Clash Royale

Clash Royale нь утасны тоглоом бөгөөд тоглоомын төрөл нь стратегийн тоглоом юм. Supercell гэх утасны видео тоглоом бүтээдэг компани 2016 оны 3-р сарын 2нд  Clash Royale нэртэй тоглоомынхоо нээлтийг хийсэн. Энэ тоглоом нь цацагдсанаасаа хойш маш олон тоглогчтой болсон бөгөөд энэхүү тоглоомыг тоглодог хүмүүсийн тоо улам нэмэгдэн мэргэжлийн түвшинд очиж байгаа юм. За тэгэхээр одоо Clash Royale гэх утасны тоглоомтой танилцацгаая!

Clash Royale тоглоомын дүрэм их энгийн. Та өөрт байгаа card(баатрууд гэхэд болно)-уудаа ашиглан эсрэг талын тоглогчынхоо голын tower-ийг устгахад л хангалттай.

 

Тоглоомын тоглолтын хувьд хөгждөг маягын тоглоом бөгөөд хожих тусам level, chest, trophies мөн card-уудыг өөртөө цуглуулан улам хүчирхэгжих юм.

Level – энэ нь таны түвшин бөгөөд түвшингээ нэмэх тусам голын tower болон хамгаалагч хоёр tower-ийн damage, health нэмэгддэг.

Chest – за энэ бол тоглоод хожиход цаанаас чинь танд өгөх шагнал нь юм. Chest-нээс танд gold, gem, card-уудыг өгөх болно. Бас нэг зүйл хэлэхэд энэ тоглоомонд олон төрлийн авдарууд(chest) байгаа.

Trophies – энгийнээр хэлбэл энэ нь таны rank л гэсэн үг. Цом(trophy) ахих тусам өөр arena-д орох бөгөөд таны тоглолтын түвшинг ялгаж байна гэсэн үг.

Card – энэ бол таны баатрууд гэсэн үг. Та elixir гэх нэртэй ягаан өнгийн цусаар баатруудаа гарган дайрна.

Ерөнхийдөө тоглоомын гол зүйлүүдийн тайлбарлалаа. Доорх бичлэгийг үзвэл бүр их ойлгомжтой.

За тэгэхээр энэ тоглоомыг мэргэжлийн түвшинд авч үзье!

Нийт зохиогдсон тэмцээнүүд

  • Clash Royale Crown Championship Spring
  • King’s cup (25000$)
  • Helsinki Tournament
  • ESWC Winter 2017 (5000 €)
  • Clash Royale Youtuber Tournament 2016

revtice

Khuselbayar

Мэдээлэл бэлтгэсэн нийтлэгчийг урамшуулах:

Дансны дугаар: Хаан банк 5422155766
(дансны нэр: Khuselbayar)

Нэгж шилжүүлэх бол утас: 95589044

FB хаяг: Khslbyr

Нэг сэтгэгдэл

  1. Nacho:

    2000₮ урамшуулал олголоо. Цаашдаа илүү сонирхолтой нийтлэл бичээрэй.
    https://i.imgur.com/0HmG79E.png

Сэтгэгдэл бичих