Darksiders 1: Тоглоомын түүх

Энэ удаагаар та бүхэндээ зориулан Darksiders 1-ийн түүхийг оруулж байна. Та бүхэнд сонирхолтой санагдах байх гэж бодлоо.

Цаг хугацаа эхэлснээс хойш, Диваажингийн хаант улс Тамын улсын хаант улстай дайтсан хэдий ч аль ч улс нь нэгнийгээ ялан дийлж үл чаддаг байв. Удалгүй эмх цэгц, тэнцвэрт байдлыг тогтоохоор “The Charred Council” гэх бүлгэм гарч ирсэн бөгөөд тэд хэрэгцээт үед нь хуулиа батлах зорилгоор дайчин ах дүүс болох сүйрлийн дөрвөн морьтныг бүтээв (War, Death, Strife, Fury). Энэ үйл явц дунд хүн төрөлхтөн үүссэн юм. Хүн төрөлхтнийг тэнцвэрт байдалтай салшгүй холбоотойг харсан зөвлөл хүн төрөлхтнийг гурав дахь хаант улс хэмээн зарлан “Хүний хаант улс” гэж нэрийдэв. Зөвлөл Диваажин болон Тамын хооронд энхийн гэрээ байгуулж Хүний хаант улсыг эцсийн дайнд бэлдэх болсон цагт сарних зорилготой Долоо дахь тамгыг бүтээв.

(Abaddon)

Одоо цагт War(Liam O’Brien) дэлхий дээр ирэхэд дайн аль хэдийнээ эхэлсэн байдаг бөгөөд Чөтгөр болон Сахиусан тэнгэрүүдийн дайнд хүн төрөлхтөн давхар өртсөн байдаг. Диваажингийн армийн генерал болох Abaddon (Troy Baker)-той нүүр тулснаар War дэлхий дээр буусан морьтнууд ирээгүйгээр барахгүй Долоо дахь тамга сарниагүй байгааг олж мэддэг. War-ийг ирсэн байгаад гайхсан Abaddon, Straga (Troy Baker)-гэх чөтгөрт алуулдаг. War нь Straga-тай тулалдан ялагдан үхдэгийн даваан дээр The Charred Council (Fred Tatasciore) War-ийг авардаг. Зөвлөл War-ийг тамын хүчтэй нийлэн хүн төрөлхтнийг устгаснаар тэнцвэрийг алдагдуулан сүйрлийг авчирсан хэмээн буруутгадаг. War өөрийгөө буруугүй гэж хэлэн жинхэнэ хэрэгтнийг олох боломж олго хэмээн шаарддаг. Зөвлөл түүнийг хоёр нөхцөлтэй явахыг нь зөвшөөрдөг. Нэг нь War өөрийн өмнөх хүчээ алдах бол нөгөөх нь түүнийг зөвлөлийн барлаг болох The Watcher (Mark Hamill) харгалзаж явах бөгөөд түүнийг даалгавраасаа хазайх юм бол алах чадалтай болгов.

(Destroyer)

War дэлхий дээр ирэхэд, The Destroyer-оор удирдуулсан тамын арми диваажингийн арми болон хүн төрөлхтнийг устгаснаас хойш хэдэн арван жил өнгөрсөн байдаг. Диваажингийн армиас үлдсэн нь дэлхий дээр цөлөгдсөн байдаг бөгөөд Uriel (Moon Bloodgood)-ээр удирдуулсан хэдхэн босогчид үлдсэн байдаг. War худалдаачин чөтгөр Vulgrim (Phil LaMarr)-тай уулзахад The Destroyer нь хар цамхагт үүрлэдэг мөн нэгэн цагт хүчирхэг чөтгөр байсан Samael (Vernon Wells)-ийг олж уулзан тусламж хүсэхийг санал болгодог. Хар цамхгийг “The Chosen” хэмээх дөрвөн чөтгөр хамгаалдаг бөгөөд хэрэв дөрвөн чөтгөрийг алж зүрхийг нь авчирвал цамхагт оруулж өгнө хэмээн амладаг. Энэхүү даалгавраа биелүүлж байх явцдаа War чадварлаг төмрийн урчидын нэгэн төрөл болох Ulthane (JB Blanc)-тай учирдаг. War, Ulthane хоёр тулалдаж байх явцад Abaddon-ий үхэл болон өөрсдийнхөө ялагдалд War-ийг буруутгадаг Uriel болон Hellguard гарч ирэн War болон Ulthane өөрсдийгөө хамгаалахаас өөр аргагүй болдог. Сүүлчийн хамгаалагчтай нүүр тулах мөчид The Chosen-үүд нь цамхгийг хамгаалах биш Samael-ийг эргэн ирэхээс сэргийлж байсныг War олж мэддэг хэдий ч, War түүнд зүрхийг нь аваачиж өгөв. Хүчээ эргүүлж авсан чөтгөр хэлсэндээ хүрч түүнийг цамхагруу явуулдаг бөгөөд дахин уулзалдах болно хэмээн хэлдэг. 

Цамхаг дотор үхлийн сахиусан тэнгэр болох Azreal (Keith Szarabaika) хоригдсон байдаг. Azreal дайныг хойшлуулснаар диваажин ялагдаж магадгүй хэмээн айснаас болж Abaddon-той нийлэн сүйрлийг цагаас нь эрт авчирсан хэмээн хэргээ хүлээдэг. Гэвч Abaddon-ий үхэл бүх төлөвлөгөөг нураасан юм. Энэхүү нотолгоог олсноор War  түүний даалгавар дууссан гэж боддог боловч The Watcher нь The Destroyer-ийг устган тэнцвэрийг авчир хэмээн War-аас шаарддаг. War хэлсэн үгэнд нь орон Azreal-ийг суллахын тулд Straga-тай нүүр тулан түүнийг хөнөөдөг. 

(Azrael)

Azreal суллагдсанаар War-ийг нурж буй цамхгаас авран түүнийг Garden of Eden-д аваачдаг. War Azreal-ийн хэлсэн үгийг даган Destroyer-ийг устгах арга зам хайн Tree of Knowledge-руу очдог. The Tree нь түүнд өнгөрсөн болон ирээдүйг харуулдаг. Abaddon-ийг үхсэний дараа түүнд нэгэн үл мэдэгдэх зүйл Диваажинд зүтгэ эсвэл Тамыг захир хэмээх хоёр сонголт өгдөг бөгөөд сүүлийн сонголтыг сонгосон Abaddon, Destroyer болж хувирдаг бөгөөд одоогоор долоо дахь тамгыг хамгаалж байгаа. The Destroyer нь Диваажинг устгахаар төлөвлөж байгаа. Uriel сахиусан тэнгэрүүдийг удирдан түүний эсрэг тулалддаг боловч ялагддаг. The Charred Council энэхүү хуйвалдааныг мэдэж байсан боловч морьтон нотолгоогүйгээр хөдлөхгүй гэдгийг мэдэж байсан учир сүйрлийг цагаас нь өмнө авчирснаар War өөрийн нэрийг цэвэрлэхийн тулд хуйвалдагчдыг устгана хэмээн мэдэж байсан учир The Council өөрсдөө War-ийг дуудсан байв. Эцэст нь War, The Watcher өөрийг нь доромжилж байгааг мөн ар нуруунаасаа сэлмээр сүлбүүлж байгаагаа хардаг. Тэрхүү сэлмийг Armageddon Blade гэдэг бөгөөд Destroyer-ийг устгахуйц хүчтэй цорын ганц зэвсэг юм. Azreal, War-д илдийн хэсгүүдийг олон Ulthane-д аваачин дахин давтуулах үүрэг өгдөг. Uriel, War-тай дахин учирдаг бөгөөд түүнийг тулаанд дууддаг. Хэдий War тулаанд ялсан ч гэсэн түүний амийг хэлтрүүлдэг бөгөөд Uriel-д Destroyer-ийн үнэн төрхийг хэлж өгдөг. Уй гашуу болон уур хилэндээ автсан Uriel сахиусан тэнгэрүүдийг эцсийн тулаанд бэлдэхээр явдаг. Илдийн бүх хэсгүүдийг цуглуулсан War, Ulthane дээр очин сэлмийг дахин хийлгэж. Үүний хажуугаар Uriel болон түүний Hellguard-ууд зөгнөлийн дагуу Destroyer-той тулалдан ялагддаг. Үүний дараагаар War нь Destroyer-той нүүр тулахад түүнд Destroyer өөртэй нь нэгдэх санал тавьдаг. War татгалзан Destroyer-той тулалдан түүнийг алснаараа ялалт байгуулдаг. War долоо дахь тамгыг эргүүлэн олдог боловч, үнэнийг мэдснээр War хүчээ эргүүлэн авбал өөрөөс нь урвасан зөвлөлийн эсрэг босно гэдгийг нь мэдсэн The Watcher War-ийг буулгаж авахад Uriel дундуур нь орон зөгнөлийн Armageddon Blade-ийг ашиглан War-ийг сүлбэж өмнөх тулааныхаа ам тангараг-д хүрч долоо дахь тамгыг устгадаг. Долоо дахь тамга устгагдсанаар War зөвлөлөөс чөлөөлөгдөж хүчээ буцаан авдаг. The Watcher үхэхээсээ өмнө War-ийг Диваажин, Там, Зөвлөл гээд бүх амьд биет түүний эсрэг зогсох болно хэмээн сүрдүүлдэг. War-д талархсан Uriel түүний үйлдэл нь сахиусан тэнгэрүүдэд учирсан бүх хохирлыг барагдуулсан хэмээдэг бөгөөд түүний үүрэг даалгавар түүнийг War-тай ахин нүүр тулахад хүргэх байх хэмээн сануулдаг. Эцэст нь Uriel, War-ийг Диваажин болон Тамын хүчний эсрэг орь ганцаараа тэмцэж чадахгүй хэмээхэд War хариуд нь би ганцаараа биш хэмээдэг бөгөөд үлдсэн гурван морьтон тэнгэрээс буун ирж байгаагаар харагддаг.

Нэг сэтгэгдэл

  1. Nacho:

    Урамшууллаа жоохон удаасанд уучлаарай. Ойрдоо үнэхээр зав муу байна.
    Урамшуулал:
    https://i.imgur.com/fG6vciF.png
    https://i.imgur.com/dT6Swio.png

Сэтгэгдэл бичих