Mortal Kombat-тай холбогдсон бага нас минь

Mortal Kombat тоглогчдын форум
Post Reply
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Mortal Kombat-тай холбогдсон бага нас минь

Post by Nacho »

Бага байхдаа Paint дээр Mortal Kombat-ын лууг зурж байлаа.
Юм хумаа ухсан чинь гараад ирэхээр нь сканердаад оруулчихлаа.
Жижиг гарын авлага ном өөртөө зориулж хийх гэхээр лууны зураг хэрэг болоод байв. Тэгээд вебсайтаас зураг хуулж авч мэддэггүй байсан учир цэг цэгээр нь зурж засварласаар байгаад гүйцээсэндээ. Нилээд хэдэн сар зарцуулсан шүү :P Тэгээд дараа нь интернетээс зураг хуулж сурсны дараа цагаа дэмий үрснээ мэдэж билээ.

Image
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Mortal Kombat-тай холбогдсон бага нас минь

Post by Nacho »

Mortal Kombat 2-ын гарын авлага ном. Оныг нь сайн санахгүй байна. 1999-2001 оны үед...

"Өдий том болчихоод Mortal тоглодог" гэж хэлүүлэхээс ичээд дүүгийнхээ нэрийг бичдэг байлаа. :hihi: Тухайн үед 6-8 дугаар анги байсан. Юмыг яаж мэдэхэв миний мэдэхгүй код, friendship энэ тэрийг хэн нэгэн мэддэг байж магадгүй гээд л их горьддог байж билээ :oops:

Image
Image
Image
Image
Image
Image
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Mortal Kombat-тай холбогдсон бага нас минь

Post by Nacho »

Сонингийн хайчилбараас нэг ийм болхи муухан орчуулгатай Mortal Kombat 3-ын ном олж авчихаад өгүүлбэрнүүдийнх нь утгыг нь гаргах гээд л зовдог байж билээ :hihi:

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Mortal Kombat-тай холбогдсон бага нас минь

Post by Nacho »

Ингэж бэлдэж байгаад л бүх хүмүүсийн Fatality, Babality, Friendship-уудыг уйгагүй хайж олдог байлаа.

Image

Image

Image
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Mortal Kombat-тай холбогдсон бага нас минь

Post by Nacho »

Ultimate Mortal Kombat 3 - Private cheat sheet

Энд байгаа хоосон нүднүүдийг бүгдийг нь бөглөж дуусахын төлөө мөн ч их зүтгэсэн дээ. Интернет, нарантуул зах, тоглоомын газрууд, бусад тоглогч нар гээд л хайж болох бүх эх сурвалжаа ашигласан. Тэгээд эцсийн эцэст Sega Genesis дээр block-олсон байдгийг олж мэдсэн. Хажуугаар нь Sega Saturn, Arcade, SNES дээр гарсан UMK3-уудын Animality, Finishing move-ууд самууруулж өгнө шүү дээ. :P

Image

Image

Image

Image
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Mortal Kombat-тай холбогдсон бага нас минь

Post by Nacho »

Тэгээд бүүр сүүлд олон жилийн дараа энэ бүх боломжгүй зүйлүүдийг Game Genie cartridge-ын тусламжтай хийж үзээд нэг санаа амарсан даа :wd: Game Genie cartridge-ыг Америкаас хэрэг болгож захин авч жинхэнэ Sega Genesis дээр хийж кайф авч байлаа. :P Одоо ч байж л байгаа.
Бүүр огт мэдэхгүй дуулаачгүй Chameleon гэдэг хүн гаргаж үзсэн шүү



PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Mortal Kombat-тай холбогдсон бага нас минь

Post by Nacho »

Ultimate Mortal Kombat 3 гарын авлага ном.

Тун ч их хичээж бэлдэж билээ. Одоо ч хэрэг болж байгаа шүү :P

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Энэ үед даан ч Infinity комбо мэддэггүй байжээ...

Image

Image

Image

Image

Image

Image
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Qwerty
Posts: 31
Joined: 08 Aug 2011, 11:46

Re: Mortal Kombat-тай холбогдсон бага нас минь

Post by Qwerty »

Ultimate Mortal Kombat 3 гарын авлага ном.

Тун ч их хичээж бэлдэж билээ. Одоо ч хэрэг болж байгаа шүү :P
чамд наадуул чинь юундаа хэрэг болох вээдээ кабалаас өөр хүнээр тоголдгүй юм байж :lol:
Аз байхад авьяасаар яахав
Бяр байхад ухаанаар яахав
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Mortal Kombat-тай холбогдсон бага нас минь

Post by Nacho »

Ийм Mortal Kombat 3 CAP цуглуулдаг байж билээ

Image
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Mortal Kombat-тай холбогдсон бага нас минь

Post by Nacho »

Бага байхдаа Mortal Kombat-ын киног дуурайж ингэж үсэрч босч сурч байв. Гэнэт санаанд ороод хийж үзэв...

PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Mortal Kombat-тай холбогдсон бага нас минь

Post by Nacho »

Дурсамжийг бичсэн:
Munkh-Erdene Ch


Миний морталтай өссөн дурсамж
Одоогоос 19 жилийн өмнө 1996 оны намар анх Мортал Комбат 3 гэгч гайхалтай тоглоомын барааг анх харж байлаа. Nightwolf Jax Sub-Zero эд нарыг хараад төрж байсан тэр нэг үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжийг ахиж ер нь мэдрээгүй юм байна шүү. Тэгээд аав ээжийгээ гуйж гувшсаар шинэ жилээр Сега + МК3 авахууллаа. Сега нь 35K, MK3 картриж 13K авч байсан. Тэр үеийн 50-аад мянган төгрөг гэдэг чанга мөнгө л дөө. UMK3 авах гэсэн 18K гэж байсан болохоор авч дийлээгүй юм. За тэгээд 14 инчийн Тамир гэдэг нэртэй хар зурагт дээр ахтайгаа сайн балбадаг байлаа. Морталаа балбасаар байгаад ирэх хавар нь улирлаар дунд гараад Сегагаа түгжүүлж байснаа санадаг юм. Тэр цагаас хойш MK3 UMK3-даа үнэнч байсаар 2000-2001 он гэхэд Сегагаа тоглосоор л байсан юмдаг.
Үүнээс цаашхи ангиуд гэвэл MK4-ийг ангийнхаа хүүхдийн PC дээр хальт тоглож байсан, мөн Сонигийн газар ганц хоёр тоглож байсан санагдаж байна. MK5 aka Deadly Alliance-ийн интро киног NOW сувгаар харж байснаас цаашгүй. Deception, Armageddon хоёрыг PS2 дээр бас овоо тоглосоон. MK8 aka MK v DC бас л хальт тоглоод өнгөрөөсөн.
Эцэст нь 2011 онд гарсан MK9 яг л уламжлалт MK шинж чанарыг агуулсан төгс анги болсон. 300 цамхагийг уйгагүй тоглож дуусгаж, Krypt-ийг бүгдийг нь нээж байлаа. Одоо бол MKX-ийг амтархан тоглож байна даа. MK9-ийн залгамж халаа болсон сайхан анги болсон байна. Story Mode буюу зохиол нь харин MK9-өөс хамаагүй сул санагдсан. Гэхдээ энэ бол зохиол кампэйн тоглодог тоглоом биш, хоорондоо зодолдож балбалдах нь л гол юм хойно доо.
Миний хувьд MK цуврал насан багаасаа тоглож өссөний хувьд хамгийн дотно байдаг тоглоомуудын нэг. Мариогоос ч илүү ойр. Гэхдээ би морталыг өдөр шөнөгүй сургууль хийж, тэмцээн уралдаанд амжилт олох гэж тоглодоггүй, ах дүү найз нөхдийн хүрээнд кайф авч хөгжилдөх гэж тоглодог билээ.


Image
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Re: Mortal Kombat-тай холбогдсон бага нас минь

Post by Nacho »

Би анх ааваараа дайн зарлан байж Sega+UMK3 авхуулаад 2 жил зөвхөн UMK3 тоглосон. 1999-2000 он юм байна. Дүүтэйгээ, үеэл ахтайгаа гурвуулаа хожсон нь гараа өгөхгүй ээлжилж тоглоод л суудаг байлаа. Одоогийн King of the Hill юмуудаа. Тэр үед миний үеийнхэн Tekken 3 л тоглодог байсан. PlayStation 1 бол манай өрхийн зардалд нийцэхээргүй үнэтэй байсан (200 мянган төгрөг) учир авч өгөөч гэж асуугаач үгүй. Тэгээд 2 жилийн дараагаас л UMK3-аасаа уйдаад, мөнгө төгрөг цуглуулж байгаад өөр cartridge-ууд авч байлаа. Тэр 2 жилийн хугацаанд жинхэнэ утгаараа UMK3-ын судалгаа явуулсан шүү хэхэхэ... Бүх unlock-уудыг нь тайлах гэж оролдсон. Бараг бүгдийг нь олсон. Gameplay дээр бол хирэндээ л ах дүү хоёроо хождог болчихсон байсан. Гэхдээ одоо бодоход суга л даа... Тэгээд 10 жилээ төгсөх 2002 оноос хүчээр+ухамсарлаад Sega-аа алга хийсэндээ. Тэрнээс хойш 2010 он хүртэл Mortal Kombat-ыг яг нэг гардаж тоглолгүй, хальт мульт emulator, тоглоомын газруудаар барааг нь харж, танилцаад өнгөрсөн. Тэгтэл dota тоглох гээд garena room 2-т байж байтал хүмүүс MK байна уу гээд л байнаа.... Юу яриад байгаа юм болоо гээд асуутал MK3 тоглоцгоогоод байнааа....... WTF гээд л гүн ШОКОНД орсондоо.... Тэгээд хамгийн анх нэг хүнтэй холбодлоо... Одоогийн UMK3-ын аварга Kaze-тэй тоглосон юм. Garena нэр нь lorenzo байлуудаа. Тэгсэн ёстой нүд хуруу болоод дууссан. Тэгээд л бүхэл бүтэн UMK3 online тоглодог community garena-д байгааг олж мэдээд л эргээд орсондоо. Тухайн үед том том акулууд аль хэдийнээ байр сууриа олцгоосон байсан шүү. Rico, Jedi, TM, Evil гээд л лайтай байсаан байсан... Зэ тэгээд л миний хувьд UMK3 дахин эргэн ирж их ч юм сурч, олон хүнтэй тоглохоор яваандаа чадвар эрс дээшилдэг юм байна лээ. Тэгээд одоог хүртэл UMK3-тайгаа л найзалсан хэвээр байна. Онлайнаар тоглосоор л... Бөөн кайф... Тэгээд хамгийн их гайхмаар зүйл юу вэ гэвэл ЭНЭ ОЛОН ЖИЛ УЙДААХГҮЙ ХҮМҮҮСИЙН ТОГЛОХ ДУРТАЙ ТОГЛООМ ХЭВЭЭРЭЭ БАЙГАА НЬ... ULTIMATE MORTAL KOMBAT 3

Image
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
User avatar
Nacho
Admin
Posts: 1836
Joined: 23 Jul 2011, 13:31

Люксембургийн Мортал Комбат улаан фэнтэй уулзсан нь... |2016-4-6|720p|60fps|

Post by Nacho »

Люксембургийн Мортал Комбат улаан фэнтэй уулзсан нь... |2016-4-6|720p|60fps|

Люксембургт ажлаар явж байгаад санаандгүй MK Dan нэрээрээ нилээд алдартай улаан фэнтэй уулзлаа.
Люксембург, Германчуудын хамтарсан MK Universe community-г (http://mkuniverse.lu) хоббигоороо ажиллуулдаг юм байна.
Даниел гэгч энэ залуу 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл үнэнч фэн нь байсаар ирсэн бөгөөд одоо ч идэвхитэй тоглогч, цуглуулагч, сонирхогч хэвээрээ явсаар байгаа юм байна. Энэ залуу одоо 40 настай юм байна.
MK бүх цуврал тоглоомууд, кино, зураг, фигур гээд цуглуулж болох бүх юмыг цуглуулсан байна. Цуглуулгын дэлгэрэнгүйг эндээс үзээрэй: http://www.mkuniverse.lu/content/mortalkombatkollection_index.php

Мөн Европтоо дээгүүр бичигддэг гэймэр бөгөөд бүх цувралыг нь тоглож байжээ. Хамгийн сайн болсон тоглоомуудыг дурьдсан нь эдгээр хувилбар байлаа:
-UMK3 saturn хувилбар
-MK Deception (3D gameplay маш дажгүй байсан гэж байна лээ...)
-MK9
-MKX

Бид хоёр нөхөрсөг тоглолт хийсэн боловч Даниел одоогоор MKX тоглодог болсон тул UMK3, MK9 дээр миний эсрэг олигтой тоглож чадахгүй, MKX дээр би тоглож чадахгүй нэг тиймэрхүү тоглолт зөрчихлөө... Тэгээд намайг MKX аар хичээллэ гэлээ. Маш сайн болсон гэж байна. Бас Xbox One дээр онлайн тоглолт нь бусад платформаас (PC, PS4-өөс) маш сайн болсон бөгөөд Xbox One Elite Controller гар авахыг зөвлөлөө. Гарыг нь ч үзлээ. Энгийн гартай харьцуулбал товчнууд нь маш хурдан буцдаг бөгөөд MK-д маш сайн тохирсон гар байна лээ. Гараар тоглодог хүмүүс сонирхмоор эд байна лээ. Миний хувьд keyboard л дээр л дээ.

Монголд Казмаа гээд нөхрийг UMK3 дээр ялсан хүнд 200 евро амалсан байгаа гэхэд зөрүүлээд Даниел: -Люксембург гэймэрүүдийн дунд MKX-аар өөрийг нь ялсан хүнд 500 евро амалсан гэнэ.

Одоогоор ESL-ийн европын ранкд 10-т жагсаж байгаа бөгөөд USA-д болох ямар гэвээ нэг тэмцээнд оролцоод дэлхийн TOP 20-д багтчихаад зодог тайлах төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ. Зодог тайлах нь жоохон харамсалтай ч гэсэн ингэж хобби/сонирхолоо дагаж чадсан амьдрал нь үнэхээр бахархамаар сайхан санагдлаа.

Аан тийм MK Dan одоо Xbox One дээр онлайн тоглодог тул бид нар түүнтэй хүчээ үзэх боломж байгаа юм байна шүү. Xbox One дээр Европоос Америкт байгаа хүнтэй тоглоход ямар ч гацалтын асуудал гардаггүй гэж байна. Тэгэхээр Монголоос Европ руу ялгаагүй байх ёстой гэлээ.

Ёстой сайхан уулзалт болж үзээгүй их олон юмаа үзэж, сонсоогүй олон юм сонслоо.

Thank you for your kind pleasure MK Dan!

PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis
Post Reply