Чимээгүй толгод – Сентралиа ПА

Сентрейлия нь АНУ-ын Пенсильван мужид байдаг жижигхэн хот. 50 жилийн өмнө газар доогуур гарсан түймрийн улмаас, одоог хүртэл тоосжилт ихтэй байгаа тул 1000 хүнтэй байсан хот 1981 онд 12 хүнтэй болж 2014 онд 10 хүрэхгүй хүн үлдсэн. Сентрейлия суурин нь 1866 онд хотын статус авсан. Энэ хотод 1860-1970 онуудад Ирландын цагаачдын “Молли Магуайер” гэдэг нууц нийгэмлэг үйл ажиллагаа явуулж байсан. Хотыг үүсгэн байгуулагч Александр Риа захиалгат аллагын золиос болсон. Түүний цогцсыг 1868 оны 10-р сарын 7-нд хотын ойролцоогоос олсон. Үүнд 3 хүнийг сэжиглэн баривчилж 1878 онд цаазалсан. Энэ хооронд хэд хэдэн аллага, түймэр зэрэг хорлон сүйтгэх ажиллагаа болж байжээ. Энэ хотод нүүрсний аж үйлдвэр хөгжиж 2000 хүн амьдрах болон. 1962 оны 5 сард хотын зөвлөл задгай уурхайн хогийг цэвэрлүүлэх гэж хэдэн хүн хөлсөлсөн. Тэд хогийг шатаан цэвэрлэж байсан боловч гал алдаж гал нь хаягдсан уурхай руу нэвтэрч цааш үргэлжлэн шатсан. Тэр үеэс галын хортой хий ихээр ялгарах болсон. 1979 онд бензин түгээгүүрийн хоолойг шалгах явцад зарим эд анги 78 градус хүртэл халсан байв. 1981 онд 12 настай нэг хүү 45 метр гүн худагт унасан байна. Түүнийг аврах явцад энд түймрийн аюултай гэдгийг мэдсэн. 1984 онд Конгрессын шийдвэр гарч хотын хүн амыг нүүлгэсэн боловч цөөн тооны гэр бүл нүүлгүй үлдсэн. Одоо энэ хотод бараг байшин үлдээгүй бөгөөд гудамжнуудыг ургамал бүрхжээ. Зөвхөн Гэгээн Мариягийн сүм сүндэрлэн үлдсэн байна. Газар доорх, хорт хий ялгаруулсан түймэр хотыг бүрэн эзэлсэн бөгөөд цаашид 250 жил үргэлжилнэ гэж эрдэмтэд таамаглаж байна. Энэ хотын дүр төрх дээр үндэслэн “Чимээгүй толгод-Silent Hill” тоглоомын нэг тоглоомыг хийсэн байдаг. Энэ түймрийн шалтгааныг замаар явж байсан тээврийн жолооч тамхины ишээ унтраалгүй нэгэн цооног руу шидснээс үүссэн гэж таамагладаг. 2006 онд “Silent Hill” киноны зураг авалтыг хийсэн. ~DarthSuld
  
Пенсилваниа мужийн 61-р замын нэг хэсгээс
Сентралиагийн солбилцол  40°48′12″N 76°20′30″W

DarthSuld

Enkhsuld Terbish

Мэдээлэл бэлтгэсэн нийтлэгчийг урамшуулах:

Хаан банк: 5062146066 Энхсүлд

FB хаяг: Enkhsuld Terbish

Нэг сэтгэгдэл

  1. Nacho:

    2000₮ урамшуулал:
    https://i.imgur.com/kNCjLQV.png

Leave a Reply to Nacho Cancel reply