League of Legends богино түүх: Сүүлчийн гэрэл

Terbian-д газар маш хүчтэй газар хөдлөлт болж ан цав үүсэн байшин барилга олноор сүйрчээ. Lux Starfire(морь)-ийн хамт гүүрний бэхлэлтийн урд ирэхэд бэхлэлт яг л Noxian-ы бөмбөгдөгчдөд олон хоног бөмбөгдүүлсэн мэт болжээ. Нуранги дундуур болгоомжтой явсаар хөх цагаан асар босгосон түргэн тусламжийн газар ойртлоо.

Lux үүн шиг аймшигтай зүйл өмнө нь хэзээ ч харж байсангүй. Terbian-ы барилга бүр уулын гантиг, Demacian нүүрсийг ашигласан тусгай орцоор хийгддэг. Гэсэн ч бүгд сүйрчээ. Шороо нурангинд амьд хүмүүс байгаа гэж итгэсэн аврагчид хүрз, жоотуу гээд гарт юу байна түүгээрээ малтавч амьгүй биес л тэднийг хүлээх аж. Тоос шороо ч тосгоныг эрхшээлдээ авчээ. Асарт ойртож морьноосоо буугаад асар луу орлоо. Тэр өөрийн хийж чадах бүх зүйлээрээ туслахад бэлэн байлаа. Тэр сэтгэлд нь мэдрэгдэх ямар ч мэдрэмжинд бэлэн байлаа. Гэвч түүний буруу байв.

Амьд үлдэгсэд амиа алдагсдын нүүрийг бүтээсэн байжээ. Lux эцэг эхээ алдсан хүүхдүүдийн орилоон, хань ижилээ алдсан хүмүүсийг аймшигт мэдрэмжийг мэдэрч байв. Тугалган хувинд гараа угааж байгаа энэ эмчийг Lux таньдаг билээ.

“Alzar би яаж туслах вэ?” хэмээн Lux асуухад

Тэр эргэж харан нулимс айдсаар дүүрсэн нүдээр түүнийг ширтлээ. Энэ мөч хэдий богино ч гэсэн Lux-ыг уй гашуудлын мананд төөрөхөд хангалттай хугацаа байлаа.

“Хадагтай Crownguard” хэмээн Alzar хэлэхэд

“Би юу хийх вэ” хэмээн Lux тэвдэв.

“Тань шиг сахиусан тэнгэрт юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна намайг үнэхээр уучлаарай. Таны байгаа чинь л бидний хувьд тусламж” хэмээн Alzar хэллээ.

Alzar майханы хоймор дээр өвчин шаналалтайгаа тэмцэх нэгэн залуу дээр түүнийг авчирав. Lux түүний шархыг нь харахад л амьсгал нь давхцаж эхэлжээ. Түүний бие дээр байшин унасанаас болж бяцарч, нүдний боолтыг нь цус нэвчсэн байлаа. Өвчнөөсөө болж шаналж орилохгүйг хичээж байгааг нь ажигласан Lux түүнийг цэрэг гэж таамаглажээ.

Alzar: -“Тэр нэгэн гэр бүлийг балгаснаас гаргаж цааш дарагдсан хүмүүсийг хайж байсан ч хоёрдох удаа газар хөдөлж түүний дээрээс барилга нурсан. Түүний уушиг бяцарч, нүдэнд нь шилний хэлтэрхий орсноос болж сохорсон” гэв.

“Тэрэнд хэр их хугацаа байгаа вэ?” хэмээн Lux асуухад

“Бурхан л мэдэх байх даа гэхдээ хугацаа богино” гэж Alzar хэллээ.

Lux түүний хажууд суув. Түүний гарыг атгахад л Lux-ын зүрх түүний төлөө эмтэрч байлаа. Alzar сэтгэл хангалуун инээмсэглээд тэднийг орхив.

“Бурхан минь энд харанхуй байна” гэж Lux хүрэхийг мэдэрсэн цэрэг хэллээ.

Lux “Тайван цэрэг минь надад нэрээ хэлээч” гэхэд

“Dothan гэдэг” гэж их л хүчилж хэллээ.

“Энэ Dawnhold-ын баатрын нэр мөн үү?”

“Тиймээ. Та домгийг сайн мэдэх байх. Хэрцгий хүмүүсийн эсрэг тэмцдэг”

“Би мэднэ ээ” хэмээн гунигтай инээмсэглэв.

“Ах маань өөрийгөө Dothan болгож ярих их дуртай байлаа. Бид тоглох үед тэр Dothan болж Freljord-ын дээрэмчид, skinwalker-уудаас ганцаараа боомтоо хамгаалж байна гэж тоглодог байлаа. Би Dothan шиг болохыг л хүссэн” гэж хэлэхэд цэргийн амьсгалаас өвчин шаналал нь мэдрэгдэж байлаа. Lux гарыг нь чанга атган:

-“Чи чадсан. Alzar надад бүхнийг хэлсэн чи бол Demacian баатар.” Dothan-ы бие нь суларч амьсгал нь бараг л мэдэгдэхгүй болж эхэллээ.”

“Би яагаад харж чадахгүй байгаа юм бэ?” гэхэд

“Нүдний чинь хувьд… үнэхээр уучлаарай” гэв.

“Яачихсан юм бэ?”

“Alzar хэлэхдээ нүдэнд чинь шилний хэлтэрхий орчихсон гэж хэлсэн”

Залуу цэрэг гүнзгий санаа алдан

“Би үхэж байна… би мэднэ л дээ… энэ… боломжгүй.. гэхдээ Demacian гэрлийг харахыг… хүсч байна… сүүлчийн удаа” гэж шивэгнэв.

Lux өөрийн биеэр гэрлийг мэдэрч шившлэгээ уншиж гэрэл нь тодорч байлаа. Жилийн өмнө тэр хүчээ удирдаж сурсан ч заримдаа хяналтаа алддаг байлаа. Lux эргэн тойрноо ажиглах үед хэн ч байгаагүйд бүр ч өөртөө итгэх итгэл нь цалгиж Dothan-ы нүдэн дээр хуруугаа тавьлаа. Ер бусын шидэт гэрэл гарч түүнд өвдөлт зовлон юуг ч үл мэдрүүлнэ.

“Би чамайг эмчилж чадахгүй нь. Гэхдээ үүнийг л хийж өгч чадна”

Түүний гарыг чанга атган Demacian шидэт шившлэгээ уншсаар л байлаа.

Харин цэрэг “Үзэсгэлэнтэй юм аа” гэж шивнэв.

Sergelen

Sergelen

Мэдээлэл бэлтгэсэн нийтлэгчийг урамшуулах:

Хаан банк: 5057532625 Байгалмаа

FB хаяг: Сэргэлэн

Бүх нийтлэлийг үзэх

3 сэтгэгдэл

  1. LUX MAIN:

    Goy site bna ulam hicheej ajilaarai.GL

    • Sergelen:

      Байнга зочилж шинэ мэдээлэл, түүх уншиж байгаарай

  2. Nacho:

    Урамшуулал:
    https://i.imgur.com/DO66HIa.png
    https://i.imgur.com/wOQecc7.png

Leave a Reply to Nacho Cancel reply