League of Legends: Piltover

Пилтовер бол хөгжин цэцэглэж буй хот юм. Валароны соёл урлаг, уран дархан, худалдаа хөгжиж байгаа шинэ нээлтийн өлгий болсон хот билээ. Энд технологи цэргийн зориулалтаар хөгжөөгүй ч гэсэн мотор болон бусад хэрэгслийн арилжаа нь тулааны зориулалтаар хийгдэж эхэлсэн. Зауны дээр орших гудамжнууд нь далай, далайн хөлөг онгоцнуудыг шууд харж болохоор хийгдсэн нь бүхэл дэлхийг алган дээр байгаа  мэт л санагдуулна. Хотын энэ хурдтай өсөлт хөгжилт нь тэдэнд төсөөлшгүй том дэлбэрэлтийг өгсөн юм. Пилтовер бол өмнө нь ч одоо ч тэр баялгийн өлгий бөгөөд мөрөөдөлдөө хүрэхийг хүссэн хүн бүхний зорих газар юм. Худалдаачид нь хүртэл гайхалтай технологийг нээн илрүүлсэн. Нууцлаг хехтечийн судалгаа, нарийн хийцтэй дурсгалын хөшөө гээд олон зүйлс бий.

Хотын хэв маяг

Худалдаа үйлчилгээ бол Пилтоверын судсаар урсах цус бөгөөд далайг гатлан өрнө дорно зүгт алтаа тээвэрлэдэг. Энэ тээвэрлэлт, хөгжил, хол зайг үл хамааран худалдаагаа явуулах нь Нокшианы эзэнт гүрэнд занал хийлнэ. Харин энэ хөгжил Билжватерын далайн дээрэмчдийн эсрэг тус болохгүй. Пилтоверыг тойрсон цаг агаар сайхан ч гэсэн агаарын темпартур хэлбэлзэлтэй байх бөгөөд далайн манан хотыг бүрхэх үе ч олонтаа. Пилтоверийн боомтод завтай үе гэж байхгүй болохоор ажилд орохын хүссэн хэн ч байсан тэнд очоод л шууд ажилтай болох боломжтой. Цуу яриагаар бол өдөр болгон Нарны хаалгаар зуу гаран онгоц дайрч өнгөрдөг.

Пилтоверын ард иргэд

Пилтоверийн нөхцөл байдал нь л хүмүүсийн зан төрхийг өөрчлөх боловч энэ нь тэдэнд илүү зохино. Пилтоверын иргэд гар урлалгүй амьдарч чадахгүй өдрөөс өдөрт илүү сайныг хийхийг хичээнэ. Тэд гадны хүмүүсийн хэрэгт хошуу дүрэх дургүй бөгөөд өөрсдийн үндсэн дэлгүүр, үйлдвэрээ л ажилуулахыг илүүд үздэг. Загвар ч гэсэн энд хурдан тарж, хурдан “моодноос” гардаг.

Хехтеч(Hextech)

Хехтеч бол ид шидийг технологитой хольсон төгс төгөлдөр бүтээл бөгөөд төрхөөсөө л ямар нэгэн шидийн хүч хэрэггүй, хэн ч ашиглах боломжтой бүтээл юм. Шидийн хүчээ маш ховор чулуунаас авдаг бөгөөд хүчний хязгаар нь ердөө л зэвсгээ эзэмшигчдийн төсөөлөл байдаг. Ямар ч хатуу төмөр байсан энергийн гэрлээр хуваах боломжтой. Хехтечийн судалгааны үйл явцыг чандлан нууцалж байсан бөгөөд хоёр л шинжээч ажиллаж байжээ. Хехтечийн ямар ч хэрэгсэл байсан үнэхээр үзэсгэлэнтэй бөгөөд жилийн өмнөөс захиалж хийлгэдэг нарийн хэрэгсэл юм.

Sergelen

Sergelen

Мэдээлэл бэлтгэсэн нийтлэгчийг урамшуулах:

Хаан банк: 5057532625 Байгалмаа

FB хаяг: Сэргэлэн

Бүх нийтлэлийг үзэх

Сэтгэгдэл бичих