Та нар Single player vs Multiplayer тоглоом/горим-ын аль нь илүү урт настай гэж бодож байна вэ?
Өөрийнхөө хувийн бодлыг бичмээр санагдлаа.
1) Single буюу story дуусгадаг тоглоомд тоглогч даалгавруудаа биелүүлэхээс гадна бүх easter egg/нууцуудыг нь олж, тайлж тоглодог. За тэгээд бүх даалгавар, бүх нууцыг тайлчихлаа. Ингээд тэр тоглоом тэр тоглогчийн хувьд “дуусаа”. Магадгүй үнэхээр сэтгэлд хоногшсон hype болсон тоглоом байвал үсрээд нэг юмуу хоёр удаа дахин тоглох байх. Тэгээд жинхэнэ утгаараа дурсамж болоод үлдэнэ. Яг л кино шиг юм. Тэгээд дараагийн анги гарахыг хүлээнэ.
Тоглож буй хүний ур чадвар хэр дээшлэх вэ гэж үү? Энэ асуудал бол их олон юм нурших адармаатай зүйл юм. Юуны түрүүнд цэвэр тухайн тоглоомноосоо хамаарна гэж хэлнэ. Яагаад гэвэл хүн ai бүхий agent bot (компьютерийн) эсрэг эсвэл level designer, game тестерүүдийн зохиосон/балансалсан даалгавар, үеүүдийг даван туулж тоглоно. Энэхүү bot болон даалгавар, үеүүдийн хүнд хэцүүгийн түвшинг тоглоом үйлдвэрлэгч нар урьдаас бэлдэн тохируулж өгдөг. Мэдээж энэ нь сэтгэн боддог компьютер ашиглаагүй, нийтлэг тоглоомуудын хувьд ярьж байгаа хэрэг. Тэгээд хэт амархан болговол хүмүүст уйтгартай, хэт хэцүү болбол бас л хүмүүсийн уурыг бараад дуусна. Тэгээд үйлдвэрлэгч нар хэрэглэгч нарынхаа нас, хүйс зэргийг бодолцож алтан дунджыг баримталан зүгээр л set хийж өгдөг. Ийм урьдаас тохируулсан даваануудыг давах нь тухайн тоглоомыг анх сурч байгаа хүмүүсийн ур чадварыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх нь ойлгомжтой. Харин даваад сурчихсны дараа хүрэх ёстой хэмжээндээ очоод л зогсдог. Тэгээд дараа нь яах уу гэж үү, мэдээж шинээр сурах зүйл үлдээгүй юм чинь тэр тоглоомыг дуусгасан гэж үзээд орхино.
Харин өрсөлдөгч компьютерийг сэтгэдэг байхыг шаарддаг тоглоомуудын хувьд бол асуудал арай өөр түвшинд яригдана. Шатар ч юмуу, эсвэл өнгөрсөн Dota 2 international тэмцээнд Dendi хиймэл оюуны эсрэг тоглосныг санаж байгаа байх. Энэ бол магадгүй single player тоглоомуудыг ирээдүй байж ч болох… Ийм тоглоом тоглож байгаа хүн өөрийнх нь эсрэг тоглож байгаа компьютерийнхээ авирыг (behavior) судалж байж “түрүүлж сэтгэх”, “илүү оновчтой стратеги сэтгэх”, “аргаа өөрчлөх”, “оновчтой хурдтай риакцлах” гэх мэтээр тоглохоос өөр аргагүй. Ингэж тоглох нь хүний ур чадварыг хамаагүй өндөр түвшинд хүргэнэ. Магадгүй ийм хиймэл оюун бүхий өрсөлдөгчтэй single player тоглоомыг хүн хэзээ ч уйдахгүй тоглоод байж болох байх. Гэхдээ л амьд хүнийг бүх талаараа (нийгмийн харилцааг ч оруулаад) гүйцэтлээ лав 50, 100 жил хүлээх хэрэг гарна байх.
За товчхондоо энэ хэсгийг ингээд дуусгая.
2) Multiplayer горимтой тоглоомуудыг хоёр ангилмаар байна.
А. Албан ёсны серверээр тоглодог тоглоомууд. Ийм тоглоомуудыг хүмүүс оргил үед нь л тоглохгүй бол цаад үйлдвэрлэгч нар нь серверээ хэзээ нэгэн цагт бүр мөсөн унтраадаг. Ерөнхийдөө энэ цэгт “конец фильма” болно доо. Жишээ нь энэ link-ээр ороод үзээрэй. https://arstechnica.com/gaming/2014/02/the-day-the-mario-kart-died-nintendos-killswitch-and-the-future-of-online-consoles Nintendo компани Wii консолынхоо бүх серверээ унтраасан байна. Ингээд л Wii дээр гарсан өчнөөн олон тоглоомуудын multiplayer горим төгсгөл болох нь тэр. Ийм явдал бүх консол болон бүх албан сервер ашигладаг тоглоомуудад тохиолддог. Яахав үнэхээр олон фанатууд дахин тоглох хүсэл сонирхлоо илэрхийлээд байвал янз бүрийн хакер, програмистууд ямар нэгэн аргаар албан бус сервер нээх тохиолдол байдаг.
Б. Нээлттэй лиценз бүхий сервертэй юмуу дотоод сүлжээгээр (LAN) сервер/host үүсгэдэг тоглоомууд бол хэзээ ч хэнд ч захирагдахгүйгээр тоглоод л байж болдог. Жишээ нь анхны Xbox дээр гарсан Halo 2-ыг одоо хүртэл хүмүүс тоглоод л байдаг. Уулзаж байгаад LAN party хийдэг ч юмуу эсвэл интернетээр хуурмаг LAN (VLAN) үүсгэж байгаад л онлайн тоглож байдаг.
За ийм төрлийн тоглоомд тоглогчийн ур чадвар хэрхэн дээшлэхийг авч үзье. Хүн хүнийхээ эсрэг тоглохоор юу болох вэ? Ёстой таамаглашгүй зүйлсүүд болно доо. “Өө чи ингэж байгаа юмуу, тэгвэл ингэнээ чамайг…” гээд л тоглодог байхаа. Энэ бол хүн байнга сэтгэж, арга барилаа өөрчилж, өрсөлдөгчийнхөө ухааныг давж тоглодгийн жишээ юм. Ийм тоглолт зах хязгааргүй үргэлжлэх ба хүн тоглоомынхоо механикаас халиад, өрсөлдөгч хүн рүүгээ мацаж зах хязгааргүй суралцаж байдаг гэсэн үг юм. Хэр олон өрсөлдөгчтэй байна, тэр хэрээр суралцах мөлжүүр/цар хүрээ улам нэмэгдэж байдаг. Мөн байнга тоглож сурсан зүйлсээ практикаар давтахгүй бол бас мартагдаж чадвараа алдаж эхэлдэг. Энэ бүхэн нь өөрөөр хэлбэл ерөнхийдөө community member-үүдээс шууд хамаарах зүйл.
За тэгвэл суралцах зүйл хязгааргүй юм байж, тэгэхээр тоглоом хэзээ ч дуусдаггүй, төгсгөлгүй гэсэн үг үү? Дуусах хэд хэдэн вариант байна. 1. Нэг ч өрсөлдөгч байхгүй болох. Ийм тохиолдолд ойлгомжтой биздээ ккк. Тоглогч мянга дуртай байгаад суралцах/практик хийх боломж хаагдаад улмаар сурсан зүйлс нь мартагдана. 2. Тоглогч өөрөө суралцахаасаа шантраад гарах. Энэ бол байдаг л зүйл. Хүн байнга хожигдоод ирэхээр тоглоомноосоо кайф авхаасаа илүү бухимдаад улмаар хаядаг*. (*Мэдээж бүүр улам асаад байдаг шартай тоглогч нар бол өөр) 3. Зүгээр л тухайн тоглоомыг тоглох сонирхол буурах. Энэ бол хүн хүний ертөнцийг харах өнцгөөс хамаарна. Энийг тайлбарлах боломжгүй юмдаа.
За товчхондоо миний харж байгаа өнцөг ийм юмдаа.
Категори: Үзэл бодол | 2017-12-20
Zaadaa yostoi sajl baigaa aav eej ni aavtaigaa baih uu eejteigee baih uu gej baigaatai adil asuuld baina haha. Yostoi helehed hetsuu yumaa. Ug ni Single Player hurdan duuschihdag ahiad togloh sonirhol neeh toruuleed baidaggui. Gehdee Multiplayer bas heseg toglood uidchihdag tegeheer ali ali ni l 50 50 gej bodoj bainadaa
Хахаха. Уг нь ч аав ээж хоёр нь салахгээгүй байна л даа. Аль аль нь л байх шаардлагатай юм.
Saixan medee bn bayrlalaa :V
Yor ni ali ali ni zeregtsen orshin hzeech 1 ni urt udaan nastai bn gj bhgui bha hun bolgon ondoo baidag bolhoor bi bol Sp game her baragtaa l toglohgui yaltachgui uuriiguu sorij uzeh Sp game bwal toglon uu ghees busadaar bol Mp iig fun mayagaar l togono do (unendee buh gamend tryhard lol) ali boloh uur humuustei ursulduj baij l togloom togloh sonirhol nemegddeg yum shig sanagddiisht.
Medehgvim daa open world togloomuud garaj irej baigaa uyed ene multi single gej yarih n barag utaggvi medeej 2ula baisaar l bn