйлсийг зэвсэг болгон ашиглаж болно, ер нь гарт тааралдсанаа аваад дайрч гарна л гэсэн үг. Тэгэхдээ мэдээж хэрэг зарим зэвсэг бусдыгаа бодвол арай илүү хүчтэй гэж хэлж болно, харин бусад нь тоглогчийг ашиглах болгонд эвдэрнэ тиймээс тоглогч шинэ зэвсэг хайхаас өөр сонголтгүй болж байгаа юм. Мөн тоглоомд Combo Weapons хэмээх сонирхолтой системтэй ба, хэдэн зүйлсийг нийлүүлэн хүчтэй зэвсэг болгож болно гэсэн үг (жишээ нь: lightsaber-ийг гар чийдэн болон үнэт эдлэл ашиглан хийж болно.) Үүгээр зогсохгүй Combo Vehicles хэмээх систем ч мөн адил байгаа, үүнийг ашиглан та эд зүйлс болон унах унаагаа нийлүүлэх эсвэл хоёр унаагаа нийлүүлээд илүү хүчтэй унаатай болно гээд боддоо(жишээ нь: мотоциклыг цахилгаан хөрөөтэй нийлүүлж “slicecycle” хэмээх мотоцикл болон хоёр талтаа хөрөөтэй унааг гарган авч болно.)

Тоглогчид даалгавар биелүүлэн level нэмэх боломжтой, даалгавар биелүүлснээр тоглоомын гол өрнөл явагдах болно. Level нэмэх нь таны амийг, алхах хурдыг нэмэх болон melee combo болон шинэ зэвсгийн combination-ийг нээх болно. Мөн та дүрээ өөрчлөхийг хүсвэл олон янзын хувцаснаас сонголтоо хийх боломжтой.


Скрээншот:

 

 


Dying Light: The Following

 


Тоглолт:

Dying Light: The Following нь Dying Light-ийг бодвол хоёр дахин том газартай болсон, тоглоомын тоглолт нь хуучинтайгаа ижил бөгөөд зомбинууд өдөр нь сул дорой болон удаан, харин орой нь илүү хүчтэй бас хурдан болно. Тоглогчид паркоурийн хөдөлгөөнүүдийг хийж байшин болон бусад зүйлс дээр авирч, үсэрч, харайж болох ба газраас нөгөөх газарлуу шилжиж байхдаа зомбинуудийг устгах боломжтой. Тоглоомын шинэ зүйл гэвэл dune buggy хэмээх машин, үүнийг та унаад тоглоомын ертөнцөөр илүү хурдан, бас арай аюулгүй аялах боломжтой. Мөн энэ машин нь өөрийн гэсэн skill tree болон зэвсэг, хадаас, гал гаргагч, UV light, цахилгаан тор гээд олон зүйлсийг машиндаа нэмж болно. Машинаа 40-н төрлийн хэв маягаас сонгож чимэх боломжтой, түүнчлэн машинаа унахын тулд түлш олох хэрэг гарна. Тоглоомд шинэ зэвсгүүд нэмэгдсэн ба жишээ нь: crossbow болон submachine gun, revolver гэх мэт галт зэвсгүүд. Bounty mode нэмэгдсэн ба, даалгавруудыг гурван өөр төрөлд ангилна: “Basic”, ”Dailies” болон “Community”гэх мэт. Даалгаврууд болон журмууд нь өдөр болгон өөрчлөгдөх ба, үүнийг биелүүлж тоглогч xp олох боломжтой. Мөн “Nightmare” хэмээх difficulty mode нэмэгдсэн ба энэ нь шөнийн цагийг илүү урт болгож, дайсны амь болон хүчийг нэмнэ. Энэ mode-д тоглогчийн хийсэн бүх үйл хөдлөлөөс болж stamina унах болно.


Тоглоомын түүх:

Гол дүр болох Kyle нь амьд үлдэгчид Харран хот дахь шашны бүлэг вирусийг удирдаж чадсан тухай сонсох болно. Вирусийн эсрэг вакциныг гаргаж авах ажиллагаа урагшгүй байсан учраас Kyle тэр шашны бүлгийн нууцыг судлахаар явна. Kyle явах замдаа амьд үлдэгчдийн ихэнх хувь нь the Children of the Sun хэмээх хачирхалтай шашны бүлэгт элссэн гэдгийг мэдэх болно, тэдгээр бүлэг the Mother-ийг шүтэх ба вирусийн эсрэг дархлааны эх үүсвэр аж. Шашны бүлгийн итгэлийг олж аван вирусийн эсрэг дархлааг судлахын тулд, амьд үлдэгчдэд туслахаар болно. Үйл явцад шашны бүлгийн Faceless буюу хамгийн том тушаалтан, Kyle-тай хувьдаа уулзаж тэдний вирусийн эсрэг дархлаа нь өөрсдийн олсон онцгой эликсирийн тусламжтай ба, Антизинтай адил, вирусийг хэсэг зуур л дарж чадах ба эмчлэх чадваргүй гэдгийг хэлэв. Мөн тэд вирусийг эмчлэх вакцин хийж байгаа бөгөөд, түүний тусламжийн оронд, Kyle-д Харранлуу авч очих вакцин өгнө гэж амлав.


Скрээншот:

 

 

 


The Walking Dead

 


Тоглоомын орчин:

Тоглоомын түүх нь The Walking Dead комикийн үйл явдлууд өрнөх ба, нийгмийн ихэнх хувь нь зомби болсон байна. Тоглоомын дүрүүд зомбинуудийг “Walkers” хэмээн дуудах ба хэт удаан хөдөлгөөнөөс нь болж ийм нэр өгсөн байна. Амьд үлдэгчид зомбинд хазуулбал халдвар авна гэж бодож байсан ч, үхлээс болж зомби болж хувирдаг гэдгийг олж мэдсэн. Зомбиг устгахын тулд тархийг нь гэмтээх хэрэгтэй. Комик болон кинотой адил, тоглоомын үйл явдал Georgia-д өрнөх болно.


Тоглолт:

The Walking Dead нь graphic adventure төрлийн тоглоом ба third-person өнцгөөс тоглоомыг харах болно. Тоглоомын гол дүр болох Lee Everett нь хэсэг бүлэг хүмүүстэй нэгдэн, зомбигийн дайралтаас амьд үлдэхийг хичээх болно. Тоглогч орчин тойронтойгоо харьцаж, эд зүйлс илрүүлэх боломжтой. Тоглоомын үеэр тоглогч дүрүүдтэй ярьж, олон сонголт хийх боломжтой. Бусад зомбитой тоглоомыг бодвол энэ тоглоом нь action гэхээс илүү үйл явдлыг голчилсон учир таны сонголт чухал үүрэг үзүүлэх болно. Зарим тоглоомын сонголтууд хугацаатай ба тоглогчийн хийсэн сонголт тоглоомын түүхийг өөрчлөх болно. Мөн тоглогч бусад дүрүүдтэй ярих үед хугацаатай сонголт гарч ирэх ба, сонголт хийхгүй удвал таны дүр дуугүй байх болно энэ үед бусад дүрүүдийн таныг гэх сэтгэгдэл буурна.


Скрээншот:


Нэг сэтгэгдэл

  1. Nacho:

    Урамшууллаа жоохон удаасанд уучлаарай. Ойрдоо үнэхээр зав муу байна.
    Урамшуулал:
    https://i.imgur.com/fG6vciF.png
    https://i.imgur.com/dT6Swio.png

Сэтгэгдэл бичих