Tekken 7 East Asia steam онлайн тэмцээнд Ч.Буяндэмбэрэл TOP 8-д орлоо

BANDAI NAMCO Entertainment албан ёсоор дэлхийн өнцөг булан бүрийн Tekken тоглогч нарыг хамруулан Америк, Европ, Ази гэсэн гурван бүсийн Tekken World Tour тэмцээнийг онлайнаар PC steam платформ дээр зохион байгуулж байна.

Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Энэ тэмцээний East Asia бүст Монгол улсаа төлөөлөн Hong Kong, Japan, Macau, China, South Korea, Taiwan зэрэг 10 гаруй орны Knee, MBC Tekken, Noroma. Qudans, Dimeback зэрэг дэлхийд чансаагаараа тэргүүлж яваа шилдгүүдтэй манай тамирчин Ч.Буяндэмбэрэл (Buynaa Chingis Aka: NeXus) амжилттай өрсөлдөж мэргэжлийн 34 тамирчдаас TOP 8-д багтаж чадлаа. Мөн 9-р байр, 13, 17-р байранд ч манай орны тоглогч нар байр эзэлжээ.

Дашрамд дурдахад 2013 оны Incheon-ий Азийн аварга шалгаруулах тэмцээнд Д.Мөнхболд 4-р байр, 2013 IeSF ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ч.Түвшинбилэг (Ч.Буяндэмбэрэл-ийн дүү) 3-р байр тус тус эзэлж байсан түүхтэй юм.

Эндээс манай тамирчдын чансаа дээгүүр байгаа нь ч харагдаж байна.

Тэмцээний үр дүн

 

Ч.Буяндэмбэрэл:

 

 

 

Ч. Буяндэмбэрэл болон хамтрагч нарт нь баяр хүргэж цаашдын ЦАХИМ СПОРТЫН ЗАМНАЛД НЬ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ !!!

3 сэтгэгдэл

  1. TEKKEN MONGOLIA:

    Дашрамд дурдахад 2013 оны Incheon-ий Азийн аваргад Д.Мөнх-болд 4-р байр, 2013 IeSF ийн дэлхийн аваргад Ч.Түвшинбилэг 3-р байр тус тус эзэлж байсан.

  2. Nacho:

    Буяндэмбэрэлийн (Nexus) маань нэр олон улсын Tekken community-аар цацагдаад эхэллээ

    https://www.facebook.com/unifiltekken/photos/a.401545856716419.1073741828.375684385969233/673895529481449

  3. Г.Баяжаргал:

    Гоё

Сэтгэгдэл бичих