Марио гэж хэн бэ?

Багын андтайгаа арай салах ёс хийчхээгүй биздээ? Mario Jumpman Mario-тай дахин танилц! Учир нь одоо бид арай өөр Марио-ийн тухай ярилцах гэж байна. Бөөрөнхий хамар, хөвсгөр сахал, гэмгүй инээмсэглэлийн ард хэн нуугдаж байгаа вэ? хэмээн бодож үзээгүй л биздээ?
Мөөгөн Хаант улсын баатар маань үнэн хэрэгтээ алуурчин, бусдыг хорлогч, амьтан тамлагч нэгэн юм. Одоо сонирхолтой болж байна уу? Бага насныхаа гэгээн дурсамжуудад баяртай гэж хэлэхдээ бэлдээрэй!

Donkey kong (1981).
Марио анх эндээс төрсөн. Түүхийн хувьд: Аварга сармагчин Мариогийн найз охиныг хулгайлжээ. Тэгээд тэр аврах хэрэгтэй болсон. Ингээд л болоо. Дажгүй сонсогдож байгаа биз. Найз охиноо сармагчнаас аврах гээд явж буй Итали эр. Гэхдээ сармагчин яагаад найз охиныг нь хулгайлах болов?

Марио “Donkey Kong”-ийн сургагч байсан гэдгийг та мэдэх үү? Тэр сармагчинг дарамталдаг байсан. Харин сармагчин чөлөөтэй болсон хойноо түүний найз охинг хулгайлсан. “Хмм сургагч байсныг нь яаж мэдэж байгаа юм?” Үүнийг 6:00 дээр тавиад үзээрэй.

Манай үсрэгч залуу ээлжийн ажлаа хийн сармагчинг тамлаж байна. D.K циркийн үзүүлбэр үзүүлэн галанд хүрэлгүйгээр хан боргоцойнуудаар жонгльордож байна. Харин гараа түлэх юм уу хан боргоцойг газарт унагахад… Марио инээж бүүр шоолон дэвхцэж байна! Нэг үгээр амьтанг эвгүй байдалд шахан доог тохуу хийж байна.

Буцаад тоглоом руугаа орцгооё. Donkey Kong-ийг давахад шаардлагатай зүйлс зүгээр л оргилд хүрэх. Харин дараагийн анги болох Donkey Kong JR-д Марио үлэмж сармагчинг торонд хорин хүүхдээр нь авруулах болно.

Алив ээ! Тэр доор байгаа бяцхан амьтны царайг хар л даа 🙁 Ингээд ч зогсохгүй энэ тоглоом дээр бяцхан шинпанзед саад болохын тулд гэмгүй амьтад, алж болохоор зүйлс, цахилгаан гүйдэл ашигладаг! Марио бяцхан шинпанзег аавыг нь авруулахын төлөө үхэлд хүргэх зүйлс хийлгэж байна. Надад лав таатай сонсогдохгүй байнадаг.

Wigglers. Тэр шавжуудыг ч тайван байлгадаггүй. Wiggler. Толгой дээрээ нэг хөөөөрхөн цэцэг тавьсан гэмгүй нэгэн өт. Харин манай баатар яаж байна гээч?

Wiggler-ийн хэлж байгааг уншвал Марио түүний гэрийг сүйтгэсэн байна. Нэг удаа ч биш. Харин дараа нь яасан гээч? Wiggler-ийг алсан. Гэр нь сүйдсэнд уурссан ямар ч хор хөнөөлгүй нэг өт. Гэхдээ тэр алсан. Зугаагаа гаргасан юм байгаа биз.
 Та санаж байвал Cheep cheep ч бас дайрдаггүй. Мөрөөрөө явж байгаа амьтдыг яагаад алаад байна? Заза тийм дээ. Гол дүрээс бусад амьтад бол “дайсан”. Учир нь энэ чинь тоглоом. Мэднэ дээ, Марио баатрынхаа л үүргийг гүйцэтгэдэг…

 

 

Yoshi.
Магадгүй Марио ертөнцөөс миний хамгийн хайртай дүр. Yoshi’s Island тоглоом дээр хөөрхөн динозаврууд бяцхан Мариог авардаг шүү дээ.

“Өрөвтас Марио, Луйжи хоёрыг авч явж байгаад Мариог унагаан Луйжиг алдчихаж гэнэ. Аз болоход Марио Ёошигийн нуруун дээр эсэн мэнд газардав. Сайхан сэтгэлт динозаврууд түүний ихрийг олж аван гэрт нь хүргэж өглөө.” Хөөрхөн байгаа биз? Харин одоо “насанд хүрсэн” Мариог харцгаая.

Хэлийг нь сунган ашиглахын тулд цохиж байна. Бас үсрээд хүрэхгүй газар Ёошиг үсрэх явцдаа доош унагаан өөрөө цааш гардаг. (Хмм some game mechanic) Харин доошоо унавал юу болдгийг бид мэднэ. Үхэл!
Ёоши Мариог бага байхад яаж хамгаалдаг байлаа? Бүхэл аюулаас авран Луйжитэй уулзуулдаг. Тэд нэг гэр бүл биз дээ? Харин оронд нь тэр юу авсан? Цохилт бас үхэл.

Луйжи.
Ахтайгаа адил баатар болох хүсэлтэй нэгэн. Луйжи бол тоглоомын ертөнц дэх хамгийн үнэнч шударга дүр. Та түүний тэмдэглэлийн дэвтрийг Paper Mario тоглоом дээрээс уншиж болно.

Тэмдэглэл дээр: Ахынхаа туулдаг гайхалтай аяллуудад хамт явах хүсэл, Мариогоос зогсоо зайгүй хамт явахыг гуйсан тухай бичсэн байдаг. Харин Марио тэр мөрөөдлүүдийг зүгээр л бяцлаад хаячихсан. Яг л дээрээс нь гишгэж алсан хэдэн мянган Гүүмба шиг сайхан амьдрах хүслийг нь үл тоосон. Танд одоо үүнийг нотлох нэгэн бичлэг үзүүлье.

Whata d*ck? Луйжи ирлээ, Марио болон Гүнжийг суухыг урилаа, тэгээд тэд Луйжиг хаяад явчихлаа. Тэд түүнийг үл тоон, талархсанаа илэрхийлсэн ч үгүй, онгоцондоо оруулалгүй хаяад явав. Уучлаарай ингээд дууссангүй. Луйжи Мариог аварсныхаа хариуд юу ч авсангүй. Ганц ‘баярлалаа’ гэдэг үг ч… [1:45] (Game: Mario is missing)

Луйжи даалгавраа гүйцэтгэн Мариог авартал тэр юу ч хийсэнгүй. Баярлалаа байхгүй, юу ч байхгүй зүгээр л ширтсээр. Яг л “Цувралынхаа хамгийн хөгийн ангийг гайхалтай өнгөрүүлэв үү? Bro?” гэж байгаа мэт…

Үгүй дээ… ингээд дууссангүй. Mario power tennis.
Теннис тоглолоо. Луйжи хожлоо. Тоглоомын 2 дугаар гар анх удаа хожин цомоо гартаа атгаад баярлаж байна. Цэнгэлдэхийн бүх хүмүүс түүнд баяр хүргэн Луйжи гэрэлтэх цаг ирлээ. Харин Марио яасан гээч?

Түүн рүү дөхөж ирлээ, алга ташлаа, инээлээ, нуруун дээр нь алгадлаа, дараа нь хөлөн дээр нь гишгэлэж байна. Маш удаанаар гишгэсээр! Инээмсэглэсэн хэвээр, инээсэн хэвээр.
Марио бүх зүйлийн эсрэг байдаг. Найз нөхөд, амьтад, дүүдээ хүртэл. Муу жижигхэн хэнд ч хамаагүй тэмцээний ялалтын төлөө Луйжиг доромжилж байна! Царайг нь хар л даа. Баяр хүргэхийн оронд ялалтыг нь талаар болгочихлоо… 🙁

Найз охин болох Peach. Үгүй ээ Паулин гэх гэсэн юм.
Бидний мэдэх Super mario Bros-оос өмнө Марио Паулин гэгчтэй маш дотно холбоотой байсан. Эхний оруулдаг зурган дээрх нөхөр бол Паулин.
Жижиг жижиг тоглоомуудын цуглуулга болсон газрын нээлтийг Марио хийхээр болов. VIP, улаан тууз хайчлах ёслолд хэн байсан гээч. Peach байсангүй. Харин Паулин. Дараагийн үзэгдэлд бүх тоглоомууд гарж харагдсан ч Peach-ийх байсангүй.
Магадгүй Peach энэ бүгдийн дараа гарсан байх! гэж хэлэх байх л даа. Үгүй ээ. Эхний Donkey Kong тоглоом дээр Peach байгаагүй ч яг дараа нь гарч ирсэн юм. Паулинтэй дотно яваад байсан тоглоом гарах үед Peach байсан гэсэн үг! Тоорыг авраад л, хажуугаар нь хуучин эмэгтэйтэйгээ яваад л.
Daisy-г бас мартаж болохгүй ээ. “Гэхдээ Daisy чинь Луйжигийх шүү дээ!” Хмм. Анх бүх зүйл өөр байсаан. Марио аль хэдийн Daisy-тэй харилцаа тогтоогоод амжчихсан.

Уучлаарай, нэр зөвхөн романтик орчинд л 2 хэлэгддэг. Бас энэ зүрхнээс харахад бүх юм илт байгаа байх.
Марио нэг эмэгтэйтэй болзлоо, өөр нэгэн гарч ирэхэд хаялаа, (хөөрхий Луйжи) гэнэтхэн эртний танил Паули гарч ирлээ, түүнийгээ дагаад явлаа. Зүгээр ч нэг амьтан тамлаад, гэр бүлийнхэнтэйгээ харш байгаад зогсохгүй томчуулын асуудалдаа хүртэл аймар байх нь! (xD)

Хамгийн аймшигтай хэсэг!
Түүний хамгийн хэрцгий үйлдэл бол хамгаалж буй зүйлсдээ хандаж байгаа байдал. Мөөгөн Вант улс. Магадгүй Хаант улс. Марио бол алуурчин. Алуууурчин! Баатарлаг эр маань Бовсерийг даран улсаа хамгаалж үлдэхийн тулд хэдэн арван, хэдэн зуун, хэдэн МЯНГАН Toad-ийг алсан! Үүнийг нэг сайн уншицгаая.

Mushroom People бол Toad. Тоглоомын дүрэм ч гэх юм уу, тайлбарт “Toad-ийг тоосго, чулуу болон бусад эд зүйлс болгон хувиргасан. Гагцхүү Хатан Toad л тэднийг буцаан хэвийн болгож чадна” гэж бичсэн байна.
Таны устгасан, сүйтгэсэн зүйлс болгонд (ялангуяа тоосго) аврах ёстой зүйлээ л алж байна аа гэсэн үг. Тэр болгонд танд оноо өгдөг гээд боддоо. Хүн алсныхаа төлөө оноо авах?

Толгойгоороо мөргөөд явах гайгүй байж, тэгвэл ‘mega mushroom’ идсэн хойноо юуг ч өршөөлгүй, ямар ч харамссан зүйлгүй замаасаа зайлуулж байна! (Тоглоомын системд тоосго бүр амьтай гэж заасан байж яахаараа тэднийг алах зүйлс нэмээд байдаг байнаа?)

-Жокер
-Ханнибал
-Ноён Хаид
-Тед Баанди
-Түлээчин Декстер
Та эдний юу хийдгийг сайн мэдэх байх. Харин би энд Мариог нэммээр байна.
-Марио “Jumpman” Марио

Амьтны хэрцгийлэл, гэр бүлийн үзэн ядалт, буруу харьцаа, өрөвдөх сэтгэлгүй харгислал.
Инээмсэглэлийн ардах жинхэнэ төрх, жаргалтайгаар “its-a-me” гэж хэлэх мангас.

Одоо ямар нэгэн утгатай санагдаж байна уу? >:)
-Аизү; “Game Theory: Why Mario is mental”

Aizu

ㅤㅤㅤㅤㅤㅤAizuㅤㅤㅤㅤㅤㅤ

Мэдээлэл бэлтгэсэн нийтлэгчийг урамшуулах:

Дансны дугаар: ХААН БАНК 5109003559
(дансны нэр: Оюундарь)

Нэгж шилжүүлэх бол утас: 89718972

FB хаяг: Aizu Desu

Бүх нийтлэлийг үзэх

13 сэтгэгдэл

  1. Aizu:

    Мэдээж энэ бол зүгээр таамаглал 🙂 Битгий serious тусгаж аваарай 😀 (гэхдээ үнэний ор бий2 xD)

    • Batsuren:

      Taalagdlaa 500₮ Donated ?

    • Batsuren:

      Ih surguulid zarim oyutnii logic daraalal muutai seminariin hajuud iluu sanagdlaa

  2. Nacho:

    Марио гэдэг товарищ-ыг ингэж судлана гэж байдаг аа 😀
    Чи энэ нийтлэлийг бичээгүй бол миний хувьд Мариогийн характерын тухай хэзээ ч мэдэхгүй байх байлаа. Над шиг хүмүүс ч зөндөө байгаа байх…
    Tip: https://i.imgur.com/QkliPe6.png

  3. monho:

    bi bas anzaarj bsin halit haha

  4. MND:

    mario ch xogiin amisgaa baijdee :))

  5. Shiguu:

    Mr.hyde arai tiim aimar aluurchin bishe..

  6. Mr.Mystery:

    Тоголдог байхлаа ийм хүн гэж огтхонч бодоогүй юм байна

  7. Nick:

    Hmmm… GameTheory gees avsan uu? xxa

  8. Roki:

    T1 hun huurad bgamu?

  9. Mario buruuguee zdu gj hha zohiolchtoi ni yri hha:

    School_YT

  10. Mirai:

    Best

  11. Супер Удай:

    Ямар гоё юм бэ?

Leave a Reply to MND Cancel reply