Portal (2007) review
Portal тоглоом нь анх 2007 онд гарж байсан. Тийм ч учираас компьютерийн хүчил чадал бага шаарддаг. Харин сүртэй графиктай ч юм уу эсвэл сүүлийн үед гарсан их хүчин чадал шаардсан тоглоомуудыг тоглож чададгүй надад бол маш их таалагдсан. Хэдийгээр puzzle төрлийн тоглоом болов ч уйдхааргүй тоглолт, маш сонирхолтой бас өвөрмөц тоглоом болсон гэж боддог. Эхний үеүүд маш хялбар байсан ч цаашлах тусам толгой гашилгам үеүүд бас сайн анзраахгүй бол мэдэгдэхгүй зүйлс маш олон гарч ирнэ. Гэхдээ тэдгээр зүйлс нь тоглоомыг улам сонирхолтой болгож байгаа мэт санагдсан.
Тоглолтын хэв маяг – Та Chell хэмээх бүсгүйн дүрээр тоглох бөгөөд таньд зөвхөн ганц портал буу бий. Mouse1-ээр та порталын үүдийг нээх бол Mouse2-оор гарах хаалгыг үүсгэх юм. Мөн зарим зүйлсийг өргөх боломжтой. Хэдийгээр та иймхэн зүйлс хийж болох ч үүнийг ашиглан их олон сонирхолтой зүйлсийг хийх болно. Та порталаа зөвхөн тусгай гадаргуутай газар гаргах боломжтой.
Тоглолт эхлэхэд тоглогч нэгэн жижиг өрөөнд сэрэх бөгөөд портал буугаа олох хүртэл автоматаар гарж ирэх порталуудыг ашиглах юм. Гэхдээ буугаа олох хүртэл их хугацаа зарцуулахгүй. Тоглогч тусгайлан бэлдсэн даалгавартай өрөөнүүдийг дамжин явах юм. Өөрөөр бол та туршилтын туулай гэсэн үг.
Graphics & Sound – Миний хувьд тоглоомын график болон дуу нь үнэхээр таалагдсан. Тэр тусмаа дуугаралт. Дуу эффект, портал бууны буудах дуу, компьютэрийн яриж байгаа хоолой болон turret-үүдийн дуу гэх мэт. Харин график тийм сайн биш боловч бага үзүүлэлт шаардсан тоглоом гэхэд хамаагүй сайн зураглалтай болсон гэж би хувьдаа бодож байна.
Эцэст нь хэлхэд та энэ тоглоомыг хараахан тоглож амжаагүй байгаа бол тоглоод нэг үзэхэд гэмгүй шүү. Мөн Portal 2 гарсан бөгөөд өмнөх ангиасаа хамаагүй илүү болсон. Удахгүй Portal 2-ын review болон story-г оруулах болно.
Категори: Тоглоомын review | 2017-09-04
Их товчхон санагдлаа.
1000₮-ний tip өгч байна.
https://i.imgur.com/kfxTBEt.png