Uncharted 4: Thief’s End танилцуулга

Uncharted 4: Thief’s End нь Naughty Dog-ийн хөгжүүлсэн, Sony computer entertainment-ийн гаргасан action-adventure төрлийн тоглоом бөгөөд 2016 оны 5-н сард Ps4-дээр гарсан exclusive тоглоом юм.

Уг тоглоом нь гол дүр болох Натан Дрэйк-ийн түүхийн төгсгөл бөгөөд, Uncharted цуврал тоглоомын төгсгөлийн анги гэж Naughty Dog хэлсэн байна. Дрэйк нь эхнэр Елена-тайгаа тэтгэвэрт гарсны дараа, өөрийн ах болох Сэм ба хуучин хамтрагч болох Салли нартай ахин учрах бөгөөд, Ахмад Генри Эверигийн нуусан эрдэнэсийг олох замд гарах болно.

Уг тоглоомд өмнөх цувралуудыг бодвол тоглоомын үеүд илүү нээлттэй болсон ба тоглогчид эрэл хайгуул хийх болон дайснууддаа мэдэгдэхгүйгээр гэтэх, мөн тээврийн хэрэгслүүдийг ашиглах боломжтой болсон байна. Хойд Америк дахь 2013 оны 11-р сар дахь Playstation 4-ийн нээлтийн үеэр Sony-гийнхан Uncharted 4-ийн тухай мэдэгдсэн байна.  Тоглоомын бүтэц бага зэрэг өөрчлөгдсөн ба Uncharted цувралын гол зохиолч болох Эми Хеннинг болон найруулагч Жастин Ричмонд нь Naughty Dog-оос гарсан тул, оронд нь Naughty Dog-ийн өмнөх тоглоом The Last of Us-ийг найруулсан Брус Стралей болон Нил Дракманн нар нь Uncharted 4-ийн шинэ найруулагчид болсон аж.

Шүүмжлэгчид Uncharted 4-ийг их сайн болсон бөгөөд тоглоомын доторх хүүрнэл, сэтгэл хөдөлгөм мөчүүд, тоглоомын дүрслэл, multiplayer горим, сайжруулсан тоглолт, болон хөгжим нь илүү сайжирсан байна хэмээн дурдсан байна. Түүнчлэн 2016 оны хамгийн сайн шүүмжтэй тоглоом болсноос гадна, маш олон газраас жилийн хамгийн сайн тоглоом хэмээх шагналыг авсан байна. Тоглоом нь гарсан эхний долоо хоногт л 2.7 сая удаа худалдаалагдаж, Playstation 4-ийн хамгийн сайн худалдаалагдаж буй тоглоомын нэгт жагсаж байна. Уг тоглоомын standalone expansion pack “The Lost Legacy” нь 2017 онд худалдаанд гарчээ.


Үйл Явдал:

Uncharted: Drake’s Fortune-ийн үйл явдал болохоос хэдэн жилийн өмнө, ахан дүүс болох Нэйт болон Сэм Дрэйк нар алдар далайн дээрэмчин Ахмад Генри Аверигийн нуусан эрдэнэс болох 1695 онд хулгайлсан $400 сая долларыг нь олохоор явна. Дрэйкийн ах дүүс Panamanian шорон-луу нэвтрэн орж, Аверигийн туслахын хоригдож байсан гянданруу орох болно. Тэнд Нэйт St.Dismas-ийн хоосон хөшөөг олох ба зугтаж байх үедээ Сэм харуулуудад буудуулж, Нэйт ахыгаа үхсэн гэж бодоод зугтах болно.

Арван таван жилийн дараа, Нэйт өөрийн эхнэр болох Еленатайгаа тэтгэвэрт гарч, тэгэхдээ дотроо нууцхан хуучин амьдралынхаа адал явдлыг өгүүлж байв. Сэм түүнтэй уулзах гэж ирэх бөгөөд, амьд үлдэж чадсан бөгөөд хэсэг хугацааг шоронд хоригдож өнгөрүүлсэн тухайгаа хэлэв. Тэнд Сэм нэгэн хоригдолд Аверигийн эрдэнэсийн тухай домгийг ярьж өгсөн ба, домгийг сонссон хоригдол хар тамхины хаан Хектор Алказар байх бөгөөд, эрдэнэсийг ол эсвэл би чамайг хөнөөнө хэмээн сүрдүүлж, эцэст нь хамт шоронгоос оргосон аж. Энэ ажил түүнд тийм ч таатай санагдсангүй, тэгэхдээ Сэм-д туслахыг зөвшөөрч, Елена-д харин борлуулалтын ажил хийхээр боллоо гэж худал ярьв.

Саллигийн тусламжтайгаар Дрэйкийнхэн Dismas-ийн дуураймал хөшөөг Итали дахь хууль бус дуудлага худалдаанаас авах бөгөөд, уг явдал нь тэднийг шинэ дайсантай нүүр тулахад хүргэнэ, тэд бол Аверигийн эрдэнэсийг давхар хайж буй Надине Росс болон Рэйф юм….

“Уг тоглоомын үйл явдлын үргэлжлэлийг тоглогч нар маань өөрсдөө олж мэдсэн дээр байх, тиймээс үйл явдлын тухай мэдээллийг үүгээр дуусгаж байна. Харин одоо Uncharted 4 дээрх easter eggs буюу нууц өндөгнүүдийн тухай сонирхъё.”


1. American Daughters Poster – The Last Of Us 2?

Уг өндөг нь Epilogue хэсгийн эхний өрөөнд олдох бөгөөд, Naughty Dog нь The Last Of Us тоглоомын 2-р ангийн teaser-ийг хийсэн бололтой шүү.


 2.Үл мэдэгдэх далайн дээрэмчин – Escape From Monkey Island

Chapter 11 дээр олдож болох уг зураг нь гагцхүү бидний мэдэх Escape from Monkey Island тоглоомын Guybrush Threepwood юм.

Naughty Dog нь уг нууц өндгөөрөө уг тоглоомын гол дүрд хүндэтгэл үзүүлсэн байх гэж би хувьдаа бодлоо.


3.Нэйт болон Сэмийн хувцас-  Brothers: A Tale Of Two Sons

Chapter 8 дээр Нэйт болон Сэм нар нь Starbreeze-ийн 2014-нд хит болсон indie тоглоом болох Brothers: Tale of Two Sons-ийн дүрүүдийг илэрхийлж хувцасласан аж. Уг тоглоомд ах нь хөх хувцастай(Сэм илэрхийлсэн) харин дүү нь бор хувцастай(Нэйт илэрхийлсэн) байдаг.


4. Elena нууц өндөг

Uncharted 4 дээр тоглогч Madagascar-аар жээп дотор Салли болон Сэм-тай аялдаг хэсэг гарна.

Уг жээп-ний дугаар нь “VN373” гэж уншигдах боловч, нөгөө талаас нь харвал “E7ENA” болох юм,

“Elena” буюу Нэйтийн эхнэрийг илэрхийлж байгаа хэрэг. Тун романтик биш гэж үү?


5. Savage Starlight 2 Poster

Epilogue хэсэгт та Savage Starlight 2-ийн постерийг орны зүүн талын ханан дээр харах бөгөөд,

“Savage Starlight” комикийк Last of Us дээр Эллие уншсан юм.


 “Ахиад л нэг The Last Of Us-ийн илэрхийлэл. Магадгүй дараагийн удаа The Last Of Us-ийн тухай оруулсан дээр байх гэж бодлоо.

Үүгээр миний нийтлэл дуусаж байна, та бүхэнд таалагдсан байх гэж итгэж байна. Тун удахгүй “The Last Of Us”…”


2 сэтгэгдэл

  1. Nymka:

    Uneheer goy niitlel boljee, ulam sn niitlel bicheerei byrlaa.

  2. Nacho:

    Урамшуулал:
    https://i.imgur.com/SLHyEDJ.png
    https://i.imgur.com/paf1vKd.png

Сэтгэгдэл бичих