Overwatch: Генжи Шимада-гийн түүх
Жинхэнэ нэр: Гэнжи Шимада, Нас: 35
Мэргэжил: Adventurer (адал явдал хайгч)
Үйл ажилгааний суурь: Шамбалийн хийд, Непал
Хамтран ажиллагч: Шимада клан (хуучин), Оверватч (хуучин)
“Би биеэ золиосолсон ч, нэр төрөө хэзээ ч золиослохгүй”
Генжи Шимада-гийн түүх:
Kиборг болсон Генжи Шимада нь киборг болсон биенээсээ татгалзаж байсан ч, киборг биеэ хүлээн зөвшөөрч, эцэст нь оюун ухааны гэгээрлийг олсон.
Шимада нинжа кланий удирдагчийн бага хүү болж төрснөөр, Генжи тансаг, бусдаас давуу эрхтэйгээр аз жаргалтай амьдарч байв. Генжи нинжагийн бэлтгэлдээ дуртай, бас маш сайн байсан ч, гэр бүлийнхээ хууль бус бизнест оролцох сонирхoл түүнд байдаггүй байлаа, оронд нь хүүхэмсэг амьдралын хэв маягтаа бүхий л цаг заваа зарцуулдаг аж. Ихэнх Шимада кланыхан Генжигийн хэнэггүй, хариуцлагагүй байдалд нь дургүйцэн байсан ч, хүүгийнхээ энэхүү байгаа байдлыг, өмөөрч хамгаалсан аавыг нь дотроо илүү зэмлэдэг байв. Шимада кланы удирдагчийг нас барсны дараа, Генжигийн том ах, Ханзо нь Генжид үүргээ хүлээлгэн өгч, Шимада кланы ажилд идэвхтэй оролцож, цаг заваа үүнд илүү зарцуулахыг шаардахад, Генжигийн татгалзан хариуг сонссон Ханзо ихэд уурсав. Ахан дүүсийн сөргөлдөөн нь, тулаан болон хувирч, энэхүү тулаан нь Генжиг үхлийн ирмэг дээр авчрав.
Ханзо дүүгээ алсан гэдэгтээ өөртөө итгэж байлаа, дүүгээ алсандаа гэмшсэн Ханзо, Шимада кланаас бүхий л холбоосоо таслан, хийж бүтээсэн бүх зүйлсээ орхив. Тэгэхдээ Генжи үхээгүй бөгөөд, Оверватч болон Доктор Анжела Зиеглэр-ийн туслалцаагаар аврагдсан аж. Оверватч Генжи-г Шимада кланыг устгах үйл ажиллагаанд хувь нэмэр болж чадна гэж үзэж байлаа. Үхлийн ирмэг дээр байгаа Генжи-д Оверватч, түүний биеийг дахин бүтээж өгсний хариуд, тэдэнд туслах санал тавив. Генжи саналыг хүлээн авч, түүнийг киборгжуулах асар том үйл ажиллагаа эхлэн, түүний биеийн дийлэнх хэсгийг механик хэсгээр сольж, түүнийг механикжуулснаар, хурд болон рефлекс нь жирийн хүнийхээс илүү болж, түүний нинжагийн ур чадварт ч шинэ хурд болон рефлекс нь чадвараа сайжруулахад нь туслалцаа болов. Амьд зэвсэг болж хувирсан Генжи, гэр бүлийнхээ гэмт хэргийн эзэнт гүрнийг устгах, ганцаарчилсан үүргийг хүлээж аван, Шимада клантай дайн эхлүүлэв.
Цаг хугацаа өнгөрсний эцэст, Генжи механик хэсгээ зэвүүцэж, өөрийгөө хүн мөн эсэхэд эргэлздэг болов. Оверватчийн өгсөн даалгаврыг дуусгасны дараагаар, өөрийн амьдралын утга учрыг олохын тулд дэлхий даяар аялж, хаа сайгүй олон жил хэсүүчилж, эцэст нь омник лам Зэняатта-тай хувь төөргөөр тааралдав. Генжи анхандаа Зэняатта-гийн цэцэн үгс, сургаалиудийг татгалзaж байсан ч, сайхан сэтгэлтэй омник бууж өгсөнгүй. Аяндаа, Зэняатта түүний багш болж, Генжи түүнд шавь орoв. ламын сургаалын тусламжтайгаар, Генжи өөрийнхөө хүн болон механик, оршин буй байдлаа хүлээн зөвшөөрч, киборг биетэй ч, түүний бие сүнс нь амьд байгааг ойлгон, өөрийнхөө шинэ бие мах бодийг өөрийн давуу тал гэж бодон, хүч чадлынх нь шинэ эх үүсвэр гэж хүлээн зөвшөөрчээ.
Амьдралдаа анх удаа Генжи-гийн сэтгэл зүрх нь эрх чөлөөтэй болов. Одоо өөрийнхөө хувь заяаг олох л үлдлээ, Генжи ч өөрийнхөө хувь төөргийн зам нь түүнийг хаашаа аваачихыг үл мэднэ…
“Киборг Генжи болон Ханзо-гийн тулаан”
“Генжи Хамада: Киборг болохоос өмнө”
“Генжи Хамада-гийн зэвсэгүүд”
“Доктор Анжела Зиеглэр буюу Мерси”
“Генжи-гийн ах Ханзо”
“Генжи-гийн багш Омник Зеняатта”
“Шимада Цайзын зургууд”
Категори: Тоглоомын дүр | 2017-10-31
OnlinePlay.mn системийн зүгээс 5000₮ урамшуулал олголоо:
https://i.imgur.com/CZQCsKB.png