League of Legends: INTERROGATION 101

101-р БАЙЦААЛТ

Ви Пилтоверын зүрх болсон Хуулийн танхимын урд эвшээн алхана. Үүр цайхад 1 цаг дутуу байсан болохоор үнэхээр чимээгүй байлаа. Наана камерт хэдэн согтуу байх бөгөөд бүр цаана  нь алуурчид илүү бат бөх хоригт хэвтэж байгаа. Тэднийг сайн харж хянаж байхгүй бол Пилтоверт чөлөөтэй явбал юу болох талаар төсөөлөх ч хэрэггүй биз.

Шөнөжингөө ажилснаас болж хөшсөн мөрөө хөдөлгөн булчингийнхаа чилээг нь гаргана. Удаан хугацаанд ээлжинд гарсан болохоор түүний бугуйн яс нь бээлийн дотроо янгинаж байлаа. Тэр зүгээр л гэртээ хариад, бээлийгээ тайлаад, мөстэй усанд шуугаа дүрэхийг л хүсч байлаа. Болдог бол хэдэн хундага юм уугаад унтвал сайхан ч гэсэн Кайтлины нүсэр ажилаас болоод түүний ажилыг хурдан дуусгахад туслах хэрэгтэй. Ви хөмсгөө өргөн, давчуухан гэрээсээ гарахаасаа өмнө Кайтлины яриад байсан хувцасны оёдолчинд хариу явууллаа.

“Хөөе, Харкнор,” хэмээн камерт очоод сахиулд хандан хэллээ.

“Миний халуухан зүүднээс минь сэрээх тийм чухал зүйл юм уу Кайтлин-”

“Аах, аах хүлээ,” хэмээн түүнийг харалгүй ширээнийхээ нүднээс шөнө ирсэн хоригдлуудын нэрсийг хуруугаа дагуулан харна.

“Би чиний ядаргаатай үлгэрийг чинь сонсох тэнхэл алга.”

“Тийм гэж үү?” хэмээн Ви инээгээд түүний ширээн дээр даран тонгойж харлаа.

“Энэ хамгийн сайн нь. Хуйвалдааны өлгий.”

“Байж болох л юм.”  гэж Харкнор хэлээд хүснэгтээ шалгалаа.

“Кайтлин Мохан хоёр өчигдөр орой Хехтечийн хулгайчийг авчирсан. Тэр юу ч хэлэхгүй байна лээ чи түүнтэй ярилцасан нь дээр байх.”

Ви хөмсгөө нумруулан хуудсыг нягтлан харлаа.

“Деваки? Чи ч эрх хүү байж дээ,” гэж хэлээд нүдээ эргэлдүүлэн төмрөн хуруугаа хуудсан дээр эргүүллээ.

“Тийм ээ, Деваки бид багаасаа л бие биенээ мэднэ. Би түүнтэй ярилцъя.”

Харкнор толгойгоо сэгсрэн,

“Сонс Ви, би энд дахиж эмч авчрахыг хүсэхгүй байна. Түүнийг прокурорт үлдээх хүртэл аятайхан харьцаарай.”

“Тэр өөрөө хаана байж болох уу? Энд ирчихээд надад сайн уу ч гэж хэлээгүй юм уу?” гэж Ви асуулаа.

“Хэргээ дуусгахаар удирдаж яваа. Тэр чамайг энэ асуудлыг өөрийнхөөрөө шийдэж чадна гэж байна лээ. Ямар нэг зүйл болохгүй байна уу?” гэж Харкнор асуулаа.

“Үгүй. Девакигийн камер аль юм бэ дээ?” гэж Ви асуулаа.

“6. Гэхдээ түүнтэй аятайхан яриарай!”

Ви толгой дохин, “Мэдэж байна аа, мэдэж байна…”

Ви 6-р камерт очин хаалгийг нээлээ. Уг нь харгалзагчийн хараан доор хаалгийг нээх ёстой ч Вид тиймэрхүү зүйлс хэрэггүй. Тэр Девакиг хуучны дурсамжаар л мэдэх бөгөөд Factorywood Fiends-д осол гарах хүртэл хамтдаа ажиллаж байсан. Деваки бол хулгайч, дайчин биш. Хэрвээ түүнийг засан хүмүүжүүлэх хэрэгтэй бол эрхийг нь хязгаарлаж байгаад цаг нь болохоор түүнд шинэ ажил олж өгөхөд л болно.

Деваки хананаас өлгөөтэй тэдний “ор” гэж нэрлэх чулуун дээр суух бөгөөд хана нуруугаараа налж хөлөө цээжиндээ наажээ. Виг орох үед тэр дээш харан, нүд нь гайхшралаар дүүрчээ.

“Ви?”

“Пилтоверийн цагдаа” гэж Ви хэлээд намхан сандал аван суух нь Девакид инээмсэглэл бэлэглэлээ.

“Чиний гар чинь яачихаа вэ? Чи новшийн цагдаа болчихоо юу? Яг юу тохиолдоо вэ?”

“Би бага зэрэг шинэчлэл хийсэн юм.”  гэж хэлээд өөрийн хехтеч бээлийгээ барилаа. Бээлий нь бага зэрэг чичигнэж байсан бөгөөд Девакид тэд хэр хүчирхэг гэдгийг нь мэдрүүлэх гэж байжээ.

“Гар тохиргоотой тусгай тоноглогдсон төгс аллагад тулгуурласан эд дээ. Би энэ хонгоруудаар ханыг ч нэвт цохиж чадна.”

“Тийм ээ, би Ecliptic байранд юу болсныг сонссон.” гэж Деваки инээмсэглэн хэллээ. Түүний өмнө сууж байгаа Ви хуучных шигээ зөөлхөн нэгэн биш гэдгийг мэдэж байлаа.

Деваки түүний төмөр гарыг атган

“Надад ч гэсэн шинэчлэлт хэрэгтэй байна. Бронзиод их өртэй. Энэ зүйл цагдаад тийм ч их хэрэг болохгүй.”

“Чи түүнд төлж чадна.” Ггэж Ви хэлээд хоёр хөлнийх нь зайг холдуулан Девакиг өргөлөө.

Түүнийг эсрэг талын хана руу шидэж, ясыг нь дуугаргах үед агаарт тоос харагдаж байлаа.

Деваки шалан дээр гулган унаж, шоконд орсноос болж амьсгаа ч авж чадахгүй байлаа.

“Тэд нилээд хол явжээ дээ, тэгээд чамайг ийш нь илгээгээ юу? Юу хүсээв?”

“Би чамаас аль болох эелдэгээр асууж байна бялуухан минь” гэж бээлийнийхээ хүчийг тааруулж буй Ви хэллээ.

“Би чамайг энэ хонгоруудаар доош нь илгээж чадна шүү. Тэгэхээр надад юу мэдэж байгаагаа хэл.”

“Хүлээ! Ви , чи чинь яаж байна аа?” хэмээн шүлс нь хөөсөрч хөл дээрээ тогтож ядаж байгаа Деваки хэллээ.

“Би чамайг байцааж байна. Өөр яаж байгаа юм шиг байна?”

“Гэхдээ чи надаас юу ч асуугаагүй!”

Ви толгойгоо гэлжийлгэн “Тийм ээ, би тэгэх хэрэгтэй байсан байх.”

Тэр тогтож ядан байгаа Девакитай зэрэгцэн мөрөн дээрээ гараа тавин

“Тэгээд хэн чамаас хулгайн хехтеч хэрэгсэл авдаг юм бэ?”

Деваки чичирч байсан ч гэсэн хариу хэлсэнгүй.

“Алив ээ, чи ч бодсоноос овоо юм аа” гэж Ви хэлээд түүний мөрийг тавьлаа.

“Би чиний царайн дундуур энэ бээлийгээр цохивол ву болохыг хармаар байна уу?”

“Үгүй ээ!” гэж Деваки уйлагнан хариуллаа.

“Тэгвэл надад юу мэдэхээ хэлээдэх.”

“Би чадахгүй нь.”

Ви хуруугаараа түүний эрүүнээс нь барин, түүнийг цохих байрлалаа авч байх шиг байлаа. Деваки түүний нударганаас болгоомжилж байгаа нь Вигийн инээдийг хүргэж байлаа.

“Хэрвээ чи юм хэлэхгүй бол чиний гэмт хэргийн найзуудаас чинь л мэдээлэл авах хэрэгтэй болох нь дээ.”

“Юу? Битгий худлаа ярь!” хэмээн уур зэвүүцэл зэрэгцсэн Деваки хэллээ.

“Мэдээж шүү дээ. Тэр доор байгаа нөхдүүд юу ярихаа мэдэж байгаа биз.” хэмээн Ви хэллээ.

“Хэрвээ чи тэгвэл би үхэх болно.” гэж Девази гомдоллон хэллээ.

“Одоо л ойлгож байна. Юу мэдэж байгаагаа хэл. Би чамайг гэрч хамгаалах хөтөлбөрт хамруулах болно. Хэрвээ хэн нэгэн чамайг алах гэж ирвэл би бяц нүдээд өгнө.” хэмээн Ви хэллээ.

Девакигийн мөр нь бяцарч, түүний хүссэнийг хэлэхээс өөр аргагүй болжээ.

“За за, би мэдэж байгаа бүхнээ хэлье.”

“Сайн байна. Одоо бид нэг тийш явна” гэж Ви хэллээ.

 

Sergelen

Sergelen

Мэдээлэл бэлтгэсэн нийтлэгчийг урамшуулах:

Хаан банк: 5057532625 Байгалмаа

FB хаяг: Сэргэлэн

Бүх нийтлэлийг үзэх

Сэтгэгдэл бичих