League of Legends: Elixir of Uloa

Бөглүү чийглэг ойд цаг гаран явсаны дараа газар доорх сүмийн сэрүүн агаар аз жаргал л гэсэн үг. Тэгэхээр алхам бүр үхэл байж болох ч ололт ч байх боломжтой. Жижиг гүүрээр гарч явахад салхинд хийссэн тоос яг л сүнс шиг харагдаж, замын төгсгөлд зуувандуу чулуун дээр нэгэн хээг сийлэн үлдээжээ. Энэ бол нөгөө цуу яриагаар яригдаад байдаг эртний, нээгдэшгүй, үхлийн бунхан юм. Ямар ч судлаач үүнээс зугтааж чадаагүй ч би тэд биш.

Хорт могой, сордог элс, илдэн доогуур мөлхсөөр энэ урт адармаатай замыг тууллаа. Ирэхэд сайхан ч, энд амьдрахыг хүсэх юм биш.

Олон тооны хүйтэн чулуу над руу зэвүүн харцаар ширтэнэ. Би ч тэдэн рүү. Сүүлийн Rune War-аас хойш над шиг царайлаг хүн хараагүй гэдэгт эргэлзэх хэрэг алга даа.

Өрөөний төвд болор хуруу шил тавцан дээр байлаа. Дотор нь нэг шингэн гялалзах бөгөөд, шалан дээр том солонго үүсгэнэ. Энэ л миний энд байгаа шалтгаан.  Олон хүмүүс Tale of Bold-ын түүхийг үгүйсгэдэг ч, энэ зүйлийг үгүйсгэнэ гэж үгүй. Домогт эрдэнүүдийг цуглуулах нь боломжгүй гэсэн эргэлзээг дарна.

Мөргөлчид Улоагийн шингэнийг ууснаар тэдний ухаан нэмэгдэж, үхэшгүй мөнхийг олж, хүчирэг нэгэн болж чадна гэж итгэсэнээс бол Улоагийн шингэж ховор зүйл болсон. Энэ жижиг хуруу шилэнд байгаа юм цайны халбагыг ч дүүргэхгүй.

Номон дээр байснаас бол би тавцанд хүрэх үед бүх занганы гох нь дарагдах болно. Энэ чинь л зэрлэг ертөнц. Би хуруугаа дуугаргах үед бээлийн дэх чулуу минь цэв цэнхэр өнгөөр гялтганана. Одоо л хөгжилтэй зүйл болно.

Би удаанаар дөхлөө. Чулуун шал чичрэх бөгөөд чичиргээнээс болж би ухарч байлаа. Олон газраар явсны эцэст хамгийн хөдөлгөөн багатай замыг сонголоо. Миний хуруу Шингэнд хүрэх үед, өрөөн дэх шал чичрэн нурж эхэллээ. Би бээлийгээ идэвхжүүлэн 50 феет зайтай шилжиж чадлаа. Секунд ч өнгөрөөгүй байтал зуу зууэ хутга таазнаас унаж гүн ан цавыг үүсгэлээ.

Миний бээлий давчуу зайнд тохирсон ч ийм нөхцөл байдалд бол биш. Дахин хэрэглэхийн тулд чамгүй хугацаа шаардана.

Аянганы ниргээн шиг чимээ хана, шалыг доргион цуурайтна. Эртний бунхан энийг удаан тэсэхгүй нь бололтой. Би хурд аван өргөн корридоороор гүйх үед ард минь бунханы тааз нурж байлаа.

Бунханд орохдхх гарах замаа мэдэхийн тулд тэмдэшлэж явсан тэмдэглэгээгээ даган, нурсан чулуулуудын доогуур гулган, сордог элсний дээгүүр үсрэн, бөөрөнхий чулууг нэвтлэн гарч явлаа.

Миний баруун талд байсан хана нурж, шүдэндэх ногоон хор нь гялалзаж харагдана. Мянга мянга өлсгөлөн аалзны улаан нүд миний өмнө анивчиж байна. Ширэнгэн ой ч новшийн их шавжтай, надад ч ганц л шингэн бий!

Би хагас секунд л нүдээ анилаа. Миний биеэр урсч буй энерги бээлийнд минь байх цэнхэр чулуунд төвлөрч байлаа. Өөрийнхөө бээлийгээр хамгийн том гэсэн аалз руу нь ониллоо. Аалз ч амаа онгойгон над руу хороо цацах үед, түүнрүү буцаагаад галлалаа. Шатсан үе, биенийх нь үнэр миний хоолойнд орж, гэдсэнд дүүрлээ.

Эргэж хараад гүйж байхдаа ардаас дайрах аалзнууд руу харалгүй буудсаар л байлгүй. Таазнаас ч чулуунууд унаж ирлээ. Миний бээлий идэвхжиж нурж буй корридороос 10 феет хавьцаа гэрэл гялалзаж байлаа.

Хоёр хавтан ч унаж би тэдний доогуур нь гулгаад л гарлаа. Нурахгүй гэсэн шалаар нь дамжиж танхим руу зүтгэлээ.

Нарны туяа дээрээс цацарч, үүнийг харсан би инээлээ. Эрх чөлөө ойрхон байна. Газар хөдөлж шал доороосоо хагарч эхллээ. Би танхимын төв рүү очих гэж байтал бүдэрсэн. ЭРХ ЧӨЛӨӨ ОЙРХОН БАЙСАН!!!

Тэгээд дахиад л, төлөвлөгөөгөө дахин боловсруулж эхэллээ.

Өөрийгөө бэлдэн бүх энергээ бээлийндэх чулуундаа хуримтлууллаа. Надаас хүч урсч байгааг би мэдэрч байв. Миний нүд бүрэлзэж орчлон ертөнц шидийн хүчинд автсан мэт л харагдаж байлаа. Бээлийнээс хөх гэрэл цацарлаа.

Гараа чиглүүлэх үед алтан нумарсан энерги алганаас минь цацарлаа. Хүч ашиглалтаас болж миний толгой эргэж байсан ч би анхаарлаа алдсангүй. Алтан нумарсан энерги цацарсаар л, хүрсэн болгоноо буталж байлаа.

Гараа атгах үед корридор дахиад л харанхуй боллоо. Газар чичигнэж байгаа нь миний өвдгөнд хүртэл мэдрэгдэж байлаа. Би их ядарсан болохоор бараг л хөдөлж чадахгүй нь. Миний толгойноос инчийн зайтай таазны нурам унаж байлаа. Сайн зүйл лав биш. Бунхан цаашдаа ч тэсэхгүй нь бололтой, өөрт үлдсэн бүх хүчээ дайчлан амьд үлдэнэ гэдэгтээ итгэн гүйлээ.

Нүд минь бүрэлзэж эхэллээ. Миний хажуугаар хананууд нурсаар л байлаа. Би нүдээ аниад нэг нүх рүү үсрээд л орчихлоо. Азанд итгэх тийм ч муу биш бөгөөд, би ч азтай байлаа. Би онхолдон унаж миний хамар ширэнгэн ойны чийглэг агаараар амьсгалж байлаа.

Миний ард бунхан тэр чигээрээ нурж унан тоос шороо босч байлаа. Хувцасаа гөвөн, үс зүсээ янзлан цааш явлаа.

Бас л нэг боломжгүй гэсэн бунхангаар зочиллоо. Дахин нэг түүх миний тэмдэглэлд нэмэгдэж байна.

Үдийн хоолноос өмнөхөн.

 

Sergelen

Sergelen

Мэдээлэл бэлтгэсэн нийтлэгчийг урамшуулах:

Хаан банк: 5057532625 Байгалмаа

FB хаяг: Сэргэлэн

Бүх нийтлэлийг үзэх

Сэтгэгдэл бичих