Видео тоглоомтой танилцсан түүх

Хэзээнээс гэдгээ нарийн санахгүй байгаа ч гэсэн видео тоглоомтой анх 2012 онд анх ахынхаа компьютерыг аваад л  танилцаж байлаа даа. Хамгийн анхны гэсэн тодотголтой тоглоомноос Star Defender, Crazy taxi, Defence of the Ancient гэсэн тоглоомоор л анх эхэлсэн. Одоо харахаар бүгд л инээдтэй зураглалтай боловч нилээд зузаан дурсамжийг надад үлдээсэн байгаа юм. Need for Speed гэдэг тоглоомыг мэддэггүй байхад Crazy taxi л дэлхийн хамгийн гайхамшигтай уралдаант тоглоом шиг л санагдаж байлаа. Би арьс өнгөөрөө ялгаварлагч биш л дээ гэхдээ би Crazy taxi дээр үргэлж цагаан залуугаар жолооддог байсан. 

Харин үүнээс цааш явсаар Dota гэх ёроолгүй ангалд унасан. Pc тоглоомыг хамгийн муу мэтээр хардаг байсан надад үнэхээр шинэ ертөнц нээгдсэн. Pc тоглоом ер нь бол Dota тоглосоноор нилээд олон танилтай ч болж авлаа. Гэртээ ганцаараа жожигроод сууж байдаг надад бол үнэхээр хөгжилтэй сайхан санагддаг байсан. Dota-тай холбоотой муухай дурсамж гэвэл их л донтож олон муухай үг сурсан маань л байсан. Бусдаар бол надад үнэхээр сайхан дурсамж найз нөхөд үлдээсэн байгаа юм. Анх энэ залуугийн зургийг хараад шөнө зүүдэлдэг байснаа бодохоор л инээд хүрээд байдаг юм.

1-р биеэс харж тоглодог тоглоомнуудаас найзын маань санал болгосон Project:IGI-ыг тоглож байсан маань л их бодогддог. Найз маань хуучны багадаа тоглож байсан тоглоомоо тоглох дуртай тэгээд ч тэр үед компьютерийн үзүүлэлт сайн ч байсан биш дээ. Анх айгаад яах учраа олохгүй байсан ч найзын өгсөн зөвлөгөөгөөр энэ тоглоомыг давж байлаа. Бараг энэ тоглоомноос болж найз бид 2-ын харилцаа ч бас зузаарсан байх гэж боддог. Одоо ч бид найзууд заримдаа энэ тоглоомын талаар ярилцаж цагийг өнгөрөөдөг.

Харин одоогийн нөхцөлд тоглоомыг електрон спорт гэж харж байгаа ч бидний үе л тэгж ойлгоод байх шиг санагдах юм. Хүмүүс хэн нэгэн юу тоглож байгаа ямар зорилготой тоглож байгааг нь ч мэдэхгүй байж яагаад зөвхөн видео тоглоомд буруугаа тохоод байдаг юм болоо. Миний видео тоглоомтой танилцсан түүхийн хувьд би хэзээ ч видео тоглоомтой холбогдсондоо харамсаж байгаагүй. Хэрэв хэн нэгэнд буруу тохмоор байгаа бол тэр тоглож байгаа хүнд нь л бурууг өгөх хэрэгтэй байх. Видео тоглоом хүчээр тоглуулаагүй шүү дээ. Эсвэл яагаад хамт тоглож болохгүй гэж. Одоогийн би их тоглохоо больсон ч тоглоомд донтох гэдэг зүйл маань тоглоомын өөр нэг зүйл рүү шилжсэн. Би уран зохиол, өгүүллэг, зохиомол түүхт их дуртай болохоор тоглоомын зохиолыг орчуулах дуртай. Одоогийн миний хамгийн их бодож явдаг зүйл бол он цаг өнгөрөхийн хэрээр бидний дурсамж тухайн нийгэм цаг үеийн онцлог шинэлэг зүйлд хадгалагдан үлдэж байдаг. Одоогийн биднийг дэлгэц ширтэж суусан “zombie” гэж харахынхаа оронд тоглоом бол хэрэггүй новш гэсэн хорт хавдар шиг бодлоосоо салаасай биднийг арай өөр өнцгөөс хараасай гэж хүсэж байна. Миний нийтлэл, орчуулгыг уншдаг та бүхэнд маш их баярлалаа.

Sergelen

Sergelen

Мэдээлэл бэлтгэсэн нийтлэгчийг урамшуулах:

Хаан банк: 5057532625 Байгалмаа

FB хаяг: Сэргэлэн

Бүх нийтлэлийг үзэх

Нэг сэтгэгдэл

  1. Nacho:

    Урамшуулал:
    https://i.imgur.com/sdzkP1O.png
    https://i.imgur.com/yM6SDbO.png

Сэтгэгдэл бичих