Mortal Kombat 1 дүрүүдийн товч намтар

Mk2 магадгүй шууд Character endings-ийн араас үргэлжлэх байх. Тэгэхээр хэдэн зүйлс үнэхээр төсөөлөөгүй байдлаар эргэх нь.

1) Story дууссаны дараа Күай Лианг японд очно. Тэндээ Харүми гэх багын найзтайгаа уулзах ба хамт Шираи Рюүг үүсгэн байгуулж Лин Күэйгийн эсрэг тулалдана. Smoke буюу Томас ч тэдэнтэй нэгдэнэ.

2) Томас руу Лин Күэйгийн алуурчин дайрах ба тэр нь жаахан хүүхэд байна. Өлссөн, уурссан. Түүнээс 15н жилийн өмнөх өөрийгөө олж харна. Тэгээд Шират Рюүд түүнийг авчиран бэлтгэж өсгөнө. Тэр залуу дайчны нэр Ханзо Хасаши.

3) Би Хан-д шинэ арми хэрэгтэй болсон учир Шанг Цунгийн лууны армийг авдаг. Гэхдээ тэрэнд шинжлэх ухааны цэрэг илүү хэрэгтэй гэж ойлгон Сэктороор шинэ цэрэг бүтээлгэж эхэлнэ. Сэкторын суут ухаанаар Кибэр Лин Күэй үүснэ.

4) Шао эцэст нь Милинагийн хаанчлалын эсрэг хөдөлж эхэлнэ. Магадгүй MK2 дээр Шао Кан болох байх

5) Шаогийн өвөг дээдэс Лууны Хаан Онагаг ууланд хорьсон бөгөөд MK2-ын гол дайсан байж магадгүй. Рэико түүнийг суллах бололтой.

6) Ашра Netherrealm- рүү явж Күан Чигийн эсрэг тулалдан Сарээнаг өөрийн талд оруулна. MK2 дээр Playeble Character болох байх.

7) Сайзот нутагтаа эргэн ирэх ба гадуурхагддаг байсан тэрээр одоо хүндлүүлж эхэлнэ. Гэвч удалгүй аймшигт мэдээг олно. Хүн төрхөнд орох чадвартай нь ганц тэр биш. Ижил Мутацтай төрсөн хүүхдүүд алагддаг.

😎 Барака, Сайзот хоёр Милинад Таркат өвчнөөр өвдсөн хүмүүс дээр очихыг хүснэ. Милина тэдгээрийг хараад ихэд зочирдон хамгийн түрүүнд туслахаар болно. Тэдний амьдрал нилээн дээрднэ.

9) Кэнши нэгэн гайхалтай нэгнийг олох ба тэр нь Жакс. Хамт тулалдан найзууд болцгооно. Гэтэл Шанг Цунг тэдэн дээр ирэх ба зорилго нь Сэнтог авах. Жакс эцэст нь Жоннигийн кино үнэн гэдгийг мэднэ. Тэд хамд Outworld-ын хэргийг шийдвэрлэх нэгэн төрлийн FBI-г үүсгэдэг.

10) Китана шинэ цэргийн удирдагч болох ба Шаогийн бослогын эсрэг хөдөлнө.

11) Таняа хатнаа алдсан учир Умгадигаас гарна.

12) Лю Кенг энэ цаг хугацаа хамгаалагчгүй бол хэцүүднэ гэж үзэн бусад цаг хугацаанаас ирэх аюулыг хянуулж, хамгаалуулахаар Геарсыг ажиглагч болгоно.

13) Жонни өөрийн адал явдлаа кино болгодог. Үүгээр ч зогсохгүй тэр энэхүү адал явдлын хүрээнд бүхэл бүтэн Cinematic Universe бүтээнэ. Тоглоом, кино, гээд л. Өдийг хүртэлх бидний тоглож ирсэн тоглоом, үзэж ирсэн кинонуудыг Жонни бүтээнэ. Бүр шинэ Mortal Kombat-ын кинондоо өөрийнхөө дүрд Карл Урбаныг тоглуулна гээд л бод.

14) Шүжинко бол бусдын чадварыг шингээж ашигладаг нэгэн. Кунг Лао түүнд багшилах боловч түүний Эго тэдний эсрэг хөдөлгөнө. Лю Кенг ч түүний эсрэг тулаанд орох ба эцэст нь ой санамж, шингээсэн чадварыг нь арилгадаг. Кунг Лао түүнийг Райдентай хамт бэлтгэх ёстой гэдгийг ойлгоно.

15) Шанг Цунг шоронгоос гарч бусдаас зугтах гэж далайд гарах ч онгоц нь сүйрнэ. Нэг сэрэхэд эзгүй арал дээр байх бөгөөд тэр нь нэгэн цагт амьдарч байсан агуа шидтэний арал байна. Түүний үлдээсэн хүч, сүнсннүдийг авч Шанг Цунг маш хүчирхэг болно.

16) Райден өөрийх нь өмнөх төрх догшин харанхуй байсныг мэдэн өөхрийгөө ч тийм болгохгүй гэж бэлтгэж эхэлнэ.

17) Хавик галзуурсан бололтой. Сэидогийн аймшигт дарангуйллаас хүмүүсээ аврахын тулд Рэйнтэй хамтарна. Сэидог далайн усанд бүтээ живүүлэх ба энэ нь тэрний ард иргэдийг аварна гэж үзэж л дээ. Рэйн ч оргилын зорьдог байсан учир зөвшөөрч гэнэ. Сэйдогийн хэдэн мянга. Сая хүнийг алсан Рэйн өөрийх нь зорилго яг юу юм бэ гэж бодож, харамсана. Өөрөө Милина дээр очиж шийтгэлээ хүлээнэ.

Нилээн урт болчихлоо доо. Ямартай ч MK2-ын Story ч аймар байх бололтой.

Liu Kang-ийн цаг хугацаа руу дайрсан Hanzo ялагдан, уур хилэн нь дарагдана. Liu Kang элсэн цагийг ашиглан түүнд Harumi-г олж өгдөг. Түүний олсон Harumi бусдаасаа өөр. Quan Chi-ийн дайралтад нөхөр Hanzo-гоо алдан Scorpion болсон Harumi. Манай Hanzo түүнтэй цуг тулалдан ертөнцийг нь аврана.


Энэхүү контентыг бэлтгэсэн хүнээс (Eiki Shiki [email protected], FB: https://www.facebook.com/ShikiEiki0217) нь зөвшөөрөл авч толилуулж байна

Нэг сэтгэгдэл

  1. Thomaskek:

    more keplr Extension

Сэтгэгдэл бичих