UMK3 онлайн тэмцээн (2017-2018 өвөл)
Тэмцээн 2017.12.22-ноос эхлээд, оролцогч нарын бүх тоглолт дуусан дуустал үргэлжилнэ.
Онлайн тэмцээний онцлог давуу тал нь:
- Олон өдөр үргэлжлэх тул хүн бүрт хоорондоо тоглох боломжийг олгоно. Өөрөөр хэлбэл тэмцээн лиг (league) хэлбэрээр явагдана.
Тэмцээн эхэлснээс хойш оролцогч нар өөр хоорондоо цаг заваа тохиролцож байгаад тоглолтуудаа хийнэ. Тоглолтоо хийсний дараа тоглогч нар оноогоо програмд заавал оруулах шаардлагатай. Ингэснээр оноо баталгаажиж онооны самбар дээр гарч ирнэ.
Тэмцээний дүрэм:
- Тоглолтонд түрүүлж 10 wins авсан нь хожих бөгөөд "2 vs 2" хэлбэрээр тоглоно.
- Хоёр хүн сонгохдоо ижил хүн авахгүй. Жишээ нь: админ миний бие голчлон Kabal-аар тоглодог ч хоёр Kabal авахгүй өөр нэг хүнтэй авна гэсэн үг.
- Noobsaibot-оор тоглохыг хориглоно. Shang Tsung-аар Noobsaibot руу хувирч ч болохгүй.
- Баггүй Subzero-оор нөгөө яагаав хүн бүрийн хийдэг амархан infinite combo хийхгүй.
- Буланд сууж 1-ээс илүү A дарж комбо хийхгүй.
- За тэгээд одоог хүртэл хэрэгжиж байгаа бусад дүрэм журмуудыг бүгд мэдэж байгаа дөө.
Бүртгэл
★ сонирхогч ангилал:
https://onlineplay.mn/competition/?action=1&temtseen_id=48
★ хатуу самар ангилал:
https://onlineplay.mn/competition/?action=1&temtseen_id=49
За техникийн зөвлөл хэлэлцээд жижигхэн горимын өөрчлөлт орууллаа
★ сонирхогч ангилалд: Бүх цаг хугацаанд 3-аас дээш удаа байр эзэлсэн хүмүүс орох эрхгүй.
★ хатуу самар ангилалд: Ер нь бол бүх хүнд нээлттэй. Мэдээж ямар хүмүүстэй хүчээ үзэхээ ойлгож байгаа биздээ
Ингээд бүгдэнд нь амжилт хүсье!