Post
by Nacho » 15 Feb 2012, 15:57
UMK3 түвшин тогтоох online тэмцээний баримтлах дүрэм, журам
Уг тэмцээнийг улиралд нэг удаа тогтмол зохион явуулна. Тэмцээний үр дүнгээс та бүхэн өөрийн тоглолтын ур чадвар хэр түвшинд явж байгааг харах боломжтой юм.
Тэмцээнд идэвхитэй оролцсон хүн бүрт цол өгнө. Жишээлбэл: 1-р байр: Rank Champion, 2-11 байр: Professional, 12-21 байр: Expert, 22-р байраас хойш: Beginner
Мөн эхний гурван байранд орсон оролцогчид дурын өнгөөр бичих эрх олгоно.
Тэмцээнд оролцогч нь тойрогтоо байгаа бусад бүх оролцогчидтой ээлж дараалуулан тойргоор тоглоно.
Тоглолт явуулж буй хоёр тоглогч 2 on 2 хэлбэрийн тоглолт хийх ба “Finish him/her” гарсны дараа (тоглолт бүрийн төгсгөлд) kayboard-ны TAB товчлуурыг дарж онооны харьцаагаа message-ээр бичин өөр хоорондоо баталгаажуулж явна. Асуудал үүсвэл тэр даруй тоглолтыг түр хугацаагаар зогсоож асуудлыг шийдсний дараа үргэлжлүүлнэ. Тоглолтонд Noobsaibot-ийг авч болохгүй (banned), мөн Shang Tsung-аар Noobsaibot-д хувирч болохгүй. Хэрэв Noobsaibot-ийг авсан, Noobsaibot-д хувирсан тохиолдолд тухайн тоглолтыг тоолохгүй.
Мөн Killer Code хийхгүй, Shao Kahn, Motaro гаргахгүй болохыг анхаарна уу
Хоёр тоглогч заавал 9 удаа тоглож, хэн их хожил авсан нь хожно. Онооны харьцаагаа санал нэгтэйгээр шүүгчид хэлнэ. Заавал 9 тоглохын учир нь нийт тэмцээний эцэст хожил, хожигдол (Win, Lose) тоолж болзошгүй юм. Тиймээс тоглогч аль болох олон Win авж, цөөн Lose авахыг зорино. Тоглолтыг дуусгаагүй (9 тоглоогүй) үед тоглогч гарвал үлдсэн тоглолт бүрийг гарсан тоглогчийн Lose, үлдсэн тоглогчийн Win гэж үзнэ. Хэрэв тоглогчийн интернет тасарсан, тог тасарсан тохиолдолд нэн даруй шүүгчид утсаар (мессеж) мэдээллэж үлдсэн тоглолтыг даруй хийж дуусгана.
Оноог дараахь байдлаар тоолно.
Хожвол +1 оноо
Хожигдвол 0 оноо
Тэмцээний дүн нийт цуглуулсан онооны нийлбэрээр эрэмбэлэн жагсаана.
Тэмцээний үндсэн онооны жагсаалт гарсны дараа тоглогчдын оноо тэнцвэл тухайн оноо тэнцсэн хүмүүсийн хоорондын тоглолтын дүнгээр эрэмбэлнэ. Хэрэв энэ оноогоор бас тэнцвэл жич дахин тоглуулж эрэмбэлнэ.
Тэмцээнд оролцож буй тоглогчид тоглолтын үр дүнгээ булхайцахгүй, үнэн шударгаар оноогоо оруулж, идэвхжүүлнэ. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаан, маргаан үүсвэл дахин тоглуулна. Тэмцээнд оролцогч нь тэмцээний нийт хугацаанд 3 удаа маргаан үүсгэвэл (маргаантай холбогдвол) тэмцээнээс хасна.
Гадаад IP хаяггүй (Host хийх боломжгүй) хоёр тоглогчын хооронд тоглолт болох үед admin-д мэдэгдэж teamviewer програмын тусламжтайгаар хоёр тоглогчийн компьютерт VPN тохиргоо хийн тоглолтыг явуулна. Хоёр тоглогч teamviewer програмыг суулган admin-д шаардлагатай мэдээллийг өгөх үүрэгтэй.
Ping өндөр тоглогчид нэн даруй интернетээ солих (интернет кафенд орох гэх мэт) шаардлагатай. Энэ асуудлыг тоглогч өөрөө хариуцна.
Тоглолт Fusion 3.51 програм дээр явагдах ба Host хийж буй тоглогч Latency-ийг 33, Bandwidth-ийг High болгож тоглоно. VPN-р Host хийж буй тоглогч Latency-ийг 33-50, Bandwidth-ийг Med дээр тавьна.
Тэмцээнд оролцогчид өөр хоорондоо ямар нэгэн бооцоо тавихгүй, амлалт хийхгүй.
Тэмцээн зохион байгуулж буй талд техникийн (server, chat system) болоод хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаан гарсан тохиолдолд тумцээнийг тодорхой хугацаагаар хойшлуулж болно. Харин тоглогч талд гарсан аливаа асуудлаас тэмцээнийг хойшлуулах боломжгүй болохыг анхаарна уу.
Оролцогчид тоглолтоо хийхдээ messenger гэх мэт бусад саад болох програмаа хаана уу. Ямар нэгэн асуудал гарвал аливаа гомдлыг хүлээж авахгүй! Тэмцээний тоглолт эхлэхэд биеэ халаахгүйгээр шууд тоглох болохыг анхаарна уу!
Тэмцээний үр дүн бол бид бүгдийн хөдөлмөрийн үр дүн байх болно.
PS2, PSP2000, PS3, Xbox1, Xbox360, Wii, SegaGenesis