“Сүүдрийн бүлгэм ба Кинко order” – ‘League of Legends’ Lore #1

Jhin divider 1

Кинко

Runeterra, Ionia.
Ionia бол байгалийн үзэсгэлэн, амар амгалан, жинхэнэ гайхамшиг бүрэлдсэн газар юм. Дайн дажин гэж үгүй. Тэнд өөрсдийн дэг журам, үзэл бодол, шашин, замналыг хөөн явж буй маш олон аймаг, бүлэглэлүүд бий. Харин тэдний нэг бол Кинко юм. ‘Тэнцвэр’ гэсэн утгатай энэ үгийн дор тэд амьдралаа зориулж байлаа. Тэнцвэр бол энх тайван, амар амгалан байдал гэдгийг бүгд мэдэх ч тийм байсангүй. Хэв журам, үймээн самуун, гэрэл, түнэр харанхуй— бүх зүйл төгс зохицолдох ёстой.

Ionia дайнаас дажсаар ирсэн. Энх тайвныг нэгт тавьж амар амгаланг хүснэ. Өөрөөр хэлбэл Ionia хэв журмыг сахиулж, Кинко бүлгэм дайныг өдөөх ёстой. Энэ бол Кинкогийн зорилго. Дайныг эхлүүлснээр түүнийг зогсоох их хүч шаардагдах болно. Харин тэр үймээнийг зогсоох зүйл бол: ‘Сүүдрийн хүч’ юм. Кинкогийн гол зорилго, үнэн төрх, тэр аймшигт хүчийг мэдэж байсан ганц хүн бол тэдний Багш – Шэний аав, Мастер Күшо. Бусад нинжа зорилгодоо хөтлөгдөн сохор мэт багшийгаа даган явж байхад Күшо л бүгдийг мэдэж байлаа.

(Энэ хэсэгт зураг оруулахыг хүссэнгүй. Хавтасны зураг бол Ionia. Харин Кинко сүмийн албан ёсны зураг байхгүй учир хүссэн сүмээ ургуулан бодоорой :D)

Jhin divider 3

Чөлөөлөгдсөн сүүдэр

Өнчин Зэд сүмд үрчлэгдэн агуу нинжа Күшогийн дор суралцах болов. Ирсэн цагаасаа хойш тулаан бүрд ялж, багшийн хараанд өртөн, бусдаас илүү байсан ч түүнтэй хүч тэнцэх ганц сурагч байсан нь – багшийн хүү, Шэн байв. Зэд түүнийг гардан тулаанд дийлэхгүй ч, хоёр дайсан тулаан бүрдээ тэнцэж байлаа. Хүчиндээ эргэлзсэн Зэд, Шэнд атаархан түүнийг буулгаж авах арга сүвэгчилж эхлэв.

Залуу нинжа хэний ч ордоггүй, сүмийн лацтай хэсэгт нууцаар нэвтрэн нэгэн чамин мөртөө муу ёрын совин татсан хайрцаг олж харлаа. Онгойлгож болохгүйг тэр мэдэж байсан ч, харанхуйн хүч түүнийг бага багаар эзэмдэн онгойлгоход хүргэв. Удаан хугацаанд түгжээтэй байсан нууц чадвар ийнхүү суллагдан тэр дорхноо Зэдийн оюун ухааныг өөрчлөх шиг болов.

Тэр одоо өөрчлөгдсөн. Нууцлаг хүчийг эзэмшсэн Зэд, Шэнтэй дахин тулалдахаар болов. Гэхдээ энэ удаад тэр багшийн хүүг ялж чадлаа. Ялалтынхаа мөчид тэр магтаал, сайшаал төсөөлж байсан ч… багш нь түүний хориотой арга ашиглаж байсныг мэдэн сүмээсээ хөөж орхилоо. Гэхдээ бүх зүйл далд явагдаж байсан. Асуудал үүнд биш харин Зэд Күшо багшийн нууц төлөвлөгөө болох тэр авдрыг нээснээс болж Күшо уурсан Зэдийг хөөсөн аж.

Доромжлол амссан залуу нинжа олон жилээр тэнүүчлэв. Түүний хорсол хүсэл, зорилго болон хувирч, бусдыг өөрийн замд нэгтгэн сүүдрийн хүчийг зааж эхлэв. Харин Зэд тэр хайрцаггүйгээр төгс болохгүйг ухааран хэзээ нэг цагт өшөөгөө авахаар буцаж очихоо амлалаа.

Jhin divider 2

Кинкогийн уналт

Нэгэн өдөр, Зэд сурагчид руугаа харан тэднийг бүхэл бүтэн арми болсныг олж харлаа. Одоо тэр хүчирхэг болсон. Тэд хүчирхэг болсон. Хүссэн зүйлээ авахад одоо саад үгүй мэт харагдана.
Хачирхалтай нь сүмийн гадна ирэхэд мастер Күшо хүлээж байлаа. Багш Зэд болон түүний нөхдийг хүлээн авч сүмд оруулав. Күшо сэлмээ түүний өмнө хаяж, Зэдийн өмнө ямар их буруутай, тэнцвэрийн замд оруулан аварч болох байтал сүүдэрт түлхэн, харанхуйд орхисон тухайгаа гэмшин ярив. Тэр үед зүгээр л Зэдийг дараачийн ‘мастер’ болгох ёстой байжээ.
Хөгшин багш Зэдээс дотогш орон ‘хайрцгийг’ устгаж, дагагчидаа зөв замд оруулахыг хүслээ.

“Хэсэг хугацааны дараа гадна үлдэгсэд Зэдийн тарчлан уйлж буйг сонсов. Гарч ирэх үед түүний биед ямар нэг шарх байгаагүй ба Зэд Күшогийн толгойг Шэний өмнө шидэх нь тэр.”

Харин үүнээс өмнө:
Хайрцгийг устгах тухай ярьсан нь худал, зүгээр л бусдаас холдож тусдаа ярилцахыг хүссэн нь энэ байж. Күшо Зэд-д бүгдийг өчин Кинко бүлгэмийн дараачийн их багш болохыг гуйлаа. ‘Тэнцвэрийг сахихын тулд дайн хийх чинь утгагүй зүйл!’ Зэд хэлэв. Мастер Күшо түүнийг чимээгүй байхыг хүсэх үед Зэд бүгдийг ойлгосон байлаа. Кинко анхнаасаа худал байсан, өргөмөл аавыгаа урвагч байсныг ойлгон Зэд түүнийг алж орхив.

“Хэсэг хугацааны дараа гадна үлдэгсэд Зэдийн тарчлан уйлж буйг сонсов. Гарч ирэх үед түүний биед ямар нэг шарх байгаагүй ба Зэд Күшогийн толгойг Шэний өмнө шидэх нь тэр.”

Кинкогийн бүх дайчид айж балмагдан Зэдээс зугтацгаахад ганцхан хүн л Зэдийн өөдөөс хараад зогсож байлаа. Бүх үнэнийг эцгээсээ мэдэх боломжтой байсан: Шэн.

Зэдийн тоглоом дээрээ хэлдэг үгс:
“Чиний замнал минийхтэй төстэй юм. Эцгийн чинь зорилго сул дорой байсан.”
“Тэнцвэр бол мунхаглалын үндэс юм.”
“Үл тоомсорлолт гай дагуулна.”
“Үнэн мөн түнэр харанхуй луу хөтөлнө.”

Тэр өдөр, Кинко бүлгэм нурж унасан юм. Хэдий олон нинжа үхсэн ч зарим нь Шэний ачаар зугтааж чадсан юм. Сүм одоо сүүдрийн бүлгэмийн газар болсон. Зэдийн тушаал бол: Төгс ур чадварыг эзэмш. Мөн сүүдрээс татгалзсан бүх нинжаг алах. Тэр тэнцвэрт итгэдэггүй, тэр үймээнгүй энх тайванд итгэдэг.

Jhin divider 2

Жинн – Урлагийн бүтээлч

 

*Энэ нэмэлт хэсэг учир өмнөх бичсэн зүйлстэй 100% хамааралтай биш болно. Мөн шууд өөрийнхөө бодож байгааг яриад явлаа :3

Жин бол цуврал алуурчин. Ionia-ийн газар нутгаар тэнүүчлэн аллага үйлдэгч нэгэн. ‘Алтан чөтгөр’ гэх нэрээрээ алдартай энэ этгээд Zhyun (Зиун? Жиүн? Зиун… Зиун!) нутгаар явж тоо томшгүй их аллага үйлдэн, ул мөрөө ч үл арилган ор мөргүй алга болно. Хэдий эрэл хайгуул болж явсан ч тэр мангасыг юу ч зогсоож чадахгүй.
Зиуны засгийн газар Мастер Күшогоос тусламж хүсэхэд хүрлээ. Гэвч тэр татгалзлаа. Харин долоо хоногийн дараа Күшо хамгийн хүчирхэг хоёр дайчинтайгаа ярилцан Жинийг барихаар болов. Тэд маш олон газраар явж, хүмүүстэй уулзаж, Жинтэй уулзах бүх л холбоо сүлбээг нягталж байлаа.

Урт удаан дөрвөн жил өнгөрч, тэд ч бат бэх зогссонгүй. Күшо багшийн алдарт улаан дээл цагаан болж, амгалан тайван Шэн урвагар болж, Сүмийнхээ алдарт Зэд дасгалдаа муудах болов. Энэ бүх зүйлийн дараа багш Күшо ийн хэлэв:

“Сайн, муу зүйл бол бодит биш. Тэд хоёулаа хүнээс үүссэн ба тэр сайн, муу хоёр зүйл сүүдрийг өөрөөр хардагт байгаа юм.” 

Харин түүний дараа Жиом-д болсон Сакуран баярын үеэр мастер Күшо цуглуулсан баримтуудаа ашиглан Жинийг элдэн хөөж олсон байна. Алтан чөтгөр хэмээн нэрийдсэн нэгэн Зиунд байрлах явуулын театрын жирийн нэгэн жүжигчин байна гэж хэн мэдхэв. ‘Када Жин’ энэ бол түүний тайзан дээрх нэр.

Күшо Жинийг олсон даруйдаа цааш харуулахыг бодсонгүй. Шэн Зэд хоёр дургүйцэж байсан ч багшийнхаа үгийг дагаж Ionia-ийн шорон “Туула”-д өгөхөөр шийдэв. Шоронд байх хугацаандаа эелдэг, ичимхий Жин өөрийн дотоод дуугаа жоохон ч болтугай бусдад сонсгосон аж. Харгалзагч лам нарын дүгнэлтээр тэр маш гэгээлэг хүн, урлаг, шүлэг мөн бүжигтээ их сайн гэж тодорхойлогдсон байна. Үүнээс гадна, түүний ‘айдас хүргэм гаж увдис‘-ыг яаж ч эмчилж чадахгүй гэж хэлж байжээ.

Энэ бүхний ард:
Кинко бүлгэмийн Ionia-д учруулж байсан хор хөнөөлийг тэсэхээ больсон Ionia-ийн засгийн газар шийдвэрт хүрч Жинийг бүтээсэн байна. Гэхдээ Зэд, Шэн, Күшог дарж чадах тийм хүчтэй нэгэн гэж үү? Тийм ээ, тэр бол төгс төрөлхтөн. Галзуу нэгэн. Аллагадаа солиорч уран сайхны дүрсийг толгойдоо төсөөлөгч. (Үүнийг доор байрлах трэйлер-ээс үзээрэй) Харин тэр одоо чөлөөтэй болсон. Эзэнгүй зэрлэг нохой мэт. Гэхдээ хэр удаан ингэж сүүдэр дор явах бол?

Jhin, the Virtuoso (Golden Demon)

Jhin-ийг анх гарахад цацагдаж байсан 4 trailer-ийн нэгтгэл зураг. Зүүн талаас Vi, Garen, Sona мөн бидний мэдэх Зэд.

Нийтлэгчийн үг: Түүх ингээд л дууслаа. Их богинохон бас энгийн. Албан ёсны түүх биш ч Riot бидэнд энэ захианы гаднахыг задлаад өөрсдөө ол гээд үлдээсэн юм шиг харагдах байдлыг л олонд түгээжээ. Харин бид өөрсдөө гүн рүү орох ёстой.

-Aizu

Aizu

ㅤㅤㅤㅤㅤㅤAizuㅤㅤㅤㅤㅤㅤ

Мэдээлэл бэлтгэсэн нийтлэгчийг урамшуулах:

Дансны дугаар: ХААН БАНК 5109003559
(дансны нэр: Оюундарь)

Нэгж шилжүүлэх бол утас: 89718972

FB хаяг: Aizu Desu

Бүх нийтлэлийг үзэх

Нэг сэтгэгдэл

  1. Nacho:

    Юуны түрүүнд сонирхолтой домог оруулсан нийтлэгчдээ баярлалаа.

    League of Legends дээр Күшо, Шэн, Зэд, Жин гэсэн эдгээр баатрууд байдаг юм байна гэж ойлголоо. Мөн эдгээр баатрууд нь Япон соёлыг иргэншлийг харуулсан дүрүүд бололтой. Aizu маань өөрөө ч Япон стиль, имидж сонирхдог байх гэж бодогддог. Тийм учраас эхлээд өөрийнхөө дуртай дүрүүдийг сонгож нийтлэл бичсэн болов уу гэж бодлоо. Өөр барууны соёлын төлөөлөл болсон баатрууд ч байдаг биздээ?

    League of Legends тоглодог хүүхэд залуучууд тоглоомынх нь баатар ямар түүх/домогтой, ямар зорилго/хүсэл сонирхолтой, ямар стиль имидж/дүр төрхтэй вэ гэдгийг танин мэдэхэд их хэрэгтэй нийтлэл болсон болов уу. Би өөрөө LoL тоглодоггүй л дээ. Харин одоо толгой дотор эдгээр баатруудын төсөөлөл бий болохын сацуу ямар ч байсан нэг удаа LoL тоглож сая танилцсан эдгээр баатруудыг сонгож үзмээр санагдчихлаа.

    Вебсайтын зүгээс 4000₮-өөр урамшууллаа:
    https://i.imgur.com/1sHorcn.png

Сэтгэгдэл бичих