Overwatch болон Омник Крисис

Overwatch

Салаа анх эхлэхдээ цөөхөн гишүүдтэй ядруухан салаа байлаа. Reyes болон Morrison-оос гадна Gérard Lacroix, Torbjörn Lindholm, Reinhardt Wilhelm, Ana Amari, мөн Liao. Эдгээр хүмүүс нь Overwatch-ын “Анхны 7” билээ. Тэд багаа босгож байхдаа дэлхийг аврана гэсэн итгэлээр дүүрэн байсан тэгэж ч чадсан.

Gérard Lacroix

Энэ зурган дээр Gérard Lacroix гэх анхдагч байхгүй бөгөөд энэ дүрээс бусад 6 нь тоглоомон дотор өөрсдийн дүрээрээ мөнхрөн үлдсэн билээ.

Үр дүн нь ч гайхалтай сайн байлаа. Дэлхий ертөнц тэр аяараа Overwatch-д хайр зарлаж, дэлхийн энх тайвныг сахиулна гэдэгт итгэж байлаа. Шинэ гишүүдийг элсүүлж дараа дараагийн үе нь тэднийг залгамжлан энх тайвныг алдалгүй сахиулна. Overwatch дэлхийн энхийг сахиулаад ч зогсохгүй сансар огторгуйг судалж, эмчилгээ оношилгооны судалгаа явуулж, дэлхийн дулаарал екосистемийг хадгалах талаар ихэд анхаардаг байлаа.

Энэ олон үйл ажиллагааг явуулахаас гадна террористуудын үйл ажиллагааг таслан зогсоож дэлхийн энх тайванд санаа тавихаа ч цалгардуулсангүй. Гэхдээ Overwatch-ыг ард түмэн хайрлаж итгэнэ гэдэг тэдэнд дотоод асуудал байхгүй гэсэн үг биш шүү дээ. Reyes-ыг Overwatch-ыг удирдаж байхад, Morrison дэлхийн өнцөг булан бүрээс дайчдыг цуглуулан, шилдэг тоног төхөөрөмжөөр тоноглож Омник крисийн үеийг дуусгахаар зэхэж байлаа. Түүний явуулсан энэ үйл ажиллагаа ч Омник крисисийг дуусган дуустал нууц байсан бөгөөд улмаар зорилгодоо хүрч Моррисон Overwatch-ын албан ёсны ахлагч болсон билээ.

Jack Morrison буюу бидний мэдэхээр Soldier 76

Улс төрийн бодлого

Энэ…. энэ бүх сайхан зүйл дотроосоо ялзарч эхэллээ.  Reyes удирдлаган доор байхаасаа дургүйцэж эхэлсэн бөгөөд Reyes болон Morrison-ын нөхөрлөл удалгүй тэрсэлдэж эхэлж байлаа. Overwatch дотроо Morrison-ы тал болон Reyes-ын тал гэж хоёр хуваагдан зөрчилдөж байлаа. Үүнээс үүдэн Overwatch авилга өгч авалцдаг, зэвсгийн худалдааг дэмждэг, удирдлагуудын сул талыг атгаж тэднийг заналхийлдэг, хүний эрхэнд халддаг зэрэг цочирдмоор худал мэдээллүүд гарч байлаа. Үүнийг даган хүмүүсийн дургүйцэл нь эсэргүүцэл тэмцэл болтлоо тулж тэдний явуулж буй үйл ажиллагаа болон тэдний хүмүүст нь ч итгэх итгэл нь алдарч байлаа.

НҮБ энэ мэдээллийн дагуу шалгалт хийж эхлээд дүгнэлт гаргах үе ойртож байх үед Overwatch-ын төв байранд дэлбэрэлт болсон. Энэ дэлбэрэлтээр анхдагчдын нэгэн хэсэг болох Morrison болон Reyes-ийг амийг авч одлоо. НҮБ шалгалтаар тэд ямар нэгэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй нь тогтоогдсон ч тэднийг үзэн ядах иргэд энэ дэлбэрэлтийг хийсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үхэл болон судалгаанаас үзэж Overwatch-ыг хаажээ.

Morrison Overwatch-ын удирдагчаар 20 жил ажилсаны дараа Overwatch албан ёсоор хаагдсан. Баатрууд, нэр хүнд нь тэнгэрт тулж байсан баатруудыг тэд, дэлхий тэр чигтээ доог тохуу хийж тэднээс зайгаа барьж байлаа. Ихэнх хүмүүс Швецарт байрлах Overwatch-ын төв байранд юу болсныг мэдээгүй ч тэд дэлхийгээр цацсан мэдээнд нэгэнт итгэсэн байлаа. Харин мэдээ тийм ч үнэн байсангүй. Баатруудын зүрхэнд нэр төр нь шалбаагтай хутгалдсан хар бараан өдрүүдийн дунд, тэдний бусдыг аварч байсан сайхан дурсамж зүрхнээс нь чангаан үлдсэн байлаа.

Шинэчлэл

“Чи мэднэ дээ, дэлхий ертөнцөд баатрууд хэзээд хэрэгтэйг.”

Overwatch-ын уналтыг эс тооцвол өөрсдийн бусдад тусалж байсан үеэ дурсамж болгон бодож явдаг баатрууд ч цөөнгүй байв. Эр зориг, золиос, сайхан сэтгэл, энх тайван….. Overwatch-гүй дэлхий харанхуйн сүүдэр лүү орж тэднийг ч хянах хүмүүс байгаагүй бөгөөд гэрэл цацарсан итгэл найдвар аажмаар бараантан байлаа. Винстон гэх генетикийн инженерчлэлээр ухаантай болсон горилла НҮБ болон бусдаас хамааралгүйгээр дахин Overwatch-ыг нэгтгэхийг хүссэн. Тэр харуулын цэг дээр очин Overwatch-ын сүлжээтэй холбогдсон бүгдийг засч сайжруулахаар хичээж байлаа.

Winston

Өнөөдөр, хувьсгалын баатрууд шинэ, хуучин баатруудын нэгдэл. Тэд бүгдийг өөрсдийн чадахаараа хийж байна. Дэлхийг өчигдрөөс илүү сайхан газар болгохын тулд. Юу ч болсон гэсэн хамаагүй. Харин Винстон болон түүний буцаан нэгтгэх баг Overwatch дэлхийг харанхуйн сүүдэр рүү хөтөлж буй бүхэнтэй тэмцэж, хүмүүст харанхуй үеийг мартуулан дэлхийг өчигдрийнхөөс илүү маргааш болгох болно.

Sergelen

Sergelen

Мэдээлэл бэлтгэсэн нийтлэгчийг урамшуулах:

Хаан банк: 5057532625 Байгалмаа

FB хаяг: Сэргэлэн

Бүх нийтлэлийг үзэх

Сэтгэгдэл бичих