League of Legends богино түүх: Ivory, Ebony, Jasper

 

Генерал Miesar газрын зураг дээр байлдааны тактик боловсруулж байлаа. Зууван дүрстэй тал газарт төвийг сахисан 100 гаруй Demacian цэргүүд.

“Хэрвээ бид хөлөгт баатруудаа удирдан өмнөд рүү довтолвол Argoth-г Evenmoor-д хүрэхээс ч өмнө устгаж чадна.” гэж хурц нүдтэй генерал Ibell хэллээ.

“Argoth-ууд бол зэрлэгүүд” гэж генерал Measer хэлсээр майханд оржирэв.

“Evenmoor тоогоор илүү учир тэд тулаанд хөнгөхөн ялчихна. Хэрвээ тэдний армийг хувааж байлдахгүй бол биднийг хатанд хүрэхээс ч өмнө хүйс тэмтэрнэ.” Jarvan майхангаас гарч уул толгодыг ажиглав. Үнэхээр гайхалтай харагдаж байлаа. Өглөөний нар ногоорч буй талын өвснөөс бөнжигнөж буй шүүдрийг гялалзуулан харагдуулах бөгөөд Evenmoor ч тайван харагдах ажээ. Гэсэн ч муу ёрыг зөгнөсөн бараан үүл алсаас айсуй.

Argoth-ууд тийм ч аймар биш ганцаараа тулалдахад асуудал биш ч армиараа бол шал өөр хэрэг. Армиараа байвал зэрлэгүүдийг ч хядахаар. Энэ арми Jarvan-ы харж байсан хамгийн том арми байв.

Генерал Miesar духан дахь хөлсөө арчин “Тэд өнөө орой ирнэ тийм үү?” гэхэд

“Тэрнээс ч өмнө” гэж Ibell хэллээ. “Evenmoor Argoth-ын дайралтад өртөхөд цаг аз таарвал 2 цаг байна.”

Jarvan газрын зураг дээр төвлөрлөө. Evenmoor-ийн хил дээр Demacian хөлгүүдийг байрлуулж сүрээрээ даръя. Хатан тулааны дунд л хөшөөн дээр очно.

“Олон зуун Argoth Evenmoor-тэй тулалдаж хатанд хүрнэ гэдэг үнэхээр хэцүү. Чи юу санал болгож байгаа юм бэ дээ?” хэмээн Jarvan асуув.

Miesar зогтусав. “Энэ таньд таалагдахгүй байх гэхээс айж байна гэхдээ бид ухрах хэрэгтэй. Evenmoor-т бууж өгөөд. Харин хатныг Argoth-д үлдээ”

“Evenmoor-ийг Argoth-д үлдээ?” гэж Ibell асуув.

“Энэ тэдний хувьд үхэл л гэсэн үг.Тэд цагийн дотор л арчигдана”

Jarvan гөлөрсөөр л байлаа. Ibell “Ямар нэг санаа байгаа юм уу?” гэж асуув.

“Их эрсдэлтэй гэхдээ боломжтой. Бид Evenmoor-ийн дотор өөрийн бүх шилдэг цэргээ нуух болно. Тэд биднийг таамаглах ч үгүй. Хатан гарч ирэх үед бид хатныг устгана. Түүний үхлээс болж тулаан ч хурдан шийдэгдэнэ.”

“Argoth-ын довтолгоог яах вэ эрхэм ээ? Evenmoor тэсч гарахгүй” гэж Ibell хэллээ.

“Бид тэдэнд тэсч гарах хүчийг үлдээх болно. Эрсдэлгүй тулаан гэж үгүй. Би тэргүүн эгнээнд тулалдах болно. Бид цагийг нь хүлээж байгаад шуурга ирэх үед бид дайрах болно. Хатан үхэх үед тулаан бүр ч амар болно Энэ бол бидний төлөвлөгөө”

“Ibell, Miesar өөрсдийн хэсгээ удирдаж тулалд”

“Та хаана тулалдах юм бэ?”

“Би хатныг алах болно.”

Sergelen

Sergelen

Мэдээлэл бэлтгэсэн нийтлэгчийг урамшуулах:

Хаан банк: 5057532625 Байгалмаа

FB хаяг: Сэргэлэн

Бүх нийтлэлийг үзэх

Нэг сэтгэгдэл

  1. Nacho:

    Урамшуулал:
    https://i.imgur.com/DO66HIa.png
    https://i.imgur.com/wOQecc7.png

Leave a Reply to Nacho Cancel reply