Видео тоглоомны нууцууд

Dead Space

Хэрвээ чи Dead Space-г тоглож дуусгаад “Николтой ямар тохироо хийх байсан юм бэ?” гэж гайхаж магадгүй. Гэхдээ хариулт нь тоглоомын үе бүрийн эхний үсэгнээс харагдана. Нийлүүлээд уншвал “NICOLE IS DEAD!!!” Нууц тайлагдлаа.

Fallout 3

Нууцлагдсан хаалгийг хайж олоод нээхэд ийм л зүйл гарч ирж байна даа. Зарим нууцууд ч бүдүүлэг байх юм.

GTA V

Тэгэхээр энэ тоглоом дээр сүнс харж, харь гаригийн нисдэг биетийг өөрийн нүдээр үзэх боломжтой гэж байгаа. Ой доторх Sasquatch болон сүнснүүдийг устгаад UFO-д сууна. UFO-гоороо усан доор орж болно. Харин усан доор харь гаригийн гийчний цогцос хөлдсөн байдалтай байх болно. Ииии.

GTA San Andreas

San Fierro болон Las Venturas нийлдэг гүүрэн дээр “Энд ямар ч нууц байхгүй болохоор зүгээр явж үз” гэдд биччихэж.

Halo: Combat Evolved

Дизайнер найз охиндоо бэлэг өгөх гэсэн ч боловч Megg-ийг олох мэдээж хэцүү. Marines баазад шуурга болсны дараа таазан дээр цус нь зүрхэн хэлбэртэй байх бөгөөд зүрхний голд M үсэг байх болно. Гайхалтай.

Skate 3

Энэ тоглоомонд ‘Deadspacetoo’ гэсэн кодыг хийвэл Dead Space-ийн Isaac-ын дүрээр тоглох боломжтой. Тэгээд ч болоогүй гайхалтай skateboard дагалдана шүү.

 

Assassin’s Creed 3

Энэ тоглоомон дээр ямар нэг хөгжилтэй зүйл харахыг хүссэн бол Жорж Вашингтонд тусалсныхаа дараа цацагт хяруул ол. Тэгээд Contra тоглоомны кодыг хийх үед цацагт хяруул яг л тань шиг юүдэнтэй болох болно.(дээшээ, дээшээ, доошоо, доошоо, зүүн, баруун, зүүн, баруун B A”)

The Witcher 2: Assassins of Kings

Энэ дээрх зурган дээр болсон зүйлийг та Bastille хаалганы ойролцоо харж болно. Altair минь дээ.

Hitman: Contracts

Thermal Bath зочид буудал дээр 6 өөр газар энэ сүнсийг харах боломжтой.

 Metal Gear Solid 3

“The End” гэх нэртэй боссыг ялах 2 л арга бий. Эхнийх нь түүнтэй тулалдах. Дараагийнх нь тоглоомоо хадгалаад 2 долоо хоногийн дараа ор. Орж ирэх үед чинь босс маань мажийсан байна.

Sergelen

Sergelen

Мэдээлэл бэлтгэсэн нийтлэгчийг урамшуулах:

Хаан банк: 5057532625 Байгалмаа

FB хаяг: Сэргэлэн

Бүх нийтлэлийг үзэх

3 сэтгэгдэл

  1. Elit:

    Zarim ni aldaatai baina…

    • Nacho:

      тийм байна уу? аль нь алдаатай байна вэ?

  2. Nacho:

    Урамшуулал:
    https://i.imgur.com/SjvjZV9.png
    https://i.imgur.com/4B2ecFq.png

Leave a Reply to Nacho Cancel reply