League of Legends богино түүх: Далавчит мангас

 

Хамгаалалтын цамхаг хоосон байв.

Энд суудаг саарал сахалтай, мяцашгүй хамгаалагч Thomme-ийг Shyvana мэдэх ба хамгаалагч гараа тасдуулж цамхагаа орхин явсан байв. Demacia-ын хойд сүгт байрлах толгодоор эргүүл хийж явсан Shyvana-г цусны үнэр ийш авчирчээ. Дотор замбраагүй байсан ч цусны толбо гэх зүйл байсангүй. Тэр хүн дүрдээ байхдаа өөрийн дотор нуугдах байгалийн хүчийг хянадаг ч цусны үнэрнээс болж мангас гарч ирэхэд бэлэн байлаа. Биеэр нь цалгилж байгаа энэ хүчээ дарахын тулд, хяналтаа алдахгүйг хичээн хэлээ хазаж байлаа. Цамхагийн дээрээс орчин тойрныг ажиглаж байх үед ойн модод ярагдаж, сэрчигнэх чимээ гарч байгаа зүг рүү ширтлээ.

Shyvana цамхагаас үсрэн буув. Тэрээр салхинаас цус үнэртэж, үнэрийг мөшигсөөр оллоо. Thomme-ийн зэрэмдэглэгдсэн биеэн дээр муур шиг төрхтэй алтан шаргал үстэй амьтан зогсож байлаа. Мөрөн дээрээ хар далавчтай бөгөөд салаа сүүл нь татганаж байв. Цусны үнэр хүчтэй байсан ч Shyvana өөрийн ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлэхийг хичээж байлаа. Тэр сайн сайхныг хүсч Demacian нэг хэсэг болсноос биш өөрийн мангасын хүслээ гүйцээх гэсэндээ нэгдээгүй билээ. Түүн рүү ойртож гараа дөл шиг халаан дайрахад мангас эргэн харлаа. Үсгүй үрчийсэн яг л хөгшин өвгөн шиг. Мангас цуст соёотой шүдээ ярзайтал инээмсэглээд

“Бүгд чинийх” гэж урив.

Shyvana өмнө нь Vellox-ийн догшин байдал, хүмүүсийн махыг идэх хүсэл, хурдан шаламгай байдлын талаар их түүх сонсож байсан билээ. Гэсэн ч түүнийг Vellox гэхэд бэрх байжээ. Тэр ойн гүн рүү орж өөрийгөө унасан мод, ширүүн голын урсгалаар далдалж явлаа. Гэсэн ч Shyvana-ын зүрх түүнийг л алах гэж төрсөн мэт хүчтэй цохилж байлаа. Vellox Shyvana-ын гараас яасан ч мултрахгүй. Цусны үнэр ийм хүчтэй байхад тэр ч алдахгүй.

Vellox түүний замд том чулуу тавьжээ. Shyvana хүчээр хадыг мулталснаас болоод хавцал руу уналаа. Vellox-ийг ойн цоорхойд байгааг мэдсэн Shyvana хавцлаас гарч байж л тэнд очно гэдгийг мэдэж байлаа.

Ойр хавиа сайн ажигласаны эцэст уушгаа дүүртэл гүнзгий амьсгаа авах үед цээжинд нь гал авалзах мэт мэдрэмж төрж байлаа. Тэр өөрийн доторх мангасаа, өөр доторх алах хүслээ, өөрийн өлсгөлөнгөө хүлээн зөвшөөрчээ. Түүний арьс махны завсар түймэр авалзаж нэг л амьсгаагаар хотыг устгах галыг тургилаа. Түүний архирах дуу энэ давчуу хавцалд ойж цуурайтаж байлаа. Хавцлаас шууд л ой руу нисч хүрлээ.

Замдаа байсан бүх зүйлийг устгаж байлаа. Ойн амьтад бүгд айдаст автаж ойгоо нүдэн дээрээ сүйтгүүлж байлаа. Алтан шаргал үсийг дагасаар Vellox-ийн нуруунаас нь дайрлаа. Shyvana хэтэрхий гэнэн байж Vellox-ийн шүд лууны хүзүүнээс зулгаажээ.

Vellox: -Тэд чамайг “Лацлагдсан нэгэн” гэж дууддаг гэж архирлаа

Алтан үст мангасын сарвуу Shyvana-г зоожээ. Shyvana мах нь урагдахыг мэдэрч байлаа.

“Чи яагаад над руу дайраад байгаа юм бид дайснууд биш” хэмээн Vellox архирав.

“Чи Demacian армийн цэрэг Thomme-г алсан” гэж Shyvana хэлэхэд түүний хүзүүнээс цус асгарч байлаа.

“Тэр чиний найз байсан юмуу?”

“Үгүй”

“Харин чи тэрний өшөөг авах гэж байна. Би цуурхлыг үнэн байх вий гэж айж байлаа. Гэтэл чи зүгээр л нэг сургуулилттай амьтан байж”

Shyvana архирав.

“Би алуурчин биш’ гэж орилов.

Vellox жигшмээр инээгээд “Үнэн гэж үү? Чи хүмүүсийн цусаар цангаж байгаа биздээ?”

Shyvana түүнийг тойрч эхлэв.

“Би чиний нүднээс чинь л харж байна. Жинхэнэ махны амт. Чамд агуу их алах хүсэл байна. Өлсгөлөнг харж байна. Чи ан хийхгүйгээр байж чадахгүй” хэмээн үргэлжлүүлсээр л байлаа.

Харин Shyvana инээж байлаа.

“Мэдмээр байна” гэж хэлээд довтлоход Vellox түүний цээжийг сийчэн хор цацлаа. Shyvana хорноос болж галзуурч байсан ч өөрийгөө арай ядан л барьж байв. Vellox-ийг Shyvana ялжээ. Vellox-ийн харагдах байдал үнэхээр арчаагүй ч энэ түүнийг амьд гарахад тус болсонгүй.

Shyvana-г өлсгөлөн эзэлж Vellox-ийг залгихаасаа өмнө өөрийгөө хүчилж зогсоолоо. Тэр луу төрхнөөсөө хүн төрх лүү шилжиж өөрөөсөө айн дагжин чичирч байлаа. Vellox-ийн цогцосыг ангал руу шидээд өөрийгөө харанхуй хадан дунд хорьжээ.

source: https://universe.leagueoflegends.com/en_US/story/shyvana-color-story/

Sergelen

Sergelen

Мэдээлэл бэлтгэсэн нийтлэгчийг урамшуулах:

Хаан банк: 5057532625 Байгалмаа

FB хаяг: Сэргэлэн

Бүх нийтлэлийг үзэх

Нэг сэтгэгдэл

  1. Nacho:

    Урамшуулал:
    https://i.imgur.com/DO66HIa.png
    https://i.imgur.com/wOQecc7.png

Сэтгэгдэл бичих