Death Stranding: тоглолт болон зохиолыг Кожима тайлбарлав 2-р хэсэг


Саваа болон Олс

Кожима-гийн бүтээсэн тоглоомуудад, Японы алдарт зохиолч Кобо Абе-гийн бүтээлүүд түүнд санаа  олоход нөлөөлсөн бөгөөд, Death Stranding нь ч гэсэн адил юм. 2016 онд болсон E3-т Кожима нь зохиолч Абе-гийн бүтээл болох Саваа болж хувирсан эр хэмээх зохиолын тухай дурдсан бөгөөд, “Энэ богино хэмжээний зохиолд Абе нь саваа бол хүн төрөлхтний бүтээсэн хамгийн анхны багаж хэмээсэн байдаг,” гэж хэлсэн байна. “Тэр саваа нь хүн төрөлхтөн өөрийгөө муу муухай зүйлсээс хол байлгахын тулд бүтээсэн багаж бөгөөд, хоёр дахь багаж нь олс юм. Олс нь өөрт чухал гэсэн зүйлсээ хамгаалахын тулд бүтээгдсэн байна.”

Кожима үргэлжлүүлэн “Action тоглоомд ихэнх багаж чинь саваа байдаг,”. “Та цохино эсвэл буудна эсвэл өшиглөнө.  Эдгээр саваагаар хүмүүс харилцан холбогддог. Death Stranding, дотор би хүмүүсийг савааг ашиглан холбогдох бус харин олсыг ашиглаасай гэж хүсэж байна… Тэгэхдээ мэдээж хэрэгт савааг ч гэсэн ашиглаж болно.”

PSX 2017 дээр бид Кожимагаас саваа болон олс нь өмнөх тоглоомуудад нь ашиглагдаж байсан учир,  энэ удаад multiplayer горимтой холбоотой эсэхийг асуухад. “Мэдээж хэрэг энэ маань тоглоомын томоохон хэсгийн нэг юм, тэгэхдээ энэ тухай хэтэрхий их яриад дэмий байх гэж бодлоо. Тэгэхдээ би online горимд шинэлэг зүйлс нэмэхийг хичээж байгаа.”

Тэрээр Death Stranding тоглоомыг хөгжүүлэлтэд 100% анхаарлаа төвлөрүүлсэн байгаа ч, тэрээр сүүлийн үед болж байгаа тоглогчдийн хэлэлцүүлгийг олж мэдээгүй гэсэн үг биш билээ. “Миний бодож байгаагаар ганцаараа тоглох дуртай тоглогчид их байгаа, тэгэхдээ түүний адил хамтран тоглох дуртай хүмүүс ч гэсэн бий гэж бодож байна.” гэж инээмсэглэн тайлбарлав.


Кожима тоглогчдын сонирхолтой онолыг олж уншив, түүнд ч тэд таалагдав

Death Stranding-ийн шинэ бичлэг гарах тоолонд, тоглогчид маань ялангуяа улаан фэнүүд маань шинэ олон сонирхолтой онолуудын тухай бичдэг нь тун сонирхолтой. Эдгээр онолууд нь Кожимад тун таалагддаг гэнэ шүү.

“Эдгээр онолууд тун хөгжилтэй, бас сонирхолтой байдаг шүү. Тоглоом бүтээж байх үед тохиолддог сонирхолтой зүйлсийн нэг нь энэ гэж би боддог. Тоглоом гарахаас өмнө тоглогчид болон фэнүүдтэйгээ хөгжилдөж байгаагийн нэгэн хэлбэр гэж би үздэг. Би тоглоомын бичлэгүүдэд албаар шинэ жижиг деталийг нэмэх удаа байдаг, эдгээр зүйлсээр хүмүүс онол гаргаж байгаа нь бүх хүмүүст хөгжилтэй байдаг гэж би хувьдаа боддог. ”

“5 секунд тутам бүр шинэ жижиг сонирхолтой мэдээллүүдийг олж болно. Хүмүүс шинэ трэйлэр дээр санал бодлоо хуваалцаж, шинэ онол болон анализ хийж байгаа нь тэднийг илүү ойр дотно болгож шинэ харилцааг үүсгэдэг. ” Бид түүнээс сүүлийн үед гарсан биднийг гайхшруулж байгаа хэдэн шинэ онол болон асуултуудыг асууж үзэхээр шийдэв, Sam-ийн дүрэмт хувцас дээр байгаа Porter гэсэн үг түүний овог нэр эсвэл түүний хийдэг ажил эсэхийг асуухад. “Үүнд бага зэрэг үнэн болон бага зэрэг худал зүйлс ч гэсэн бий” гэж бидний бодож байсанчлан хариулсан юм.


Тэгэхээр 2017 оны тухай ярьцгаая…

2017 он маань шуугиантай жил байсан. Тэгэхдээ Кожима болон түүний баг хамт олны ажлыг удаасан зүйлсийн нэг бол SAG-AFTRA-гийн ажил хаялт байсан юм. “Өнгөрсөн жил, SAG-AFTRA нь ажил хаялт зарласан бөгөөд бид үүнийг хурдан дуусах байх гэж бодож байлаа. Тэгэхдээ ажил хаялт нь өнгөрсөн жилийн 11-н сараас эхлэн, энэ жилийн 10-н сард дууссан. Тиймээс бид performance capture болон дуу оруулалтын тал дээр ямар ч урагш гаргаж чадаагүй, энэ тал дээр бид үнэхээр саатсан.”

Хамгийн хэцүү байсан зүйлсийн нэг бол стэлларынхан маань ажилдаа орохыг их хүлээж байлаа. “Өөр хэцүү байсан зүйлсийн нэг бол Norman болон Mads надруу та юу хийж байна, хэзээ ажилдаа орох вэ гэж байнга асууж байсан. Миний хэлж чадах ганц зүйл бол “Ажил хаялт зарласан болохоор би юу ч хийх боломжгүй байна.” гэж хариулах л байлаа. Ажил хаялт ашгүй нэг дууссанаар, Кожима болон түүний багийнхан өнгөрсөн долоо хоногт performance capture хийж эхэлсэн юм.

Тэгэхдээ түний асуудал энэ хүрээд дууссангүй. Тэрээр фэнүүд нь түүнлүү сошиал медиа-гаар байнга бичиж байсан нь яг л хоёр иртэй хутга шиг байлаа гэж хэлсэн юм. “Би интернетээр хүмүүс миний юу хийж байгаа тухай болон өнгөрсөн жилийг аялж, зугаацаж өнгөрүүлсэн хэмээн бичсэн байсан. Ихэнх хүмүүс намайг цаг хугацаа болон мөнгөө хэрэггүй үрж байна гэж хэлж байлаа. Тэгэхдээ харамсалтай нь энэ үнэн байгаагүй юм.” Энэ нь түүний нуруун дээр хүнд ачаа болж байсан нь илт байлаа. “Бид тоглолтын бичлэгийг үзүүлэх зөв цагийг хүлээж байгаа бөгөөд бидний ажил урагштай явж байгаа.”

Тэгэхээр түүний баг хамт олон өнгөрсөн жил юу хийсэн бэ? Тэд Decima Engine дээр шинэ нээлт хийж байлаа. Кожимагийн тайлбарласнаар, “Өнгөрсөн жилийн хувьд бид нар Decima дээр ажиллаж байсан. Бидэнд мэдэхгүй зүйлс их байсан, тиймээс бид тэднээс асууна, шинэ хүсэлт гаргана гээд л. Бидний хувьд бол, мэдээжийн хэрэг бид Decima Engine-ийг ашиглах зориулалтаас нь арай ондоогоор ашигладаг, ялангуяа cutscenes-ийн тал дээр. Бид өөрсдийн тал дээр хэдэн зүйлс хийж, тэдэнлүү явуулан харуулдаг, тэгээд тэдний сэтгэгдлийг сонсоно. Одоогийн байдлаар ийм л явцтай явж байна даа.”

Фэнүүд ихэнхдээ Death Stranding-ийн богино хэмжээний teaser-ийг удаан хугацаанд чимээгүй байж байгаад үзүүллээ хэмээн гомдолно. Интернет орчинд ялангуяа тэдний сэтгэгдэл үнэхээр хүнд цохилт болдог. “Энэ хугацаанд үнэхээр их зүйлс өрнөсөн, тиймээс хүмүүс “Өө, чи зугаа цэнгэл хөөж, мөнгөө үрж байна.” ээж байгаа нь үнэхээр гунигтай санагддаг. Олон хүмүүсээс асууж болно, тэгэхдээ би тоглоомын явцыг үнэхээр хурдан урагштай явж байна гэж бодож байгаа. Хэрвээ та компани болон өөрсдийн engine-тэй бол, мэдээж хэрэг та багаж болон хамт олонтой байж таараа. Тэгсэн хэдий ч гурав болон таван жилээс дээш хугацаанд AAA  тоглоом бий болдог нь стандарт хугацаа юм. Зарим тоглоомуудын хувьд, 10-аас ч их жил шаарддаг. ”


Урд байгаа хол зам

2017 он дуусаж, 2018 он болох дөхөж байна. Шинэ жил дөхөж буй учир, Кожима Death Stranding-ийн үйл явц урагштай байна гэж бодож байгаа. Ажил хаялт дуусч, тоглоомын механик болон жижиг деталиуд нь илүү дэлгэрэнгүй болж, тоглоомын шинэ дүр зургийг харснаар, фэнүүд их догдолж байгаа нь гарцаагүй билээ.

“Маш олон хүмүүс надад хэлэхдээ, ‘Та яг л Stanley Kubrick шиг… David Lynch шиг галзуу юм гэж хэлсэн,’ надад үнэхээр таатай байна, тэгэхдээ энэ элементүүд бол тоглоомын дизайны нэг хэсэг юм, мэдээж хэрэг эдгээр нь уялдан холбоотой. Playstation-тэй сүүлийн 20-н жил холбоотой байсан найруулагчийн хувьд,  Хидео Кожимаг ганц зүйлээр дүгнэх нь боломжгүй юм. PS1 дээр дөрөв дэхь ханыг үгүй болгосон нь, PS2 дээр түүхэн дэхь тоглоомын зохиолын хамгийн том twist, болон PS3-д зориулан графикийг тулгаж хийсэн тоглоом гээд л, одоо харин тун удахгүй тэрээр PS4 дээр өөрийн шилдэг бүтээлийн нэгийг гаргах гэж байна, Кожима бол бидний итгэлийг алдаагүй тоглоомын зохиолч/найруулагч юм. Бид Кожимагаас Death Stranding-ийн тухай олон нийтийн сэтгэгдлийн тухай асуухад, Кожима өөрт итгэл дүүрэн.

“Бүх зүйл учир агуулгатай, бүх зүйлс хоорондоо холбоотой.” гэж хэлсэн юм.


 За энэ мэдээ маань энэ хүрээд төгсөж байна, та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. ^_^


Нэг сэтгэгдэл

  1. Nacho:

    Урамшууллаа жоохон удаасанд уучлаарай. Ойрдоо үнэхээр зав муу байна.
    Урамшуулал:
    https://i.imgur.com/fG6vciF.png
    https://i.imgur.com/dT6Swio.png

Сэтгэгдэл бичих