Overwatch
Overwatch 30 жилийн дараах дэлхий ирээдүйн “Омник крисис”-ийн шинэчлэлээс хойш 60 жилийн дараа гарсан хагарлыг өгүүлнэ. Омник крисисээс өмнө хүн төрөлхтөн техник технологийн алтан үед хүрсэн билээ. Хүмүүс хиймэл оюун ухаантай “Омникс” гэх роботуудыг бүтээж эхэлсэн бөгөөд дэлхий нийтээрээ “омниум (үр дүн)” гэсэн автомат систем доор үйлдвэрлэл болон эдийн засгийн эрх тэгш байдлыг тогтворжуулж эхэлсэн ч хүмүүс өөрсдийн эрхийн төлөө тэмцэж эхлэх болсон. “Үр дүн” хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлж, эрхэнд халдаж боож эхлэх үед Омник крисис ажиллаж эхэлсэн. НҮБ омникын сөрөг үр дагавартай тулалдуулахаар тусгай бүрэлдэхүүнтэй салаа бүтээсэн нь Overwatch билээ.
Хоёр тулааны туршлагатай цэргүүд Overwatch-ыг удирдаж байлаа. Тэднийг Габриел Риес (Gabriel Reyes), Жак Моррис (Jack Morrison) гэдэг билээ. Overwatch бослогын эсрэг маш амжилттай ажиллаж байсан бөгөөд тэр ч бүү хэл өөрсдөө бие даан тэргүүн эгнээнд тулалдаж байлаа. Моррисон болон Риес Overwatch-ыг хоёр хувааж авсан бөгөөд Моррисон Overwatch-ын удирдагч болж харин Риес Blackwatch-ын удирдагч болсон. Энэ хуваагдлын улмаас Overwatch нууц үйл ажиллагаа явуулж эхэллээ. Overwatch-ын тусламжтай дэлхийд энх хэдэн арван жилийн энх тайвныг авчирсан үеийг “Overwatch-ын үе” гэж нэрийддэг. Гэсэн ч хуваагдсан хоёр талын байдал тийм ч сайн байсангүй. Overwatch-ын үйл ажиллагааг удаа дараа гуйвуулж, хүмүүст муу мессэж илгээсээр л байлаа. Энэ нөхцөл байдлыг НҮБ мэдэж байсан ч ажиглахаас өөрийг хийсэнгүй. Энэ үеэр Швецарт байрлах Overwatch-ын төв байр халдлагад өртөн, Моррисон болон Риесийг устгасан. НҮБ үүнийг харж тэсэлгүй Overwatch-ыг зогсоож Overwatch-тай холбоотой бүх үйл ажиллагааг таслан зогсоожээ.
Overwatch хэдэн жилийн дараа Overwatch-ын зааваргүйгээр терроризмтой тэмцэн Орост байх хоёрдогч Омник Крисистэй тулалдаж байлаа. Overwatch-ын гишүүдээс Overwatch-ыг дахин сайжруулан НҮБ-ийн гаргасан Петрас актыг үл харгалзан хуучин болон шинэ гишүүдийг элсүүлж эхэлсэн. Дээр үхсэн гэх Моррисон масктай Цэрэг: 76 (Soldier: 76) гэсэн нэрээр гарч ирэн Overwatch-ыг яагаад унтарсан талаар гэрчлэх гэж тэмцсээр байлаа. Харин Риес нь Талон гэх хорон санаатантай нэгдсэн бөгөөд Тонилгогч (Reaper) гэсэн нэрээр гарч ирсэн билээ. (Source – wikipedia)
Үүнээс цааш Overwatch болон Омник крисисийн талаар илүү зүйлс нийтлэгдэнэ.
Категори: Мэдээ, мэдээлэл, Тоглоомын домог | 2019-08-20