Тэнэж яваад "Retrogame" гэдэг дэлгүүр орлоо... "НУЛЬ ДУРСАМЖ" дунд ороод ирлээ...
Уг нь хорхой хүрмээр зөндөө юм харагдана лээ. Sega genesis UMK3 оригинал cardridge байвал 25 euro-оор нүдээ аниж байгаад авж орхиё гэсэн харамсалтай нь байсангүй. MK3 cardridge авах гээд үзэж үзэж байгаад буцаагаад тавьлаа
Бусад сайхан юмнуудыг нь үнийг нь сонсоод л бүтэхгүй юм байна гээд зүгээр нүдээ хужирлаж байгаад гарлаа... Жишээлбэл: Sega saturn 200 euro, Sega mega drive II 150 euro, mega drive controller 20 euro, N64 100 euro гэх жишээний. Бараг PS4, Xbox One авах үнээр үнэлж байна. Ховордсон эдлэл гэдэг утгаар нь зардаг бололтой.
Энэ дэлгүүрийн вебсайтын хаяг:
http://www.retrogame-shop.com/en/