League of Legends: For Demacia

 

Хүнд хаалгыг дааж ядан өргөх гинжний хягтнах чимээнээр Lux Starfire-ийн хамт урагш зүтгэлээ. Хаалга бүрэн онгойж амжаагүй байхад орсон Lux-г олон цэргүүд хүлээж байлаа. Эдгээр цэргүүд бүгд арьсан хуяг, хөх юүдэн, далавчтай илдээр өөрсдийгөө зэвсэглэсэн байжээ. Тэд бол Demacian-ы бахархалт цэргүүд боловч мөр унжийж нүднээс нь цөхрөл мэдрэгдэж байлаа. Энэ агшинд цамхагаас хэн нэгэн “Fassbarrow-д тавтай морил” . Энэ үнэхээр нэр төрийн хэрэг. Magistrate Giselle таныг ирсэн гэдгийг мэдэх хэрэгтэй байх. Би таныг буудаллах газар хүртэл чинь хамгаалалт санал болгож байна” гэхэд

“Баярлалаа, гэхдээ зүгээрдээ. Би Mistress Pernille-д буудаллана” гэж Lux хэлсэнд цэргийн сэтгэл амрав бололтой. Явах гэж байхдаа цэргүүд түүнд ямар нэг зүйл хэлэх гэж байгаа юм шиг мэдэрчээ. Нэг цэрэг ” Хадагтай, та биднийг хар дарсан зүүднээс минь салгах гэж ирсэн юм уу” хэмээн шивэгнэн хоцров.

Lightbringer бунхан дулаахан болохоор Starfire-д ч тухтай байгаа бололтой. Харин Lux гол танхимд Mistress Pernille-тэй нилээд урт яриа өрнүүлж байлаа. Хар шидийн тухай талаар яриа Fassbarrow-ын ой, хад асга, бүр булан тохойд хүртэл тархсан учир Radiant Kahina Lux-г судлуулахаар явуулжээ. Lux хотод ирснээсээ хойш л далдын хүчийг мэдэрсэн бөгөөд сүүдрээс бүгдийг ажиглаад байх шиг санагдаж байж. Замд таарсан зарим нэг оршин суугчдчид эцэж ядарсан хүчгүй, зарим нь бүр амьгүй мэт болсныг Lux тодоос тод санаж байлаа. Fassbarrow-ыг нэгэн нууцлаг айдас нөмөрсөн гэж сонссон ч байдал тэрний төсөөлснөөс ч долоон дор байлаа.

“Энэ бол Magistre Giselle-ийн охин Luca”  хэмээн Mistress Pernille шаргал үстэй, гандсан нөмрөгтэй Lightbringer-ийн эмчлэгч эмэгтэйн зургийг үзүүлжээ.

“Тэр яасан гэж” хэмээн Lux лавлахад

“Тэр хоёр өдрийн өмнө алга болсон бас түүнийг хар шидэнд автсан гэсэн яриа тарсан” гэж Pernille тайлбарлав

“Яагаад тэгж бодсон юм”

“Тэр талаар өглөө ярилцая одоо амар” гэж Penille хариулав.

Lux ориллоо. Түүний зүрх цээжийг нь нэвтлэх шахам цохилж, амьсгалах ч хэцүү байх ажээ. Галзуурал түүний бодол дотор нэвтэрч хар дарсан зүүд түүнийг доош нь дэлхийн хөрс рүү чирч байлаа. Түүний аманд шавар шороо дүүрч түүний гэрлийг бүхэлд нь бүрхэжээ. Lux нүдээ цавчлан болсон явдлыг харж байтал нүднийх нь буланд сүүдэр сүүмэлзэж байв. Түүний аманд ялзрал амтагдаж байсан ч тэр гартаа гэрэл үүсгэхийг оролдож байлаа. Гэрэл өрөөгөөр дүүрэхэд сүүдрийн ул мөр ч ариллаа. Дулаан түүний биеэр нь бялхаж, арьс нь солонгорон гялалзаж байв. Доод давхарын чимээг чагнан гараа зангидаж тулаанд бэлдэнэ. Гэрэл ч сарниж, нарны гэрэл хөшигний цаанаас өрөөг гэрэлтүүлж ядна. Lux гараа толгойндоо ойртуулж болсон явдлыг эргэцүүлэн бодлоо. Болсон аймшигт явдлаас зөвхөн эхүүн өмхий амьсгал, нүүргүй харанхуйг доош чангааснаас өөр юм санасангүй. Түүний ам нь хатжээ. Хувцасаа өмсөөд өрөөний булангаас таягаа авч гал тогоо руу буув. Их өлсөж байсан учир талх бяслаг авлаа. Хазах үед нөгөө өмхий амт амтагдаж талхаа шидэж орхив.

“Одоо ойлгов уу?” хэмээн Pernille гал тогоонд орж ирлээ. Pernille-ийн нүдэн доор ягаан өнгө тодрох бөгөөдд энэ амарч чадаагүйг илтгэж байлаа. Түүний арьс гал шиг гэрэлтэж байв. Зөвхөн Lux  л Pernille-д юу тохиолдсоныг мэднэ.

“Таны зүүдэнд юу байсан бэ?” гэх Lux асуухад

“Юу ч биш дээ” гэж хариулав. Lux зөөлхөн толгой дохин “Энэ хот ч том асуудалд оржээ” гэж бодов.

Sergelen

Sergelen

Мэдээлэл бэлтгэсэн нийтлэгчийг урамшуулах:

Хаан банк: 5057532625 Байгалмаа

FB хаяг: Сэргэлэн

Бүх нийтлэлийг үзэх

2 сэтгэгдэл

  1. H0PY:

    Ваа их сонирхолтой юм. Цааш нь бичнэ л биздээ??

  2. Nacho:

    Урамшуулал:
    https://i.imgur.com/sdzkP1O.png
    https://i.imgur.com/yM6SDbO.png

Сэтгэгдэл бичих