~Game review~ God of War 4
GOD of WAR 4
~The story/ Тоглоомын зохиол 10/8
~The Gameplay/ 10/8
~The graphics/Дүрсэл 10/8.5
~Length, Size/Тоглоомын урт, хэмжээ 45 GB, 22 цаг.
God of War бол action-adventure төрлийн тоглоом ба Santa Monica Studio хөгжүүлэлтээр 2018 оны 4 сарын 20нд Sony Interactive Entertainment нийтэд хүргэсэн.
Зарим тоглоом тоглох тусам сонирхолтой болдог бол энэ тоглоом эхнээсээ л үйл явдлууд нь өрнөж шууд тоглоомд оруулдаг. Өмнөх цувралуудаас бага зэрэг өөр болсон гэдэг шүүмжлэл байдаг ч зураглал, орчин дуу, зохиол ярих юм байхгүй маш сайн. Аав хүүгийн адармаатай харьцаа хүртэл гардаг. Тоглоомын хувьд тулаант болон оньсыг тайлж дараа дараагийн замыг нээх замаар зохиолын дагуу өрнөдөг. Миний хувьд тоглоомын горимыг HARD дээр нь тогловол илүү сонирхолтой санагдсан. Ерөнхийдөө тоглоомын зохиол урт талдаа тоглоомоо хурдан дуусгах гэж яарах биш үйл явдалд анхаарч тогловол зүгээр санагдсан. За тэгээд тулаант хэсэг, том аварга биет араатан, луу гээд эсрэг талын мангасууд олон төрөл байдаг нь уйдаахгүй таалагдсан. Тоглоомын төгсгөлд хүү Atreus шок нд оруулсан үйл явдал болдог. За spoil доод яахав. Ямар нэгэн мэдээлэлгүй шууд тогловол илүү сонирхолтой угаасаа харамсахааргүй сайн тоглоом учир.
Категори: Тоглоомын review | 2020-03-25
God of War-аар эхэлдэг чинь ёстой гоё байна. Миний хувьд God of War 2-ыг дуусгасан. Бусад ангийг нь дуусгах асар их сонирхолтой байгаа. Нэг л өдөр дуусгана даа 🙂